Монгол эмэгтэйд тас загнуулсан Араб эрчүүд
Голландад 2015 онд сонинд гарч, шуугиан тарьсан гэрэл зураг. Дулаан хувцастай дүрвэгч 7 эр ба 3 хүүхэдтэй хөл нүцгэн эмэгтэй. Монгол залуус бол хувцаснаасаа илүүчлээд, хүүхдүүдийг нь ээлжилж үүрээд явна даа, тийм ээ.
Энэ зураг надад нэг үйл явдал санагдуулав.
ХОЁР АРАБ ЭР МОНГОЛ ЭМЭГТЭЙГЭЭС ЭРҮҮНИЙ ШӨЛ ХҮРТСЭН ЯВДАЛ
Тэр жил би, хоёр араб эр монгол эмэгтэйгээс эрүүний шөл хүртсэн явдлын гэрч нь болсон юм даг. Би ч гэж дээ бид. Инчоноос УБ хүрэх онгоцонд нэг монгол хүү уйлаад салдаггүй. Ээж нь аргаа барж байгаа бололтой. Гадны зорчигчид цөөхөн, ихэнх нь манайхан. Эхэндээ хүмүүс тэр 2-оос залхах шинжтэй байснаа сүүлдээ санаа нь зовинож асууж байгаа нь монголчууд. "Хүү нь яагаа юм болоо, эгч нь өргөх үү? Ах нь саатуулах уу?" гээд л...
Онгоцны үйлчлэгчдийг хэн нэг нь байнга дуудаастай, хонх нь дугарах тоолонд хөөрхий үйлчлэгчид хий дэмий л сандарч ирээд асууна, өөр арга чарга байхгүй шинжтэй....
Тэр ээж, хүү 2-ын арын эгнээ хавьцаа явсан хоёр араб эр цухалдсан маягтай:
- Эмэгтэй та наад хүүгээ дуугүй болгоно уу? Бид удаан тэвчлээ гээд англиар хэлж орхив. Тэр үед л би, байн байн үйлчлэгчдийг дуудаад байсан нөхөд тэр 2 болохыг мэдэв. Яг энэ үед тэр ээжид туслаад хүүг нь өргөж саатуулж байсан монгол эмэгтэй цэвэр англи хэлээр нөгөө хоёр араб эрийг загнаад хаясан.
- Танай нутагт л хүүхэд, эмэгтэйчүүдийн амыг хүчээр хорьдог байх, ардчилсан Монгол руу нисэж байгаа бол хүний эрхийг, тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдээ дээдэлдэг газар гэдгийг сайн ойлго! гээд тас загнаад. Тэр 2 араб эрийн царай одоо ч нүдэнд харагддаг. Бараг амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд загнуулж байгаа болов уу гэмээр 2 бие рүүгээ хараад давхраатай том нүднүүдээ эргэлдүүлээд яахаа мэдэхгүй гайхаад шок шүү дээ. Тэр онгоцонд явсан гэрч нар байдаг бол батлаарай кк.
Монгол эрчүүд бид ч яахав ээ дээ, тэр зэргийн эрүүний шөлөнд дассан улс.
Via Tsolmonbaatar Gelenkhuu
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ