mmnews.mn | 2024-12-04
Эхийн хайр /бодит түүх/
Японд газар хөдлөлтийн дараа аврагчид нэгэн залуу эмэгтэйн гэрийн нурангийн завсраар түүнийг хэвтэж байхыг олж харжээ. Түүний хэвтсэн байрлал их эвгүй, нэг л сонин байлаа. Тэрээр залбирч байгаа хүн шиг өвдөг дээрээ сөхрөн суугаад, бие нь урагшаа бөхийсөн, гараараа ямар нэгэн зүйл тэвэрсэн мэт харагджээ. Нурсан байшин түүний нуруу, толгойг гэмтээсэн байдалтай байлаа. Аврах багийн ахлагч бүсгүйг амьд байх гэж найдан нурангийн жижигхэн завсраар гараа шургуулж биед нь хүрэхэд түүний хүв хүйтэн бие нь бүсгүйг аль хэдийн нас барсан болохыг баталлаа.
Ахлагч багийн хамтаар цааш эрэл, хайгуулын ажлаа үргэлжлүүлэхээр өөр байшингийн нуранги руу явлаа. 
Гэтэл яагаад ч юм нэгэн үл мэдэгдэх совин багийн ахлагчийг татсаар тэрээр буцаж нас барсан бүсгүйн байшингийн нуранги дээр ирж нөгөөх завсраар гараа явуулан эмэгтэйн цээжин доогуур шургуулаад гэнэт “Хүүхэд! Энэ дор хүүхэд байна!” гэж сандран дуу алдав.
Аврагчид нурсан хана, туургыг гялс холдуулж цогцсыг чөлөөлөхөд дор нь цэцэгтэй хөнжилд ороосон нялх хүү байлаа. Байшин нурах үед бүсгүй хүүгээ тэвэрч өөрөөрөө халхлан хамгаалж нас барсан бололтой байжээ. 
Хүүг гаргаж ирэх үед тэрээр сайхан, тайван унтаж байв. Түргэн тусламжийн эмч ирж хүүд үзлэг хийхээр хөнжлийг дэлгэхэд дотор нь гар утас хийсэн байлаа. Гар утасны мессэж хэсэг нүүрэн дээр ил байсан бөгөөд “Хэрэв хүү минь амьд үлдвэл ээж нь чамд маш их хайртай байсныг санаж яваарай” гэсэн зурвасыг үлдээсэн байв. Аврагчид тэрхүү зурвасыг гар дамжуулан уншиж нулимс дуслуулж байлаа…
Via-Ninjbat Lkhagva



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ