mmnews.mn | 2024-11-23
Хөрсний монолитыг Байгалийн түүхийн музейд байршуулав

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэвшинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт  хүлээлгэн өглөө. Музейн хамт олон уг бүтээлийг газарзүй-геологийн танхимдаа байршуулжээ.

Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ