mmnews.mn | 2024-11-21
Автобусны чиглэлээ олж харахад үнэхээр хүндрэлтэй байна
Нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотойгоор гаргасан зарим шийдвэрүүд ойрын хэд хоногийн халуун сэдэв болоод байна. Автобусны чиглэлүүдийг шинэчлэн, богино эргэлтийн маршрутын тоог нэмснээр өмнө нь нэг автобусаар зорчин хүссэн газартаа очдог байсан хүмүүс одоо тухайн зайд бараг 2-3 автобус дамжин суух болсон нь олон нийтийг бухимдуулж байгаа аж.
Хүн ам олноор суурьшдаг зарим чиглэлүүдийн автобусны тоо цөөрч, хүмүүс унаа хүлээн буудал дээр удаан хугацаагаар зогсож бараг л осгох дөхөж байна. 
Хамгийн хачирхалтай нь, энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн бужигнаанаа урин дулаан цагт туршиж болоогүй юм байх даа, заавал хахир өвлийн хүйтнээр иргэдээ ингэж тамлах нь үнэхээр гайхашрал төрүүлэхээр санагдана. 
Хамгийн их хүн ам төвлөрсөн 3,4-р хорооллоос хотын төв рүү орох автобус бараг байхгүй болсон тухай хүмүүс дургүйцэн бичсээр байна. 
Хотын удирдлагууд өөрсдөө нийтийн тээврээр зорчиж, хүмүүсийг бухимдуулаад буй шинэчилсэн чиглэлүүдээ нүдээр харж биеэр мэдрэн, засаж залруулах зүйлсээ олж тогтоох нь зүйтэй юм. 
Мөн автобусны буудлууд дээр байрлуулсан шинэ чиглэлүүдийн жагсаалтыг шөнө бүү хэл өдөр ч олж харахад маш төвөгтэй байна.  




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ