Өөхөө хайлуулан жингээ хасах аргууд
1. Өлсөх үед улаан лооль, өргөст хэмх, лууван хүссэн хэмжээгээр идэж ходоодоо дүүргэж болно. Эдгээр ногоонууд микро шим тэжээлийн өндөр агууламжтай байдгаас гадна хамгийн бага калоритой ногоонууд юм.
2. Хоол идэх үедээ нүүрс ус бага идэж сур. Ялангуяа гурил болон сахарын агууламжтай зүйлс битгий хэрэглэ.
3. Хөдөлгөөн ихтэй үед хоолны дуршил буурдаг. Өлсвөл гадуур дотуур ажлаа амжуул, гэрээ цэвэрлэ. Энэ үед өлсөх мэдрэмж буурна, мөн өөхөө хайлуулна.
4. Дор хаяж 7 цаг унт. Эртхэн орондоо ороод ном уншаад эртхэн амар. Унтаж байхад бие амарна, бодисын солилцоо тэнцвэрээ олно.
5. Өлсөх, хоол идэх дуршил төрөх хоёрыг ялгаж сур.
6. Давс, сахар, шарсан хуурсан зүйл бага хэрэглэ. Эдгээр нь хоол идэх дуршлыг улам идэвхжүүлдэг.
Дээрх дүрмийг зуршил болгон хэрэгжүүлээрэй! Энэ бол түр хэрэгжүүлэх хоолны дэглэм биш, эрүүл хооллолтын тууштай зуршил юм.
Via X
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ