mmnews.mn | 2024-11-21
Зүрхний шигдээсийн талаар товчхон.....
Монголд өвчнөөр нас барагсдын үхлийн шалтгааныг эрэмблэхэд зүрх судасны өвчлөл тэргүүлдэг. Ялангуяа зүрхний шигдээс болон тархины цус харвалт дийлэнх шалтгаан болсоор байна. 
 Зүрхний шигдээс буюу Миокардын инфаркт нь зүрхний булчинг тэжээх артерийн судас ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжихийг хэлнэ. Этимологийн үүднээс авч үзвэл миокарди нь нийлмэл үг юм: "ми" нь "булчин", "кардио" нь "зүрх" гэсэн утгатай бөгөөд ингэснээр зүрхний булчинг илэрхийлдэг. Зүрх нь хүний биеийн бусад эд эсийн нэгэн адил оршин тогтнохын тулд тогтмол хэмжээний цус шаарддаг бөгөөд энэ нь уушгины цусны эргэлтээр дамжин өнгөрч, улмаар хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг. Хэрэв зүрх нь хүчилтөрөгчөөр хангагдсан цусыг зөв горимоор хүлээн авахаа больсон бол хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн үр дагавар гарч, хамгийн ноцтой, гэнэтийн үхэлд хүргэх ч магадлалтай юм. Зүрхийг тэжээгч судасны бүрэн болон харьцангуй дутагдлын улмаас зүрхний булчинд нэг эсвэл хэд хэдэн үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ. 
Шинж тэмдэг: 
• Өвчүүний ар талд дарах, шахах, цээж задрах маягийн хүчтэй өвдөлт, заримдаа цээж хорсох, дээш хөөрөх, хоолой руу шахах мэдрэмж төрнө
 • Айдас төрөх, хүйтэн хөлс гарах 
• Өвдөлт зүүн буюу хоёр гар, хүзүү, доод эрүү рүү дамжина 
 • Үргэлжлэх хугацаа 20 минут түүнээс дээш 
Шалтгаан: 
• Титэм судасны атеросклероз 
• Титэм судасны эмболи 
• Титэм судасны агчил 
• Титэм судасны гаж хөгжил 
• Цус хэт өтгөрөх / жирэмслэлтээс хамгаалах даавар, системийн чонон тууралт, полицитеми, тромбоцитоз / 
• Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, хангамж хоёрын тэнцвэр алдагдах /артерийн даралт гэнэт буурах, цус алдалт, аортын хавхлагын гажиг, бамбай булчирхайн гаралтай хордлого / 
Эмчилгээ: 
Хэрэв та зүрхний шигдээс болсон, явахад амьсгаа давхцаж, цээж рүү хатгуулж өвддөг бол дараах аргыг хэрэглээрэй. 
 Дунд хэрийн хэмжээтэй гурван ширхэг нимбэгийг сайтар угаагаад дөрөв хувааж тусгай саванд хийнэ. Нэг хумс сармисыг нухаж нунтаглаад дээр нь хийж холино. Энэ холимог дээрээ 1 литр буцалсан ус хийж таглаад, хонуулж хандална. Ингээд нэг хоногийн дараа холимог шингэнээ шүүж аваад, дээрээс нь өмнө өдөр бэлдэж авсан шүүсээ хийж хутгана. Үүнийгээ өдөр бүр өлөн элгэн дээрээ, унд уухаас 30 минутын өмнө хэрэглэх бөгөөд ингэснээр бие түргэн засарч сайжирна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ