mmnews.mn | 2025-02-04
Нөхөр маань хаа нэг гадуур уусан үедээ өөрөөсөө 8 эгч хүүхэн рүү утсаар залгаж ярьсан харагдах юм.....
Сайн байна уу? Та бүхнээсээ нэг зүйл асууя. Би нөхөр, 5 настай, 1 настай хоёр хүүгийн хамт амьдардаг. Бид албан ёсоор батлуулсан гэр бүлийн хоёр, маш эвтэй найртай, хадмууд маань надад маш сайн ханддаг, өөрийгөө нөхөртөө халамжтай сайн эзэгтэй гэж боддог. Би одоогоор бага хүүхдээ хараад гэртээ байгаа хэдий ч ажиллаж байсан үеийнх шигээ өөрийгөө арчилдаг хэвээр: жин нэмээгүй, сексийн харилцаа маань хэвийн, нөхөртөө огт үгэлж яншдаггүй. Гэтэл нөхөр маань хаа нэг гадуур уусан үедээ үдэш орой өөрөөсөө 8 эгч тийм хүүхэн рүү утсаар залгаж ярьсан харагдах юм. Бусад үед бол үгүй, сард 1-2 удаа. Нөхрийн утасны код нээлттэй байдаг болохоор би тандаад чимээгүй яваад л байгаа. Тэр хүүхэн нь надтай фэйсбүүкийн найз, намайг эхнэр нь гэдгийг мэдэж байгаа. Тэр хүүхнийг судалж үзвэл аав ээж, том болсон охинтойгоо амьдардаг, төрийн байгууллагад ажилладаг тийм эмэгтэй байна билээ. Жич: Нөхөртэй ямар ч ажил төрлийн болоод нутаг ус энэ тэрийн хамааралтай байх боломжгүй. Нөхөртэйгээ учиргүй хэрүүл хийх нь ч хаашаа юм, бас ингээд яваад байхаар хэцүү. Яасан нь дээр вэ? Та бүхэн маань зөвлөөч.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн.
2025-01-28 13:27:15
172.69.252.156
Авгай нар хөгшрөөд ирэхээрээ залуу эрчүүдтэй самуурах нь их баөйх юм. Замбараагүй хормой хотны явдлаа янз бүрээр цагаатгаж байдаг.Эрчүүд бол яахав ёстой хэрэглээд хаядаг бэлгэвчийн хэмжээнд л тэр авгайг үнэлнэ.Залуучууд тэр хөгшин авгай тэгдэг ингэдэг гээд нэг нэгэндээ ярьж хөөрөлхөн чи нэг үзээч энэ тэр гээд ярьцгааж л байдаг. Ёсзүйгүй авгай нар нийгмийг бузарлагчид.
Төстэй мэдээ