Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-12-09, Даваа гараг. Билгийн тооллын 9, Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын есөн улаан улаагчин хонь өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:30-16:59.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ