mmnews.mn | 2024-11-23
Бидний эрүүл мэндийн байдлыг өөрчилж чадах хамгийн гол зүйл бол БОДЛЫН ХҮЧ....
Итгэл нь хүний биеийн генетик кодыг өөрчилж, эдгээдэг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхлийн өвчнөөс эдгэсэн тухай нийтлэлүүд гарахад эмч, эрдэмтдийн нүүрэнд “үл итгэх” инээмсэглэл тодордог. Харин судалгаагаар батлагдсан аргуудын талаар нийтлэгдэхэд уламжлалт анагаах ухаан тэдгээрийг үл тоож, өөр тайлбарыг тавьдаг.
Гэсэн хэдий ч америкийн генетикч Брюс Липтон жинхэнэ итгэлээр, хүн өөрийн бодлын хүчээр ямар ч өвчнөөс ангижирч чадна хэмээн үзэж байна. Сэтгэл зүй аливаа зүйлийг өөрчлөх боломжтой гэдгийг түүний судалгаанууд харуулсан.
Ген хүний итгэлтэй хамааралтай.
Олон жилийн турш Брюс Липтон генийн инженерчлэлийн салбарт мэргэшиж, докторын зэргээ хамгаалж, олон арван судалгааны зохиогч болсон. Энэ хугацаанд бусад генетикч, биохимчидтэй адил хүн бол биоробот гэдэгт итгэж ирсэн. Тиймээс хүний амьдрал өөрийн генд бичигдсэн программд захирагддаг гэж итгэсэн.
Ген бүх зүйлийг тодорхойлдог. Гадаад төрхийн онцлог, хувь хүний чадвар, темперамент, ямар өвчинд илүү мэдрэг, насжилт зэрэг бүгдийг тодорхойлдог. Хэн ч өөрийн генетик кодыг өөрчилж чадахгүй учир байгалаас заяасан зүйлтэйгээ эвлэрэх хэрэгтэй.
 1980-аад оны сүүлд хийсэн Липтоны судалгаа түүний үзэл бодлыг өөрчилжээ. Тэрнээс өмнө шинжлэх ухаанд эсийн цөмд оршиж буй ген нь мембранаар дамжин өнгөрөх зүйлсийг тодорхойлж, юуг дамжуулах уу юуг дамжуулахгүй вэ гэдгийг шийддэг гэж үздэг байсан. Харин Липтоны туршилтаар эсэд үзүүлэх гадаад нөлөөлөл гены зан үйл болон тэдгээрийн бүтцэд өөрчлөлт оруулж болдог болохыг харуулжээ. 
Тиймээс сэтгэл зүйн үйл явцын тусламжтайгаар ямар нэгэн өөрчлөлтөнд хүрч болох уу гэдгийг олох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл итгэлийн хүчээр өөрчлөлтөд хүрч болох уу? Липтон хэлэхдээ:
-Би ямар нэгэн шинэ зүйл олж илрүүлээгүй. Олон зууны туршид эмч нар плацебогийн үр нөлөөг мэддэг байсан. Энэ бол өвчтөнд үр нөлөөгүй бодисыг санал болгодог үйл явц юм. Ингэхдээ өвчтөнд энэ бодисыг эм хэмээн өгдөг. Эцсийн үр дүнд бодис эдгээх нөлөө үзүүлдэг. Сонин санагдах боловч энэ үзэгдэлд ямар ч тайлбар байдаггүй.
Миний нээлт дараах тайлбарыг өгч болоход хүргэсэн. Итгэлийн тусламжтайгаар өвчтөн өөрийн ууж байгаа эмэнд итгэж, бие махбодид болж буй үйл явцыг молекулын түвшинд хүртэл өөрчилж чаддаг. Итгэл нь зарим генийг «унтрааж»,  заримыг нь «асааж», бүр цаашлаад өөрийн генетик кодыг өөрчилж чаддаг.
Үүний дараа би гайхамшгаар эдгэсэн янз бүрийн тохиолдлуудын талаар бодож эхэлсэн. Эмч нар тэдгээрийг үл тоодог байсан. Гэвч яг үнэндээ ийм төрлийн ганц тохиолдол болох үед эмч нар түүний мөн чанарын талаар бодох ёстой байсан. Гайхамшиг бий!
Академик шинжлэх ухаан Брюс Липтоны үзэл бодлыг тааламжгүй хүлээн авсан. Гэсэн ч тэрээр өөрийн судалгаагаа үргэлжлүүлсэн бөгөөд ямар ч эмгүйгээр биеийн генетикт нөлөө үзүүлж болно хэмээн баталжээ. Генетик кодын гадны нөлөөллийг судалдаг шинжлэх ухааны чиглэлийг «эпигенетик» хэмээн нэрийддэг.
Бидний эрүүл мэндийн төлөв байдлыг өөрчилж чадах хамгийн гол хүчин зүйл бол бодлын хүч хэмээн Липтон үздэг. Бидний эргэн тойронд бус харин бидний дотор болж буй зүйл хамгийн их нөлөөг бидэнд үзүүлдэг.
Липтон хэлэхдээ:
-Хоёр хүн адилхан хавдраар өвдөх магадлалтай байж болдог. Гэвч нэгнийх нь өвчин илэрч харин нөгөө хүнийх нь илрээгүй. Яагаад? Яагаад гэвэл тэд өөрөөр амьдарч ирсэн. Нэг нь нөгөөхөөсөө илүү их стресстдэг, тэд өөр өөрөөр өөрсдийгөө үнэлдэг, тэд өөр өөр бодолтой. Өнөөдөр бид өөрсдийн байгалийн биологийн шинж чанараа удирдаж чадна хэмээн хэлж чадна. Бид бодол, итгэл үнэмшлийн тусламжтайгаар өөрсдийн генд нөлөөлж чадна.
Хүн бусдаас юугаар ялгардаг вэ гэвэл хүн өөрийн биеэ өөрчилж, үхлийн өвчнөөс эдгээж, удмын өвчнөөс ангижирч чаддагт байгаа юм. Бид бидний генетик кодын золиос болохгүй байж чадна.
Та ямар ч өвчнөөс ангижирч, урьдчилан сэргийлж чадна гэдэгт итгэ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Итгэл
2024-05-05 15:19:05
172.69.252.165
Баярлалаа. Сайхан зүйл уншлаа. Итгэж чадвал боломжгүй зүйл байхгүй. 100% итгэл. Бодол хүчтэй. Үг ч хүчтэй.
Сэлэнгэ Дамдин
2024-05-04 16:13:14
172.69.252.167
Бодолын гайхамшигтай хүчийн шинж чанарыг мэдэхийг туйлаас их хүсэж байна,
Сэлэнгэ Дамдин
2024-05-04 16:09:08
172.69.252.164
Баярлалаа. Бодол, итгэл үнэмшлийн тусламжтайгаар өөрийн удамшлын генид нөлөөлөх, Биологийн шинж чанарыг өөрчлөх аргад суралцахыг хичээн судлаж байна. Миний хувьд энэ мөнх бусын хорвоо, хүний бие махбодь, оюун ухаан мөнх бус хоосон чанартай болохыг ойлгож ухаарсан буюу хүний бие махбодь атам молекулаас бүтэж, хүний биед биохимийн урвал явагддаг мөнх бус хоосон чанартай болохыг ойлгосон юм. Бүхний анхдагч сэтгэл, бодолоор бие, хэлээр үйлдэж байна гэж боддог юм. Хичээн суралцаж далд ухамсарын талаар илүү ихийг мэдэхийг хүснэ.
gg
2024-05-04 15:52:03
172.69.252.169
Энэ нь дээр нь шашиныхан ажиллаж мөнгө олдог монголчууд хөөрхий хортой хужаа хүнс түргэн хоол иддэг болов ч арьс махны завсар рашаан болон шингэх болтугай гээд итгэжхүртээд өвчин тусдаггүй зө бөбөнар бол ковидоор нэг ч халдвар аваагүй баыгаа шүү кк
Бор
2024-05-04 12:42:41
172.71.126.116
Энэ бол 100% үнэн гэж боддог, өөрийн биеээр туршиж үзсэн. Баярлалаа маш хэрэгтэй мэдээ бн. Харамсалтай нь итгэдэг хүн даанч цөөн. Ашдын билгээс амны билэг гэж ярьдаг их учиртай юм бнлэ. Өвөрмонголын Нагунбилэг гэж эмч энийг эзэмшсэн хүн шиг бга юм. Манай эмч нар ч чадна байх, эмчид л хүн итгэдэг учир жирийн хүн ярьснаас илүү зөв тайлбарлах чадвар бга
baterdene bayrlalaa
2024-05-04 11:49:42
172.69.45.142
ectoi caixan zvil bnaa iim medeelel ix xobor vxel.ecbel ebchind shanalcan olon bjee eeriigee eerchlex xairlax eertee itgex
E Batgerel
2024-05-03 20:18:33
172.69.45.135
Bayralalaa taalagdalaa dulii hun bodliin hucheer sonsdog bolj chadahuu
Цэцэгсүрэн
2024-05-03 18:48:12
172.69.252.169
Баярлалаа бодлын хүчинд итгэдэг тэр бол гайхамшиг
Төстэй мэдээ