mmnews.mn | 2024-11-21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-04-17, Лхагва гараг

Билгийн тооллын 9, Буд гараг. Хаврын адаг шар луу сарын 2 хар мэнгэтэй, рашаан барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Тэрсүүд өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.59-19.45.
-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. 
-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин өчүүхэн ирнэ
-Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-04-17 08:08:07
59.153.115.35
Шашны МУНХАРУУЛГА , !!! Бүх өдөр сайхан !!!
Төстэй мэдээ