mmnews.mn | 2024-12-04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-16, Баасан гараг. Билгийн тооллын 7, Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын есөн улаан цагаан нохой өдөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:58-18:15.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цагт болой
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ