Хүнийг өнгөцхөн дүгнэж болохгүйн сургамж жишээ
Энэтхэгийн баян эр Махаража Жай Сингх Лондон дахь Rolls-Royce компанийн павильонд зочлохдоо энгийн даруу хувцастай явсан бөгөөд Rolls-Royce шоуны танхимаар сонирхож удаан явав.
Тэнд ажиллаж байсан үндсэрхэг үзэлтнүүд түүнийг анзаарч, бор арьст эрийг машины худалдаанаас хөөн гаргажээ.
Гутаан доромжлуулсан Жай Сингх шууд 6 машин худалдаж аваад гэртээ хүргүүлэв. Хотын захиргаанаас зөвшөөрөл авч Rolls-Royces машинаараа гудамж талбайг байнга шүүрдэж байхыг жолооч нартаа тушаажээ.
Удалгүй энэ мэдээ дэлхий даяар тархаж, Roll-Royce-ийн нэр хүнд хаа сайгүй унажээ...
Европ, Америкт хэн нэгэн Rolls-Royce машинтай гэж сайрхах тоолонд хүмүүс “Хотын хог хаягдлыг цэвэрлэхэд ашигладаг машин уу?" гэж шоолдог болов.
Иймээс Британийн машин үйлдвэрлэгч брэндийн эзэд Энэтхэгийн Махаражаас албан ёсоор уучлалт гуйж, машин бэлэглэх хүсэлтээ илэрхийлжээ. Ингээд Махаража Жай Сингх гудамж цэвэрлэх үйлчилгээнээс машинуудаа эргүүлэн татсан гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ