Элэгний өөхлөлтийн үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Кофе нь элэгний хэвийн бус ферментийг бууруулахад тусалдаг.
Өдөрт нэг аяга хар кофе уух нь таны элгийг өөхлөлтөөс хамгаалахад тусална.
2021 оны судалгаанаас үзэхэд кофены хэрэглээ нь элэгний өөхлөлтөөр өвчлөх эрсдэлийг бууруулж, мөн онош нь тогтоогдсон хүмүүст элэгний цирроз үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Кофейн нь элэгний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн элэгний хэвийн бус ферментийн тоог бууруулдаг.
Өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг хүнсний ногоонууд
Бууцай болон бусад навчит ногоонд агуулагдах нэгдлүүд нь элэгний өөхлөлттэй тэмцэхэд тусалдаг. 2021 оны судалгаагаар бууцай идэх нь навчит ногоонд агуулагдах нитрат болон тодорхой полифенолуудаас болж, элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Сонирхолтой нь, чанаж болгосон бууцай нь ижил үр дүнд хүрээгүй тул судалгаанд түүхий бууцайг түлхүү ашигласан. Энэ нь бууцай (болон бусад навчит ногоонуудыг) чанах нь полифенолын агууламж, антиоксидант үйл ажиллагааг бууруулдагтай холбоотой байж болох юм.
Буурцаг, шар буурцаг нь элэг өөхлөлтийн эрсдэлийг бууруулдаг
Шинжлэх ухааны судалгаагаар хоолны дэглэм ба элэгний өвчнийг бууруулах нь сэвэг зарам, вандуй, шар буурцаг зэрэг буурцагт ургамал нь тэжээллэг чанар сайтай хүнс төдийгүй гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад тусалдаг тэсвэртэй цардуул агуулдаг болохыг харуулж байна. Буурцагны хэрэглээ нь таргалалттай хүмүүсийн цусан дахь глюкоз, триглицеридийг бууруулахад тусалдаг. Нэмж дурдахад 2019 оны судалгаагаар буурцагт ургамлаар баялаг хоол хүнс нь элэг өөхлөлтийн магадлалыг бууруулдаг аж.
Цөөн хэдэн судалгаагаар шар буурцаг идэх нь (мах, загасны порцыг орлуулах эсвэл исгэсэн шар буурцаг агуулсан мисо шөл хэрэглэх зэргээр) элгийг хамгаалахад тусалдаг болохыг тогтоосон. Нэмж дурдахад, дүпү нь өөх тос багатай хоол бөгөөд уургийн сайн эх үүсвэр болдог тул та өөх тосны хэрэглээгээ хязгаарлахыг хичээдэг бол энэ нь хамгийн тохиромжтой сонголт билээ.
Үрэвсэл, өөх тосны хэмжээг багасгахад загас тусална.
Салмон, сардин загас, туна загас, форел зэрэг загас нь омега-3 тосны хүчлээр баялаг. Судалгаанаас үзэхэд омега 3-ыг нэмэлтээр хэрэглэх нь элэгний өөх тосыг бууруулж, HDL холестеролыг хамгаалж, триглицеридын түвшнийн бууруулснаар элэгний өөхлөлттэй хүмүүст ашиг тустай болохыг харуулж байна.
Эслэгт зориулсан овьёосны будаа
Овьёосны будаа зэрэг бүхэл үр тариа, эслэгээр баялаг хоол хүнс нь элэгний өөхлөлттэй холбоотой эрсдэлийг бууруулдаг. Судалгаанаас үзэхэд овьёос гэх мэт эслэг ихтэй хоол хүнсээр баялаг хооллолт нь элэгний өөхлөлттэй хүмүүст хэрэгтэй бөгөөд триглицеридын түвшинг бууруулахад тусалдаг.
Үрэвслийг багасгахад самар тусална
Самраар баялаг хоолны дэглэм нь үрэвсэл, инсулины эсэргүүцэл, исэлдэлтийн стрессийг бууруулж, элэг өөхлөлтийн тархалтыг бууруулдаг. Хятадад хийсэн судалгаагаар самрын хэрэглээг нэмэгдүүлэх нь элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн байна. Самар хэрэглэдэг хүмүүсийн элэгний үйл ажиллагаа сайжирч буй нь шинжилгээгээр тогтоогджээ.
Элэгний гэмтлийг багасгах турмерик
Куркумин өндөр тунгаар хэрэглэх нь элэгний гэмтлийг бууруулдаг. Турмерикийн нэмэлт тэжээлийн судалгаанаас үзэхэд тод улбар шар ургамал нь элэгний өөхлөлттэй хүмүүст өндөр байдаг цусны ийлдэс дэх аланин аминотрансфераза (ALT) ба аспартат аминотрансфераза (AST) хоёр ферментийн түвшнийг бууруулдаг.
Антиоксидант үйлчилгээтэй наранцэцгийн үр
Наранцэцэгийн үр нь ялангуяа Е-витаминаар баялаг бөгөөд антиоксидант чанар нь элэгний өөхлөлтийн эмчилгээнд ихэвчлэн ашигладаг.
Элэгний өөхлөлт болон витамин Е-ийн талаарх ихэнх судалгаанууд нэмэлт тэжээл дээр голчлон ач холбогдол өгдөг. 100 грамм наранцэцгийн үрэнд 20 миллиграмм Е-витамин агуулагддаг бөгөөд энэ нь өдөр тутмын санал болгож буй хэмжээний 100% ийг бүрдүүлдэг байна.
Ханаагүй өөх тосны хэрэглээг нэмэгдүүлэх
Цөцгийн тос, хиам, хатаасан мах зэрэг ханасан өөхний эх үүсвэрийг авокадо, чидун жимсний тос, самрын тос, тослог загас зэрэг ханаагүй өөхний эх үүсвэрээр орлуулж хэрэглэх нь элэгний өөхлөлттэй хүмүүст тустай.
Саримс эрүүл мэндэд тустай
Энэхүү хүнсний ногоо нь хоолонд амт нэмээд зогсохгүй судалгаагаар элэгний өвчтэй хүмүүсийн биеийн жин, өөх тосыг бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ.
Та элэг өөхлөлттэй бол дараах 6 төрлийн хоолноос татгалзаарай.
Хэрэв та элэгний өвчтэй бол эмч танд тодорхой хоол хүнс хэрэглэхээс татгалзах эсвэл бага идэхийг зөвлөх болно. Дараах хоол хүнс нь жин нэмэгдүүлж цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг.
Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө татгалзах 6 төрлийн хүнс:
- Согтууруулах ундаа – Согтууруулах ундаа нь элэгний өөхлөлт төдийгүй элэгний бусад өвчлөл үүсэх гол шалтгаан болдог учир татгалзвал зохистой.
- Сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн – Чихэр, жигнэмэг, хийжүүлсэн ундаа, жимсний шүүс зэрэг чихэрлэг хоолноос татгалзах. Цусан дахь сахрын хэмжээ ихсэх нь элэгний өөхний хуримтлалыг нэмэгдүүлдэг.
- Шарсан хоол – Эдгээр нь өөх тос, илчлэг ихтэй байдаг учир хэрэглэхэд тохиромжгүй.
- Давс агуулсан хүнсний бүтээгдэхүүн – Хэт их давсаар амтлах нь элэгний өөхлөлтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Натрийн хэрэглээг өдөрт 2300 миллиграммаас бага хэмжээнд байлгахыг зөвлөж байна. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс давсны хэрэглээг өдөрт 1500 мг-аас хэтрэхгүй байх ёстой
- Цагаан талх, будаа, гоймон – Цагаан гурил нь гүйцэт боловсорсон хүнсний бүтээгдэхүүн бөгөөд түүгээр хийсэн бүтээгдэхүүнд эслэг дутагдсанаас цусан дахь сахрын хэмжээг бүхэлд ихэсгэдэг.
- Улаан мах – Үхрийн мах, даршилсан мах нь ханасан өөх тос ихтэй байдаг.
Элэгний өөхлөлт өвчнийг эмчлэх нэмэлт аргууд
Хоолны дэглэмээ барихаас гадна элэгний эрүүл мэндийг сайжруулахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэд хэдэн зөвлөмжийг санал болгоё.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмтэй хослуулан жингээ хасаж, элэгний өвчлөлтэй тэмцэхэд тусална. Долоо хоногт 3-4 удаа хамгийн багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Цусан дахь липидийн түвшинг бууруулах. Холестерол болон триглицеридын түвшнийг хянахын тулд ханасан өөх тос, сахрын хэрэглээгээ сайн хяна. Хэрэв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн нь холестериныг бууруулахад хангалтгүй бол эмч танд ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө өгөх болно.
Цусан дахь сахрын хэмжээг хянах. Чихрийн шижин, элэгний өөхлөлт ихэвчлэн хамт тохиолддог. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн нь тэдгээрийг тогтвортой байлгахад тусална. Хэрэв таны цусан дахь сахрын хэмжээ өндөр хэвээр байвал эмч танд үүнийг бууруулах эмийг мөн адил санал болгоно.
Хэрэв та элэгний өөхлөлттэй эсвэл ийм эмгэг үүсэх эрсдэлтэй бол амьдралын хэв маяг, хоолны дэглэмийн тодорхой өөрчлөлтүүд нь таны элэгний эрүүл мэндийг сайжруулж, элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулахад тусална.
Судалгаанаас үзэхэд эслэг, уураг, эрүүл өөх тосоор баялаг, тэжээллэг хооллолтыг дагаж мөрдөх нь элэгний эрүүл мэндийг сайжруулж, өвчний эрсдэлийг бууруулан, эрүүл аргаар жингээ хасах хамгийн сайн арга юм. Хэрэв элэгний өөхлөлттэй эсвэл эрсдэлд орох магадлалтай гэж санаа зовж байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх, дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх, нойроо сайн авах, стрессийг бууруулах зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөн, ургамлын гаралтай элэг хамгаалах бэлдмэлийг тогтмол хэрэглэх нь хамгийн тохиромжтой арга юм.
Эх сурвалж: https://www.healthline.com/health/fatty-liver-diet