mmnews.mn | 2024-11-21
Прокурорын дурсамж: Удам даасан Бөө
2016 оны хавар 5 дахь өдөр ажил тарахын өмнөхөн цагдаагаас 3 хүн дагуулаад ороод ирлээ. Эзгүй хээр газар ухаж байгаад малчид мэдэгдсэнээр баригджээ.  3 метр гүн нүх ухаад, дотор нь ажиллаж байж. Яагаад ингэсэн талаар нь асуухад:
Эдгээр гурван залуугийн 2 нь нэг айлын хүргэн, базууд, харин нөгөөх нь тэр айлын удмыг даасан бөө гэнэ. Бөө нэг өдөр бөөлөөд,  тэр айлын өвөг дээдэс нь 1000 бээрийн цаана танай удмын дарж нуусан эрдэнэс байна. Тэрийг очиж ав гэлээ гэжээ. Ингэснээр дарагдмал алт эрдэнэс эрж, олж ирэх экспедиц 3 хүнтэй бүрдэж, хадам аав зардлыг гаргав. 
Ингээд Улаанбаатараас урагш явсаар Дорноговь аймгийн Мандах суманд ирж хуучин хатсан сайранд эрдэнэс хайсан нь энэ. Азаар нутгийн хүмүүст мэдэгдэж баригджээ. Хэрэв тэгээгүй бол шороо нурж нэг хүргэнээр хохирох байсан.
Нөгөө гурваар болсон явдлыг яриулаад, Монгол улс 1.5 сая км том нутагтай. Ийм хүний ийм яриагаар эрдэнэс олох ямар ч боломжгүйг 2 хүргэнд тайлбарлаж өгөв. Маш сайн ойлгов. Ярианы завсарт бөөгөөс: Чи чинь Шар хаданд хэдэн удаа хэвтэж байлаа? гээд асуув. Хариулт : 2 удаа гэж байна.
Ойлгомжтой боллоо. 2 хүргэн гайхаад л, тэдний гэр бүл ямар нэг шийдвэр гаргах, ямар нэг үйлдэл хийх бүртээ удам даасан бөөгөөс зөвлөгөө авч хэвшсэн байв. 
“Одоо та 2 ойлгосон уу?” гэлээ. “Ийм хүн байсныг мэдсэнгүй. Дахиж энэний үгэнд орохгүй” гээд, би асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзаад буцаасан.
Via П.Төртүвшин



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ