mmnews.mn | 2024-12-04
Ширгээсэн ус бол ходоодны эм юм
Усны эрдэм, чадал улирлаас хамаарч өөрчлөгддөг. 
Намрын улиралд ус хөнгөн чадалтай болох тул буцалгаж буй усныхаа тэн хагасыг ширгээнэ. 
Зун, өвлийн улиралд хүнд, хөнгөний завсрын чадалтай болдог тул буцалгаж буй усныхаа 2/3 ширгээнэ. 
Хаврын улиралд хүнд чадалтай болдог тул 3/4 ширгээж 1/4 үлдээн бага багаар шимж ууна.

Ширгээсэн усны тус эрдэм:
-Ходоод, гэдэс цанхайж, дүүрэх
-Шингээлт муудах
-Суулгах 
-Их зогисуулах
-Гуурсан хоолойн багтраа, шинэ ханиад, халдварт өвчин, цэр ховхрохгүй үед рашаан адил. 
Хотын бид ямар замаар урсаж ирж байгаа усыг ууж байгаа билээ дээ. Манай гэрийн ус цэвэршүүлэгчид маш их зэв тунаж үлддэг тэгэхээр бүгд л тийм байгаа. Та бүхэн маань усаа ширгээж ууж хэвшээрэй, ядаж хөөсийг нь арилтал буцалгаж ууж байгаарай. Буцалж ширгэх тусмаа зөөлөн, сайхан амттай болдог.
Уламжлалт анагаах ухаан бол өдөр тутмын эрүүл амьдрах арга ухааныг заасан агуу тэжээхүйн ухаан юм шүү.

Via Dr.Batchimeg



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ