Настай хүмүүс ч ичдэг…..
Эмнэлэгт харсан нэг үзэгдэл сэтгэл эмтэлж бичихээс аргагүй болов. Монголчууд настнаа хүндэлдэг сайхан уламжлалтай ч, 60+ настай л бол тэр хүнд ичих нэрэлхэх, хайрлах дурлах, гоёж гангалах эрх үлдээгүй мэт харгис үзэлтэй байх юмаа.
Эмнэлгийн сэхээний тасагт ухаан нь орж гаран буй 80 орчим насны эмэгтэй өвчтөнг цээжээр нь нүв нүцгэн түрдэг орон дээр хэвтүүлэн авчрав./Эмээ гэхийг хүссэнгүй, бичвэрийг уншаад учрыг нь ойлгоно/
Дусал, хүчилтөрөгч залгаастай бие нь хүндхэн байсан тул хувцсыг нь тайлсан юм болов уу гэж эхэндээ бодов.
Төдхөн өвчтөн ухаан оров. Цээжин дээр нь нөмрөх юм ч харагдсангүй.
Гаднаас эрэгтэй, эмэгтэй дадлагын оюутан эмч, нар сувилагчид орж ирж түүнээс асуумж авч үзлэг хийв.
Тариа нь нэмэгдэж, хөгшин сахиуртаа, надад хэдрэх юм байна уу, би ичээд байна гэв.
-Байхгүй ээ. Үзлэг нь дуусаагүй байхад маяглаад гэж 50 гаруй насны охин нь зэмлэв.
Гэтэл дуслыг нь солих гэж орж ирсэн сувилагч хөгшний яриаг сонсоод "Аальгүй эмээ вэ?" гээд хөхөрч, шоолж байна.
Хөгшин өрөөнийхнөөсөө ч, өөрийг нь инээж доог хийсэн сувилагчаас ч ихэд ичиж байгаа нь харцнаас нь илт байсан ч хүний эрхэнд байгаа хойно яалтай ч билээ.
Охин нь утсаа ухсаар суухад:
-Шолхойсон дэлэн унжуулаад... эвгүй юм гэж аяархан хэлсэн юм. Тэгээд орой болсон хойно нэг хүүхэд нь ирж ашгүй юм өмсгөх шиг болсон.
Настай эмэгтэй гэдэг олон жил амьдарсан охин шүү дээ! Дотор сэтгэлдээ бага саваагүй охин, цэл залуухан бүсгүй явсан тэр л эмэгтэй настай болчихоод байгаа нь тэр.
Анх сэхээний тасагт түүнийг оруулж ирэхэд ухаангүй шахуу байсан бол орчноо мэдэрч, эмч нарын асуумжинд хариулж 2 ч дусал хийж дууссан ч хөөрхийд юм өмсгөөгүй л байлаа.
Хөгшин хүнд ичээд байх юм байхгүй гэж манайхан боддог нь их харагддаг. Зарим сошлд танил болсон хүмүүс ч настай ээжийгээ усанд оруулж байгаа, эмчид үзүүлж буй нүцгэн шалдан зураг бичлэг оруулахдаа ээжийгээ ичнэ, хүн л юм чинь нэр хүнд гэж буй гэдгийг хэзээ ч бодохгүй, эцэг эхээ ачилдаг гайхамшигт хүмүүн гэж хандалт авахад л улайраад байгаа санагддаг. Эрэгтэй, эмэгтэй хэд хэдэн хүн ээжийгээ усанд оруулаад, биеийг нь тослоод гээд нүцгэн шалдан бичлэг оруулж байгааг хараад хөөрхий хөгшдийн нүцгэн шалдан биеийг танихгүй олон түмэнд цацаж байгаад нь дургүй хүрч байв.
За саяхан даа, хоёр гурван хоногийн өмнө, жараад насны эрэгтэй хүн эмнэлэгт ачийгаа сахиж бга гэргийдээ төрсөн өдрийн бялуу лаатай аваачиж гэнэтийн бэлэг барьж буй бичлэг цацагдлаа. Бялуун дээр 58 гэсэн тоон лаа асааж байсан.
Гэтэл олноороо тэр бичлэгийг хөөрхөн эмээ өвөө гэцгээн өхөөрдөцгөөн шэйрлэж гарлаа. Тэр өхөөрдөөд байгаа нь ч тохуурхсан, хүнд байж боломгүй гаж инээдтэй явдал гэж үзэж байгаагийн илрэл шдээ.
58 настай эмэгтэй нөхрөөсөө төрсөн өдрийн гэнэтийн бэлэг авах нь тийм гайхаж хачирхаж, "өхөөрдөх" явдал огт биш л дээ!
Зарим нь бүр, эмнэлэгт байгаа хөгшиндөө торт аваачиж байгаа "Хөөрхөн өвөө" ч гэж байх шиг. Ер нь чиний л өвөө, эмээ биш бол дөнгөж жар хүрч яваа, дал шүргэсэн хүмүүсийг нээх эмээ өвөө гэж налиганах нь бүдүүлэг явдал шүү!
Тэр хөөрхөн өвөө гэсэн хүүхэн 30 гарсан л хүн харагдсан. Жар ч хүрээгүй хүмүүс яахаараа гучаад насны хүүхний эмээ өвөө болдог юм?
Яагаад жараад насны хайртай хос нэгэндээ баяр хүргэх гэнэтийн бэлэг өгөх нь тэгж өхөөрдөж хачирхах явдал юм? Залуу л хүмүүс баяр хөөр тэмдэглэж, нэгэндээ бэлэг барьж хайраа илэрхийлэх ёстой гэж боддог бол ёстой дэлхийгээс хол хоцрогджээ!
Хүн амьд сэрүүн л бол хэдэн настай байсан ч нүцгэн шалдан харагдахаас ичнэ гэдгийг настай эцэг эхээрээ шоу хийж усанд оруулж байгаа нтрээ сошлд дэлгэгчид ойлгоосой! Эмнэлэгт нүцгэн байгаагаасаа ичиж буй настныг аальгүй эмээ гэж байгаа сувилагч хүний эрхийн мэдрэмжтэй болбол таарна!
Бүх хүнд нэр төр, ичих эмээх мэдрэмж гэж бий! Нас ахимаг хүн харахаараа л учиргүй эмээ, өвөө гэхээ ч болимоор байна!

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-04-25 19:28:07
172.69.252.162
Анхаарч авууштай сэтгэгдэл байна шүү.
D
2024-04-25 05:31:54
172.69.45.142
Tun chig ih taalagdlaa
Төстэй мэдээ