mmnews.mn | 2024-04-27
Энтертайнмент
Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно
2024/04/20
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм.Тэмцээний хөтөлбөр:04.22-нд: Нээлтийн тоглолт;04.23, 24, 25-нд: Сонгодог урлагийн тэмцээн;04.26, 27, 28-нд: Этник болон контемпорари бүжгийн тэмцээн;04.29-нд: Хаалтын буюу “Гала” тоглолт.Гала тоглолтод:Казакстан Улсын Астана операгийн тэргүүн гоцлооч, дэлхийн од Бахтияар Адамжан;ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Элизавета Кокорева;ОХУ-ын Красноярск хотын Годенкогийн нэрэмжит Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол;Филиппин Улсын шилдэг бүжигчин, “DPP Dance” театрын захирал Мариахао;Филиппин Улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Акира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн одууд оролцоно.
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....
2024/04/08
 Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа.    Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ.   Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.
Алдарт 'Манжуурын толгод' вальс
2024/04/03
 “Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нэрийг 1911 оноос товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ...Энэхүү гэгэлгэн аялгуу эртнээс монголчуудад танил дотно болж, түүний хөг хэмнэлд уяранхан вальс бүжиглэсээр ирсэн билээ...