Европын Баруун Хүннү нарын хаан (434-453 онд хаанчилсны дотор ахтайгаа хамтран 445 он хүртэл хаанчилжээ). Тэрээр Ромын эзэнт гүрнийг довтолж байсан нүүдэлчин аймгийн удирдагчдын дотроос хамгийн алдартай нь юм. Тэр өөрийн ах Бледагийн хамт Альпийн нуруу, Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх өргөн уудам нутгийг залгамжлан авчээ. Ромчууд амласан татвараа төлөөгүй учир Аттила 441 ба 443 онд Дунай мөрний дагуу довтолгоон хийжээ. Тэр өөрийн ахыг 445 онд алсан байна. 447 оноос Балканы хойгт байх мужууд болон Грекийг амжилттай довтолсны дараа энхийн гэрээг байгуулж Зүүн Ромчуудаас их хэмжээний төлбөр авахаар болжээ. Тэрбээр 451 онд Галль мужид довтлон орсон боловч Ромын жанжин Аэтиус ба Визигот нарын холбоот цэрэгт ялагджээ. Түүний 452 онд Италид хийсэн аян дайн өлсгөлөн, тахлаар дуусчээ. Аттилагийн учруулсан эвдрэл сүйтгэл зарим хүмүүст бурханы үзүүлж буй залхаалт шийтгэл мэт санагдаж байсан тул түүнийг “Бурханы ташуур” гэж нэрлэдэг. Аттила хуримын сүйт бүсгүйдээ хорлогдож нас нөгчсөн бололтой. Түүний хөвгүүд эзэнт гүрний засгийн эрхийг авсан боловч удалгүй задран унасан билээ.
Аттила 453 онд бусдад хорлогдон нас нөгчжээ. (Ц.Төрбат)