mmnews.mn | 2024-11-21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Аргын тооллын: 2024-04-12, Баасан гараг

Билгийн тооллын 4, Сугар гараг, Хаврын адаг шар луу сарын 7 улаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, мод суудалтай, чөлөөт эх одтой, улаан морь өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.08-19.38
-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ