mmnews.mn | 2024-11-21
Гудамжны амьдралаас Харвардын тэтгэлэгт оюутан болсон түүх
Миний ээж намайг 14 насандаа гудамжинд төрүүлсэн юм.
   Ээж бид 2 Нью Иоркын гудамжаар сэлгүүцэн үнэгүй хоол хайж, хогийн савыг нэгд нэгэнгүй ухан өлсгөлөнгөө даран амьдарч байлаа. Би юу ч мэдэхгүй...тэгж л гудамжинд өссөн.
   Үнэтэй дэн буудал, орон гэргүй хүний амрах газрыг хайж олно гэдэг үнэхээр амаргүй, ихэнхдээ хүйтэн зам дээр үнэр танартай гудамжны буланд амьдрах тохиолдол их байлаа.
Миний гэрийн хаяг үргэлж л Нью Иоркийн захын нэг гудамжны хоолны газрын арын булан байлаа.
Тиймээс миний нэр “ОРОН ГЭРГҮЙ ХҮН” болсон юм.
Би сурах дуртай.
Эзэмшсэн хөрөнгөгүй би, бусадтай адил болохын тулд нэг ном уншаад дахин уншиж, тэр номоо дахин бодох аргыг сонгосон юм.
Орон гэргүй хүмүүсийн цуглардаг оромж тосгонд ээж бид хоёр хүлцэн тэсвэрлэхийн аргагүй аюултай харцыг тэсэн, үхэх сэхэхээ үзэн сургуульд сурсан юм.
12 жил сурах хугацаандаа бараг л 12 газар сургуулиа солин байж суралцсан.
Гэхдээ үнэхээр шантарч болохгүй байлаа.
Нэг сард 5 ном уншиж, Нью Иоркийн бүх үнэгүй сонинг нэг бүрчлэн уншсан юм.

Гудамжны зам л надад энэ дэлхийн хамгийн өргөн хичээлийн танхим болж байлаа.
Мөрөөдөлтэй болж эхэллээ.
Дээд сургуульд элсэн орж, өөрийн хувь тавиланг өөрөө өөрчлөх мөрөөдөл...
Манай гэр бүл дахин бусдын доог тохууны бай болохгүй байх мөрөөдөл...
“Орон гэргүй хүнд дээд сургууль мөрөөдөх ч юм биш" гэж...Хүмүүс бүгд л адилхан үг хэлдэг.
Би орон гэргүй хүн шиг харагдахгүйн тулд даруу төлөв байж, хувцсаа ч үргэлж цэвэрхэн өмсөв.
Шүдээ тас зуун хичээллэв.
11-р ангид байхдаа ээждээ нүүдэл суудал хийсэн ч дахин сургуулиа солихгүй шүү гэж гуйв.
Дээд сургуульд орохоор болбол намайг сайн мэддэг багшийн тодорхойлолт хэрэгтэй учраас...
Тиймээс би өглөө үүрийн 4 цагт босон хичээлдээ явж, шөнө 23 цагт оромжиндоо ирдэг байлаа.
4.0-той ойролцоо дүнгээ сахин хамгаалж, хэлэлцүүлэгт оролцон, багаар ажиллах хөдөлгөөн зэрэг янз бүрийн хөдөлгөөнд оролцов.
Бүх газар л надад суралцах талбар болж байлаа.
Ингээд өөрчлөлт гарч эхэллээ.
Нийгмийн халамжийн газрууд тэтгэлгээр тусалж эхлэв.
Олон нийтийн байгууллагуудаас намайг анзаарч харж эхлэв.
Надад итгэдэг хүмүүс гарч ирж байна гэсэн үг.
Үнэхээр байдаг хүчээрээ хичээсээн...
Өөрийн амьдрал хувь тавилангаа өөрчлөхийн тулд зөвхөн урагшаа л харан гүйсэн.
Энэ бүгдийн эцэст Броун, Колумбиа, Амхости зэрэг Америк даяар 20 гаруй дээд сургуулиас тэнцсэн гэсэн мэдээг авсан.
“Түүнийг тэнцүүлэхгүй бол та бүхэн 2-р Мишель Обамаг алдах болно”   
      Khadijah Williams!
Орон гэргүй байсан би Харвардын 4 жилийн тэтгэлэгт оюутан болсон юм.
Би өөрийгөө ухаантай гэдэгт үргэлж итгэлтэй байсан. Бусдын "орон гэргүй юм чинь яасан ч яахав” гэдэг үгэнд дургүй.
       Миний нэр КHADIJAH WILLIAMS!!!
Дахин хүмүүс намайг “орон гэргүй” гэж дуудахгүй. Мөрөөдөл байхад хүрэх зам зурайж байдаг.
Via X



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ