Герсоны аргаар эдгэршгүй өвчнөө анагаасан түүхүүд
Paul Schofield 38 настай байхдаа 1981 онд элэгний үрэвсэлтэй болж арьс нь шарлаж, элэгний үзүүлэлт нь маш өндөр болж, үе үе халуурч, дотор нь муухайрдаг болжээ. Эмчилж байсан эмч нь таныг баталгаатай эмчлэх эм одоогоор байхгүй тул содтой ус, жүржийн шүүс уугаад гэртээ хөдөлгөөн багатай байхыг зөвлөсөн байна. Ингээд арьсаар эмээл, цүнх, суран бүс, малгай хийж зардаг байсан дэлгүүрээ ажиллуулж чадахгүй болжээ. Өдрөөс өдөрт бие нь дордож байв. Хэцүү байдалд орсон Paul хиреопрактик (нуруу засдаг) хүнээс Герсоны эмчилгээний тухай сонсож номыг нь аваад дэглэмийг нь сахиж, өдөрт 13 стакан сок уусан гэнэ. Бие нь зугуухан сайжирч эхэлж, 2 сарын дараа шинжилгээгээ давтаж, эмч дээ үзүүлэхэд элэгний үзүүлэлт нь эрүүл хүнийх шиг болсон байна гэсэн аж. Үүнээс хойш үе үе ханиад хүрсэн юм шиг болж бие нь муудахад богино хугацаагаар Герсоны эмчилгээгээ хийгээд зүгээр болдог байж, сүүлдээ бүрмөсөн эдгэрч Герсоны эмнэлгийнхэнд баярласнаа илэрхийлэн захиа бичиж өөрийнхөө зургийг номондоо хэвлэхийг зөвшөөрчээ.
1995 оны 2 сард Paula Ptak 34 настай байхдаа гэнэт нэг өглөө нүдний дунд талын хэсэг нь юм харахгүй болсон байна. Нүдний эмчид үзүүлэхэд ретинопати буюу нүдний шар толбо гэмтсэн гэж хэлсэн байна. 4 сар эмчлүүлэхэд ямарч өөрчлөлтгүй хэвэндээ байв. Ангиографи хийлгэхэд нүдний шар толбон дээр шувууны үүр шиг юм байна гэсэн байна. Өөр нэг нүдний эмчид үзүүлэхэд Histoplazmoza capsulatum гэдэг мөөгөнцрөөр үүсгэгддэг өвчин бөгөөд аэрозоль мэтийн химийн бодис их хэрэглэдэг хүмүүст тохиолддог гээд мэс заслаас өөр эмчилгээ байхгүй гэсэн байна. Түүний 2 танил нь Герсоны аргаар хавдраа эмчилсэн байсан тул энэ аргаар эмчлэхээр шийдэж өдөрт 2 удаа өглөө, орой кофегоор клизм тавьж өдөртөө хэдэн удаа ногооны шүүс уусан байна. Сар гаруйн дараа нүдийг нь мэс заслаар эмчлэнэ гэсэн эмчдээ үзүүлэхэд толбо маш бага болсон байна мэс засал хийх шаардлагагүй болсон байна гэсэн байна. Ийм богино хугацаанд Герсоны эмчилгээ дархлааны эсүүдийг сэргээж нүдэнд үүссэн мөөгөнцрийг нь эмчилсэнд бөөн баяр болсон байна.
Xavier Naude 58 настай байх даа (1992онд) уушгины ателектаз өвчтэй болж байнга амьсгаадаж, хөдлөх бүрт нь амьсгал нь бөглөчих шахаж хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалдаг болсон гэнэ . Эмч нар уушигны эдийн 70% нь гэмтсэн гэж хэлсэн байна. Үүнээс гадна сарвууны үе нь хүчтэй өвдөж аягатай ус барьж чадахгүй болсон гэнэ. Олон янзын эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй тул 1993 онд Герсоны эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн байна. Мексикт ирээд эмчилгээ эхлээд хэдхэн хоноход сарвууны өвдөлт нь гайгүй болж 2 долоо хоногийн дараа алхах үедээ амьсгаадаж хэсэг зогсож амьсгаагаа дардаг байсан нь алга болж 3 долоо хоногийн дараа Англидаа буцан ирж өөрөө эмчилгээгээ үргэлжлүүлж өдөр ирэх тутам бие нь сайжирч байжээ. Эмч нартаа үзүүлэхэд уушигны 50% нь эрүүл болсон байна гэж хэлсэн байна.
Сакраменто хотод амьдардаг Александра Леннокс 1984 онд баруун хөхөндөө хавдартай гэсэн онош сонсжээ. Нөхрөөсөө салаад сургуулийн насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг байв. Нэг найз нь Стэнфордын Их Сургуулийн Анагаахын салбарын хавдрын тасгийн эрхлэгчид үзүүлэх цаг авч өгсөн тул очиж үзүүлэхэд та 2 жил хүрэхгүй амьд явна гэсэн байна. Машинаараа гэрлүүгээ явж байхдаа маш их уй гашууд автаж уйлж явсан гэнэ. Буцаж ирээд гэртээ шууд буусангүй ойролцоо байдаг эрүүл хүнс зардаг дэлгүүр лүү явж дэлгүүрийн эзэнд өөрийнхээ тухай ярихад түүнд Герсоны номыг уншихыг зөвлөсөн тул худалдан авч гэртээ ирсэн байна. Удалгүй Герсоны эмнэлэгт ирж эмчилгээгээ заалгаад өөрөө гэртээ үргэлжлүүлэн 2 жилийн дараа хавдар нь алга болсон гэнэ. Хөхний хавдраа мэс засал, химийн эмчилгээгүй эмчилсэн дээ маш их баярласан байна.
Кент Гарднер 46 настайдаа улаан хоолой, мөгөөрсөн хоолойг хамарсан гольфийн бөмбөг шиг том хавдартай болсон гэнэ. Эмч нар дараагийн 5 жилд амьд байх боломж танд 8% гэж хэлсэн тул альтернатив аргаар эмчлэхээр шийдэж Герсон эмчийн номыг авч 20 хоногт 2 удаа уншиж, бие даан өөрийгөө эмчилж эхэлсэн байна. Эмчилгээ эхлээд 1,5 сарын дараа хавдар нь багасч 7 хоног тутамд багасч байсан гэнэ. Хоолойд буй хавдар нь задарч маш өмхий үнэр гардаг болсон байна. 2,5 сарын дараа нэг удаа ойролцоо байдаг дэлгүүр лүү явж байтал хоолой дээрхи хавдар нь салж байгаа мэдрэмж төрж хоолой руу нь ороход нулимж хаях газар байхгүй байсан тул залгисан гэнэ. Дэлгүүрт ороход дотор нь муухайрч хүйтэн хөлс цутгаж, хамаг бие нь дагжин чичирч, ухаан балартаж өвдөглөн суусан гэнэ. Арай ядан гэртээ ирж 5 өдөр орноосоо ч босох тэнхэлгүй хамаг бие нь суларч хэвтсэн байна. Энэ үед толгой нь өвдөж, дотор муухайрч, гэдэс нь базалж, үе мөч булчин нь өвдөж, халуурч, нойргүй болж зүрх нь дэлсэж байсан гэнэ. 6 дахь өдрөөс бие нь арай гайгүй болж орноосоо боссон ба үүнээс хойш өдрөөс өдөрт бие нь сайжирсаар эрүүл болсон байна. Энэ хугацаанд эмчилгээгээ байнга үргэлжлүүлж байсан гэнэ.
Н.R.Feinstein гэдэг 82 настай эмч түнхний үений үрэвсэлтэй болж маш хүчтэй өвддөг байсан тул Герсоны эмнэлэгт ирсэн байна. Мэс заслаар түнхний үеийг нь солино гэсэн тул татгалзсан гэнэ. Даралт ихтэй тул байнга даралтны эм уудаг ба холестерин нь өндөр байсан ба сонсгол нь бас муудсан байсан гэнэ. Эхнэр нь үе мөчний өвчтэй, холестерин нь ихэссэн байсан тул цуг ирсэн байна. Эмчилгээ эхлээд удаагүй байхад холестерин нь багасч, удалгүй даралт нь ихсэхээ больсон байна. 3 долоо хоногийн дараа сонсгол нь эрс сайжирч, даралтны эмээ уухгүй болсон. Удалгүй түнхний өвдөлт нь намдаж рентгенд харахад түнхний эвдэрсэн үе нь сэргэсэн байсан гэнэ.
Joergon van Zsidy гэдэг эмч Голланд улсад сэтгэцийн эмчээр ажиллаж байгаад нутагтаа буцан ирж Монреалийн Анагаахын сургуульд багшилж хажуугаар нь натурапат эмчээр ажилладаг байв. 1988 оноос бүх бие нь ядардаг болж бие нь загатнаж, дотор нь муухайрч, бие нь өвддөг болж, сэтгэл гутралтай болсон байна . Удалгүй өтгөн хатдаг болж, үе мөч ялангуяа өвдөг нь хүчтэй өвддөг болсон гэнэ. Үе мөчөө намдаахын тулд аспирин болон бусад үрэвслийн эмнүүдийг уусан байна. Жилийн дараа арьсан доор нь тосны гаралтай гүвдрүүнүүд гарсан ба шинжилгээ хийлгэхэд элэгний үрэвсэлтэй гэж гарсан байна. Арьс нь шарлаж, турж эхэлсэн ба 20кг-г 6 сарын дотор хаясан гэнэ. Үе үе хүчтэй огиулдаг болж хагас жилийн дотор 7 удаа эмнэлэгт хэвтжээ. СТ-шинжилгээ хийлгэхэд элэгний баруун дэлбээнд нь хэдэн жижиг хавдартай, зүүн дэлбээнд нь 2-3см хавдар байжээ. Удалгүй хөлийн ул нь хавдаж хэвлийд нь шингэн хуримтлаглаж, хавдар нь түргэн томорч юм идэхэд дотор нь муухайрдаг болж, өвдөгний өвдөлт нь маш хүчтэй болж, хэвлийгээр нь ч өвддөг болсон байна. Бие нь эрс муудсан тул химийн эмчилгээ хийлгэж чадахгүй байсан ба сүүлдээ бүр 44 кг турж орноосоо ч босож чадахгүй болсон тул эмч нар хэдхэн хоногийн нас үлдлээ гэсэн байна. Дүүдээ хэлж аав, ээжийнхээ шарилын хажууд өөртөө нүх ухуулж бэлдүүлээд эцэг эхтэйгээ бага насаа өнгөрөөсөн байшиндаа сүүлийн хоногуудаа өнгөрөөхөөр шийдэж Монреаль хотын ойролцоо ууланд байдаг бага насаа өнгөрөөсөн байшин даа ирсэн гэнэ. Дүү нь нэг өдөр ирэхдээ Герсоны номыг авчирсан тул нэгэнт алдах юмгүй тул энэ аргаар үзээд алдая гэж шийдсэн гэнэ. Ингээд сок уудаг болж, кофегоор клизм тавьж эхэлсэн ба өдөрт 8-10 удаа клизм тавьсан ба баас нь өмхий үнэртэй , маш их шимэгч гарч байжээ. Хэсэг хугацааны дараа тамир тэнхээ нь арай гайгүй болж 7 хоногт 0,7 кг жин нэмэж эхэлсэн байна. 8 сарын дараа өвдөгний өвдөлт нь намдсан тул гэрээсээ гарч ойгоор гүйдэг болж, 2 жил эмчилгээгээ үргэлжлүүлж бүрэн эдгэрсэн байна. Эрүүл болсоны дараа ханиад ч хүрээгүй, толгой, өвдөг нь өвдөөгүй цоо эрүүл хүн шиг байсан гэнэ. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр миний бие маш сайн байна гэж ярьдаг болсон гэнэ. Эрүүл болоод 7 жилийн дараа Герсоны эмнэлгийнхэнд захиа бичиж баярласнаа хэлж, өөрийнхөө түүхийг хэвлэхийг зөвшөөрсөн байна.
1985 оны 8 сард Ronald Patricia Ainey 46 настайдаа нойр булчирхайн хорт хавдар 3-4 үе гэсэн онош сонсжээ. Хавдар нь элэг, цөсний хүүдий, дэлүүндээ үсэрхийлэл өгч хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байж, өмнө нь архины гаралтай элэгний архаг үрэвсэлтэй байсан тул эмч нар ямарч эмчилгээ тус болохгүй гэсэн байна. Хамаг бие нь өвдөж, ямарч тамир тэнхээгүй болсон байв. Сониноос Герсоны эмчилгээний тухай сонсоод Канадаас Мексик улсруу Герсоны эмнэлэг рүү сүүлчийн найдлага тээн явжээ. Тэнд 14 хоног болж эмчилгээгээ заалгаад бие нь арай гайгүй болоод гэртээ ирж эмчилгээгээ үргэлжлүүлсээр 1986 оны 12 сард эмчид үзүүлэхэд хавдар нь бүрмөсөн эдгэрсэн байжээ. 1999 онд буюу 15 жилийн дараа Герсоны эмнэлэг рүү ярьж баярлаж явдгаа дахин илэрхийлжээ.
Rob гэдэг залуу хар тамхинд донтож Герсоны эмнэлэгт эмчлүүлээд зүгээр болсон байна. Үүнээс хэдэн жилийн дараа 1993 онд 77 настай өвөө нь шигдээс болсон ба түргэнээр эмнэлэгт ирээд хүлээж байхдаа тархинд нь цус харваж тал бие нь саатай, ярьж чадахгүй 3 долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Охин нь буюу Rob-н ээж аавдаа шууд Герсоны эмчилгээ хийсэн ба 3 долоо хоногийн дараа өвгөн босож алхаж эхэлсэн ба 3 сарын дараа ойролцоо байдаг цэцэрлэг лүү алхаж очдог болж эмчилгээгээ үргэлжлүүлсээр бүрмөсөн эдгэрсэн ба үүнээс 8 сарын дараа 1994 онд 78 настайдаа жолооны үнэмлэх авсан ба 93 настайдаа бэртлээс болж нас барсан байна.
Энэ аргаар үе мөчний өвчин, элэгний архаг үрэвсэл, чихрийн өвчний 2-р хэлбэр, харшил, багтраа зэрэг олон өвчнийг төгс эмчилдэг. Чихрийн өвчний 1-р хэлбэрийг бүрмөсөн эмчлэхгүй боловч хүндрэл үүсэхээс нь сэргийлж чаддаг байна. Харин энэ эмчилгээнд өдөрт 7.7-9 кг ногоо хэрэгтэй тул химийн бордоогүй цэвэр ногоогоо тарьж бэлдэх ёстой болж байна.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ 2021-5-13
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батбаяр
2024-04-29 18:32:40
172.69.45.133
тэр номыг нь хаанаас олж авах вэ орчуулаад хэвлээд худалдаанд гаргавал олон хүнд буян болно доо
Диймаа
2024-04-27 17:52:46
172.69.252.168
Ямар хүнсний ногоонууд яаж мэргэлдэг юм бол дэлгэрэнгүй мэдээ ард түмэнд хүргээч баярлалаа.
Алтан
2024-04-12 09:28:59
103.212.116.220
Хүн зоны эрүүл энхийн үйлст сэтгэлээ зориулж хэрэгцээтэй мэдээ мэдээлэл түгээж байдаг эмчдээ маш их баярлалаа
яяя
2024-03-26 13:26:29
202.21.109.1
энэ зүгээр шүүсээр мацаг барьдаг арга бишүү. 1 сар цус цэвэрлэх шүүс уухад хүний бие бүрэн цэвэршдэг гээд мацагын хичээл дээр яриад байсан даа
Мөнхжаргал
2024-03-25 08:41:14
202.126.90.54
Ямар ургамал хэрэг болох юм бол би өөрөө ногоо тарьдаг
Охин
2024-03-25 08:15:19
43.242.243.145
Герсон ямар ургамал вэ хэрэг бна туслаач
Төстэй мэдээ