Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X дугаартай “Гамшиг судлал, Инновац” сэтгүүлийн 2024 оны II улиралд хэвлэгдэн гарах дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна. Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Гамшиг судлал, инновац" мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байвал зохино (Сэтгүүлийн журмыг https://nema.gov.mn/n/133700 холбоосоор орж үзнэ үү). Бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Сэтгүүлийн зөвлөл
Цахим хаяг: http://[email protected]
Утас: 51-262539: 99039012