Амьдралаа өөрчилье гэвэл эхлээд Өөрийгөө өөрчил….
Нууц нь ердөө л энэ!
Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна ЯГ түүнийхээ ХАРИУГ авдаг. Энэ бол ХОРВООГИЙН хамгийн ШУДАРГА бөгөөд ХАТУУ ХУУЛЬ.
Хүн бусдыг болон өөрийгөө хуурч болно. Харин өөрөөсөө илгээсэн энергээсээ ӨӨР ХАРИУ авах боломжгүй!
АВАХ энерги ялгаруулаад ӨЛӨНТӨӨД байвал амьдрал түүнээс ямар нэгэн юмыг нь БУЦААГААД аваад байдаг!
Энергийн энэ УРСГАЛЫГ мэддэггүй АВАХ л сэтгэхүйтэй хүмүүс МӨНХИЙН ДУНДУУР СЭТГЭЛТЭЙ, ЯДУУ, ЯМАР НЭГЭН ЮМААР ГАЧИГДАЖ дутуу явдаг!
Хараалын элдэв үгс хэлээд байвал хорвоо ЯГ ТҮҮНИЙХ нь хариуг тэр хүнд БУЦААГААД өгчихдөг! Ийм хүний үйлс үргэлж бүтэлгүйтдэг.
Харин ӨГӨӨМӨР, ӨГӨХ энерги ялгаруулдаг хүнд хорвоо ертөнц БУЦААГААД ӨГӨӨД БАЙДАГ. АМНЫ БИЛИГТЭЙ ХҮН АМНЫ ХИШИГТЭЙ АМЬДАРДАГ гэдэг нь энэ!
Үүнийг шашин болгон өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Гэвч энэ нь зүгээр л ЭРГЭХ ХОЛБООНД ОРШДОГ ЭНЕРГИЙН Л ОЙЛГОЛТ шүү дээ.
Үүнийг ШУ-ны талаас нь энгийнээр ойлгож болдог 21-р зуунд БИД амьдарч байна.
Амьдралаа өөрчлөе гэвэл ӨӨРИЙГӨӨ Л ӨӨРЧИЛ. ҮГ ХЭЛ, БОДЛОО ЭЕРЭГ БОЛГО!
Өөрөө ч анзаарахгүй хаа явсан газраа, гэр орондоо ХАРААЛЫН ҮГС хэлж өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдүүдээ харааж явдагаа боль!
Бодол болон үг бол БИДНЭЭС ИЛГЭЭГДЭЖ байдаг хамгийн ХҮЧТЭЙ ЭНЕРГИ шүү!
Англи хэлний emotion гэдэг үг нь energy motion буюу энергийн урсгал гэсэн үгний товчлол байдаг.
Emotion гэдэг үгийг бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ гэж орчуулдаг. Тэгэхээр бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ буюу мөнхийн энергийн үелзэл дунд оршин байдаг бодгаль юм.
САЙХАН АМЬДРАЛ болон СЭТГЭЛ САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД хүсдэг бол ЭХЛЭЭД өөрөө ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ҮНЭН БАЙЖ СУРАХ хэрэгтэй. Сайхан юмс бодож Сайн санаж яв.
Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа....
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ө.Бямбаа
2024-04-02 23:10:20
202.126.90.135
Амьдрал үргэлж сайхан
Төстэй мэдээ