mmnews.mn | 2024-11-21
Прокурорын дурсамж: Хууль хөгжсөн улсын шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлт


2007 оны л үед дээ. УЕПГ-д Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байв. Нэг чиг үүрэг нь гадаадад ял эдэлж байгаа Монгол иргэн эх орондоо ирж ялаа эдлэх, гадаад улсын иргэн Эх орондоо ялаа эдлэхээр гаргасан хүсэлтийг зохих байгууллагатай хамтран шийдвэрлэх юм.


Ингээд Польш улсын Дээд шүүхээс ял шийтгүүлсэн, тэнд хорих ангидаа очихгүйгээр нутаг буцсан Монгол Улсын Иргэнийг түүгээр нь ялыг эдлүүлэх арга хэмжээ авна уу гэсэн хүсэлт, холбогдох материал нь ирлээ. 3 шатны Шүүхийн шийдвэрүүд байна.


Үйлдсэн гэмт хэргийн тухайд,  Монголчууд нийлж архидаад зодолдож тэр дундаа арай ахмад нь маргааш өглөө нь нас баржээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүн нь :

Монголын тосгонд амьдарч байсан, гэрээгээр энд ирж ажиллаж байгаа гээд сэтгэл зүйн зураглал дүгнэлттэй.


Үхлийн шалтгааныг маш нарийн тогтоосон.

Хохирогчид зангидсан гараар цохиж учруулсан... тооны гэмтэл, 

Гарын алгаар учруулсан.. тооны гэмтэл, Биеийн тамирын гутлаар учруулсан... тооны гэмтэл байна гээд.

Хохирогчийн үхлийн шалтгаан нь согтуу бөөлжиж бөөлжсөндөө хахаж үхсэн байна.

Гэхдээ энэ хахах бөөлжих явц нь гэмт этгээдийн хохирогчид учруулсан тархины гэмтлийн улмаас болжээ гэжээ.

Шинжилгээний Дүгнэлт бол үнэн супер. 

Анхан шатны Шүүх хэргийг шийдвэрлэхдээ:

 Шүүгдэгч нь хот газарт амьдарч байгаагүй, энд ирээд хохирогчийн удирдлаган доор ажилласан, хохирогч байнга дээрэлхэх шоглох хандлагатай байсан, гэмт хэрэг үйлдэгдэхдээ хохирогчоос эхэлсэн. Хэл амаар доромжилсон, СОЁЛЫН ШОК - нд орсон байна гээд 3 жилийн хорих ялаар шийтгээд тэнссэн байв.

Үүнийг нь Польшийн прокурор эс  Эсэргүүцсэн, энэ процесс нь жил гаруй явсан. Дээд шүүхээс нь 3 жилийн хорих ялыг нь биеэр эдлүүлэх болоход Залуу нутаг буцчихсан байв.

Би материалыг хүлээн авч тухайн үеийн УМБГ-т хүргүүлж залууг аваад ирсэн.

Ингээд гадаад улсын шүүхийн шийдвэрийг Монголд хэрэгжүүлэхийн тулд Монголын шүүхийн шийдвэр гаргуулаад 3 жилийн хорих ялыг эдлүүлж энэ ажил дууссан.


Сонирхолтой зүйл нь, Польшид Субъект, Субъектив талын шинжүүдэд маш дэлгэрэнгүй дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гаргадаг ажиллагаа нь байв. Хүнийг хувь хүн талаас нь нэвт дүгнэж, Анх удаа тохиолдлын чанартай байдлын улмаас гэмт хэрэг үйлджээ. Хохирогч өөрөө буруутай, бас соёлын ШОК гэсэн дүгнэлт ашигласан нь дорой ядуу нэгнээ өрөвдөж энэрэнгүй ханддагт байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэх явцад Польшийн элчин сайдын яамны Норжмаа гэх хүн байнга утсаар ярьж үе шатны шийдвэрүүдийг авч байсан. Шийдвэр өгөх үедээ уулзсан чинь настай Польш эмэгтэй байсан. Хэл аялганы хувьд энгийн Монгол хүнээс ялгагдахгүйгээр ярьж байсан. Өөрийгөө Монголч эрдэмтэн. Нортелова гэж танилцуулж байлаа….

Via П.Төртүвшин




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ