mmnews.mn | 2024-11-23
Үс засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-04-08, Даваа гараг. Билгийн тооллын 30, Сумъяа гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 2 хар мэнгэтэй, рашааны барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, төмөр суудалтай, дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр.

-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.16-19.32
-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эрлэг лугаа учирна
-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ