mmnews.mn | 2025-04-15
2025 оны Зурхайн онцлогууд
Ta бүхэндээ өөрчлөлт, эдгэрэл, шинэ өсөлт, энэрэн нигүүлсэхүй болон өнгөрсөн 9 жилийн сургамжийн төгсгөл болон орж ирж буй 2025 оны зурхайн онцлогуудаас товч танилцуулья.
Хятад болон Солонгосчууд 1 сарын 29-нд Бумбын ордонд 09 градуст гарах 2025 оны анхны шинэ сарнаар Могой жилээ угтан авах гэж байна.
Могой бол маш гүн гүнзгийгээр Хилэнцийн баруун ордны ордтой холбогддог хилэнцийн зарим шинжийг агуулсан тэмдэг байдаг. Энэ бол гүнзгий өөрчлөлт хийхэд маш сайн жил юм .
2025 он маань модон барилдлагаар орж ирж байна.
Ийнхүү бид модон луу жилээ орхиж, дахин модон могой жил рүү орсноор өнгөрсөн жилийн хүчирхэг дур булаам лууны энерги нь Могойн мэргэн бүтээлч, хувиргах эрч хүчээр солигдон 9-ийн тоонд захирагдан ирж байгаагаараа онцлог юм.
2024 он дуусаж, шинэ он маань онгоцны ослууд болон галаар цочоож орж ирсэн ч хүчирхэг Тэнгэрийн ван гариг хүн төрөлхтөнг технологийн ертөнцийн цочролд оруулахаар бэлтгэж агаарын тэмдгүүдээр аялах замаа ийнхүү эхлүүллээ гэж үзэж байна.
2025 он бол эрхэм зорилгоо олох жил юм .
Оны гол онцлох зүйлүүдийн нэг бол Ангараг гаригийн ухралт байлаа. Буд гариг ухрах талаар бид олонтоо сонсдог ч Ангараг гариг ухрах нь ховор тохиолддог бөгөөд хүчтэй мэдрэгддэг талтай. Ерөнхийдөө Ангараг гаригийн ухралт хоёр жилд нэг удаа тохиолддог.
Ангараг гариг таны хувь зурлага дээр хаана, ямар ордуудаар дамжиж, хэрхэн байрлаж байгаагаас шалтгаалан амьдралдаа ямар нэгэн зүйлд эргэлзэж, бухимдаж эхлэх энергийг хүчтэй өгдөг.
Мөн түүнчлэн шинэ төсөл, чиглэл эхлүүлэх оролдлого нь удаашралтай, эсвэл таны бодож байсан шиг үр дүнд хүрэхгүй байх мэт санагдаж эхэлдэг. Танд өөрчлөлт хийх талаар хүчтэй мэдрэмж, бодлууд орж ирнэ. Энэ үед урам зориг эрч хүчээ хаана үрээд байгаадаа маш сайн дүгнэлт хийвэл сайн байдаг.
Арслангийн ордны 6 градусаар ухарсан Ангараг маань 1 сарын 6-наас эхлэн Мэлхийн ордонд ухарч, Мэлхийн ордны 17 градус дээр буюу 2 сарын 23-нд дуусаж чиглэлдээ орно. Үүний араас залгуулаад Сугар гариг маань 3 сарын 1-нээс 27-ны хооронд Хонины орд дээр, 3 сарын 27-ноос 4 сарын 12-нд Загасны ордуудаар тус тус ухарч эхэлж байна.
Ромын хайрын Дарь эхийн нэрээр нэрлэгдсэн Сугар гариг маань хосуудын харилцаан дахь зарим удаан асуудлуудыг буцалгаж, тоосгон ханыг тань цохиж мэднэ. Найз нөхөд ,гэр бүлд ч энэ байдал хамаатай. Сугар гаригийн буцах аяллын үеэр зарлага хэрээсээ хэтэрч хэтэвч тань хоосорч мэднэ. Буруу, бодлогогүй зүйлд хөрөнгө оруулахаас сэрэмжлэвэл сайн. Зарим тохиолдолд хайр нь маш их зардал шаардаж мэднэ.
Сугар гариг ухрах үеүдээр харилцаа холбоо, өөрийгөө үнэлэх асуудал, санхүүгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой. Тиймээс харилцаан дээр гэнэтийн шийдвэр гаргахаас болгоомжил .
Зарцуулалтаа хяна. Мөн бэр гуйх, сүй тавих, хурим найрт таагүй үе байдаг. Tүүнчлэн бидний мэдэх Буд гариг маань 3-р сарын 15-29-нд Хонины орд дээр, 3-р сарын 29-4 -р сарын 7-нд Загасны ордуудад ухрах хөдөлгөөнөө хийх юм байна.
Үүнтэй зэрэгцэн Далай ван, Санчир гаригууд Хонины орд дээр хавар буюу 5 сарын 25-наас эхлэн орж ирж, хоёулаа 2028 оны 4 сар хүртэл байрлах болно. Далай ван гаригийн хувьд 2025 оны 3 сарын 30-наас Хонины орд дээр орж ирэх гэж байна. Бүтээлч байдал болон төөрөгдлийн гариг гэдгээрээ алдартай Далай ван гариг маань сүүлийн 13 жилийн турш Загасны орд дээр байрлаж байсан. Энэ гаригийн нөлөө бидэнд зугтаж, үгүйсэх шаардлагагүйгээр үнэнтэй нүүр тулж зоригтойгоор зорилготойгоор эхлүүлэхийг хүсдэг.
1861 оны 4 сарын 13-нд Далай ван гариг хамгийн сүүлд Америкийн иргэний дайн эхэлсний маргааш нь Хонины ордонд орж байсан түүхтэй. Энэхүү гариг маань 2039 оны 3 сар хүртэл үргэлжилнэ. Зурхайчдын үзэж байгаагаар Далай ван гариг Хонины ордонд шилжсэнээр бүтээлч байдал, шинэлэг байдлын үеийг авчирч чадахаас гадна боловсрол, санхүү, аюулгүй байдал зэрэг байгууллагуудад хурцадмал байдал нийгмийн өөрчлөлтөнд хүргэж болзошгүй юм гэж үзэж байна. Хүмүүс хил хязгаарыг давж шинэ санааг судлахыг хүсэж эхэлнэ.
Түүхийн хувьд Хонины Далай вантай он жилүүдэд бослого тэмцэл, шашин хоорондох мөргөлдөөн, улс үндэстнүүдийн задрал, иргэний их бага тулаан, тэмцлүүдтэй их давхцаж ирсэн байдаг. Мөн түүнчлэн Зурхайн хувь зурлага дээрээ Хонины ордны Санчир гаригтай хүмүүсийн хувьд энэ жилийн 5 сараас эхлэн 28-29 жилд эргэн ирдэг Санчир гаригийн буцан ирэлттэй нүүр тулж байна.
Энэ нь таны төрсөн зурлага дээр хаана хэрхэн байрласнаас шалтгаалан энерги нь нөлөөлөх болно.
Хэрвээ та:
1937 оны 4 сарын 25-1937 оны 10 сарын 17
1938 оны 1 сарын 14 -1939 оны 7 сарын 6
1939 оны 9 сарын 22 ноос 1940 оны 3 сарын 20 хүртэл
1967 оны 3 сарын 3 наас 1969 оны 4 сарын 29 хүртэл
1996 оны 4 сарын 7 ноос 1998 оны 6 сарын 9 хүртэл
1998 оны 10 сарын 25 наас 1999 оны 2 сарын 28 хооронд төрсөн бол Санчир гаригийн эргэн ирэлт таарч байна.
Эцэст нь хэлэхэд, зурхайн хувь заяаны зангилаанууд гэж нэрлэгдэж ирсэн зурхайн тэмдэглэгээ болох хоёр зангилаа маань 1 сарын 11-ний өдөр Загас-Охины ордны тэнхлэгт шилжиж, 2026 оны 7 сарын 26 хүртэл байрлахаар болж байна. Мөн 3 сарын 14-нд Охины ордны бүтэн сар хиртэлт болон 3 сарын 29-нд болох нарны хэсэгчилсэн хиртэлтүүд биднийг бас хүлээж байна.
Мөн бидэнд аз од авчирч өргөжүүлэн тэлдэг Бархасбадь гариг маань 6 сарын 9-нд Мэлхийн орд дээр ирж халамж ,гэр бүл, харилцаа холбоо, сэтгэл хөдлөл болон сэтгэл санааны байдлыг сайжруулж, зөн совин зэрэгт онцгой ач холбогдол өгөхөөр орж ирж байна. Үл хөдлөх хөрөнгө ,хүүхэд асрах, өвөг дээдсээ хайрлаж асрах асрамжийн болон хүнсний үйлдвэрлэл зэрэг нь цэцэглэн хөгжиж чадна.
Ийнхүү нийтдээ 2025 онд маань од гаригийн гол гэж үзэх 6 томоохон шилжилт хөдөлгөөн өрнөхөөр харагдаж байгаагаас тоймлон та бүхэндээ товч хүргэлээ.
Та бүхэндээ Модон могой жилдээ амжилт бүтээл эрч хүч ,өөрчлөлт дүүрэн байхыг хүсье .
Эх сурвалж: Зурхайн ертөнц



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ