mmnews.mn | 2024-12-04

УЛС ТӨР

УЛС ТӨР
Ерөнхий сайдын томилгооны хуралд шинэ гишүүд юу хэлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дахин томилох хуралдааны үеэр УИХ-д шинээр сонгогдсон гишүүд юу хэлснийг бичлэгээр толилуулж байна.
2024/07/09
639
УЛС ТӨР
Намын дарга нар 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийлээ
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн төлөөллийг жигд хангахад чиглэсэн  хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжиж УИХ-ын сонгуулиа Монгол Улс анх удаа явуулсан. Үр дүнд нь олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үе шинэ 30 жилийг эхлүүлж байгааг онцлов.Мөн өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Харин АН, ХҮН намуудтай хамтарч өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэх эрхзүйн шинэчлэлийг бид хамтдаа амжилттай хийсэн. Тогтолцооны энэхүү реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулж байна.Ингэснээр Засгийн газрын үйл ажиллалааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх намууд саналаа тусгах боломж бүрдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг намууд байгуулна. Олон жил ужгирсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэнэ. Монголчууд олон жил хангалттай улстөржсөн. Одоо улс орны хөгжлөө нэгдүгээрт тавих цаг болсон. Эрчим хүчний үнийн либералчлалаас эхлээд томоохон олон төсөл, хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх болно. Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё гэлээ.АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар Засгийн газарт хамтрах болсон талаараа энэ үеэр тайлбарлав. Олон жил улстөржсөн Монгол Улс өнөөдрөөс улс төрийн хувьд шинэ хандлага, шинэ соёл, шинэ бүтэц бүхий Засгийн газар байгуулж, бие биедээ саад тээг тавьж биш, харин Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэгдэж байгаагаа тэд илэрхийлэв.   Энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудал тусгагдсан байна.
2024/07/09
369
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  (2024.07.08) Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэж заасны дагуу шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.Засгийн газрын бүтэц:1. Эдийн засаг, хөгжлийн яам;2. Гадаад харилцааны яам;3. Сангийн яам;4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;7. Батлан хамгаалах яам;8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;9. Боловсролын яам;10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;11. Зам, тээврийн хөгжлийн яам;12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;15. Эрчим хүчний яам;16. Эрүүл мэндийн яам. Засгийн газрын бүрэлдэхүүн: 1.    Монгол Улсын Ерөнхий сайд2.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;3.    Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;4.    Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;5.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;6.    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;7.    Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;8.    Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;9.    Гадаад харилцааны сайд;10. Сангийн сайд;11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;14. Батлан хамгаалахын сайд;15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;16. Боловсролын сайд;17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;18. Зам, тээврийн хөгжлийн сайд;19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;22. Эрчим хүчний сайд;23. Эрүүл мэндийн сайд. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоосноор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/07/09
371
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны бүрэлдэхүүн
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы (2024.07.05) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан билээ.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 11 Байнгын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтсон юм.
2024/07/08
395
УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнийг 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч өө,Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Эрхэм монголчууд аа,Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн Танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон “жаазлан” үлдээж, олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, ШИНЭ ӨГЛӨӨТЭЙ ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.   Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессору, мэргэжлийн эксперт, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.Тийм ч учраас энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ, ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ болж чадлаа.1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг ·      Улсын эрх ашиг нэгдүгээрт·      Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт·      Эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ.Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан.Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсэж л энэ сонголт хийгдсэн билээ.Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, шинэхэн Улсын Их Хурлын дарга, журмын нөхөр Дашзэгвийн Амарбаясгалан  Танд баяр хүргэж, амжилт хүсье. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдсаж, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМхийх ёстой.Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгахаас гадна·      30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм. ·      Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно. ·      Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. ·      Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. ·      Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна. ·      Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүсэж байна. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна. ·      Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна. ·      Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ. ·      Бид Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай. ·      Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.  Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно.Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяулаа ч биш.Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй ОРОЛЦОО чухал билээ.Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
2024/07/05
365
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа.Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо.Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв.Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв.Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцлаа.
2024/07/03
210
УЛС ТӨР
Мэндчилгээ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа төрийн албан хаагчид та бүхэндээ “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье. Төрийн албан хаагч Та бүхний Улаанбаатар хотын хөгжлийн төлөө зориулж буй сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга, ажил үйлчилгээний бахдам үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид Та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх зорилт бүр их байгаа гэдгийг нийслэлийн удирдлагын багийн өмнөөс уламжлан, улс, иргэддээ улам сайн үйлчлэх эрхэм зорилготой төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөөх ажил нь амжилттай, үйлс нь бүтэмжтэй байхын сайны ерөөлийг төрийн нийт албан хаагчдадаа чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!Монгол төрийн төрт ёсны түүхэн уламжлал үеэс үед мөнхөд бадран орших болтугай.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчХишгээгийн НЯМБААТАР
2024/07/03
221
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо.Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
2024/07/03
361
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:“Эрхэм хүндэт ард иргэд ээ,Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ,Хүндэт зочид оо,Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, амжилт хүсье.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгон байгууллаа.Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах засгийг сонгон, эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байж, сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам түүхтэй ард түмэн билээ.Улмаар 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын 9 дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны УИХ байгуулагдлаа.Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвсэл, 42 бие даагч иргэн буюу нийт 1,341 нэр дэвшигч өрсөлдөж, ардчилсан Монгол Улсын сонгуулийг ажиглахаар гадаадын 21 байгууллагын 40 гаруй орны 259 ажиглагч, мөн дотоодын 30 орчим мянган ажиглагч сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллалаа.УИХ-ийн ес дэх удаагийн энэ сонгуульд манай ард иргэд ардчилсан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, урьд өмнөхөөсөө илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрхээ эдэллээ.Төрт ёсны аугаа түүхтэй, Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ баталгаажуулан, төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон нийт иргэд, сонгогчдодоо болон хилийн чанадад суугаа монголчууддаа гүн талархал илэрхийлье.Мөн ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг эдлэх нөхцөл, боломжийг хангаж, хуулийн хүрээнд ажилласан СЕХ,  сонгуулийн бүх шатны хороодод ажилласан 40 гаруй мянган төрийн алба хаагч болон сонгуулийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай, ил тод, цаг алдалгүй түгээн ажилласан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье.Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон Та бүхэн Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо төлөөх эрхэм үйл хэрэгтээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна.Энэ мөчөөс эхлэн төрийн түшээд Та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төр, түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байгааг цохон тэмдэглэе.УИХ-ын энэхүү эрхэм танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн Та бүхнээс хатуу шаардаж байна.УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг Та бүхэн ямагт санаж яваарай.Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм шүү.“Хүн нэрээ, тогос өдөө” гэж ардын сайхан үг байдаг. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэсэн энэхүү эрхэм хүндтэй нэр хүндийг Та бүхэн нэр төртэй, өндөрт өргөн, хариуцлагатай авч явахыг хүсье.Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн зөрчил, мөргөлдөөний амаргүй цаг үеийг хамтдаа туулж, монголчууд биднээс үл хамаарах хүндрэл, бэрхшээлүүд улс орны эдийн засаг, ард түмний амьдрал ахуйд хүндээр тусаж ирлээ.Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байсан ч гэсэн манай төр, засаг, ард түмэн, баялаг бүтээгчидтэйгээ хамтран энэхүү хүнд үеийг хохирол багатай даван туулж, энэ оны эхний улирлын байдлаар улсынхаа эдийн засгийг 7.8 хувиар өсгөж чадлаа.Шинээр бүрдэж буй УИХ, Засгийн газар энэхүү эдийн засгийн өсөлтийг улам баталгаажуулан, үр шимийг нь өрх бүрд хүргэж, монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.Монгол хүн, монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг. Баялагтаа эзэн монголын төлөө төр засаг түмэн олноороо хамтран ажиллах учиртай.Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиас эхтэй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан нь байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд байлгаж, үр шимийг нь иргэн бүр тэгш хүртэх эрх зүйн шинэчлэл, тогтолцооны өөрчлөлтийн эхлэл боллоо.Энэхүү Баялгийн сангийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, орон байрыг шийдэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэх учиртай.Энэ нь харьцангуй залуу ард иргэдтэй манай улсын хувьд ирээдүй хойч үедээ оруулж буй үнэт өв, өвлүүлэн үлдээх бодит хөрөнгө оруулалт болох юм.Өнгөрсөн 100 жил монголчууд бидний хувьд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байсан.Харин энэ зуун бол монголчууд бидний хувьд ардчилсан төр улсаа улам хөгжүүлж, “Их бүтээн байгуулалт, эдийн засгийн аюулгүй байдлаа ханган бэхжүүлсэн зуун” байх учиртай.Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлснийг Та бүхэн мэдэж байгаа.Энэ хүрээнд улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн үндэс болсон байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордууддаа онцгой анхаарч, хүнс, эрчим хүч, нефть, шатахуунаар дотоодын хэрэгцээг хангах аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.Нэн ялангуяа хүнд болон хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг ашиглалтад оруулах, дэд бүтэц, төмөр зам, транзит тээвэр, хил боомтоо хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ шуурхайлах шаардлагатай.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой үндэсний хөтөлбөрүүд, Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг шинэ УИХ, Засгийн газар бодит ажил хэрэг болгох ёстой.Төрийн тэргүүн ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхний үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж, шахаж, шаардаж, бодит үр дүн нэхэж ажиллах болно гэдгээ анхдугаар чуулганы энэ хүндэт индрээс сануулж байна.Эрхэм нөхөд өө,Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан, шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэхээ ард түмэндээ хэлснийг Та бүхэн мэдэж байгаа.Нийгэмд шударга ёсыг тогтоох нь УИХ, Засгийн газрын үндсэн чиглэл, ард иргэдийн итгэл найдвар, Та бүхний хүлээх үүрэг, даалгавар байх учиртай.Нийгэмд шударга ёс тогтоох үндсэн суурь нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байж, хууль ёс хүн бүрд тэгш үйлчлэх явдал юм.Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой.Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой.Ард иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг анхааруулж байна.“Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг.Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болон энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй.Иймд энэ удаагийн УИХ ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байна.Хууль хяналтын байгууллагын удирдлагууд ч хуульд захирагдан, бурууд нүд хурц байж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт хэрэгтэнд ял завшуулж болохгүй гэдгийг хатуу сануулан хэлье.Та бүхэн өнөөдрөөс эхлэн ард түмний элчийн хувиар нийт иргэн, улсын ашиг сонирхол, Үндсэн хуульд захирагдан ажиллахаар эх орон, ард түмэндээ тангараг өргөж байна.Монгол төрийн алтан соёмбот далбаанд тангараг өргөсөн энэ цаг мөчөөс эхлэн дараах зүйлсийг онцгой анхаарч, хүлцэн тэвчих учиртай.Сонгуулийн үеийнх шиг намчирхан талцаж, хий хоосон улс төржиж, хийрхэлгүйгээр эвийг эрхэмлэн, зөвийг дэмжин, эвлэн нийлж эх орон, ард түмнийхээ төлөө итгэл дааж, сэтгэл гаргаж, хичээн зүтгэвэл зохилтой.Иймд энэ удаагийн УИХ аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ монгол төрийн бодлогын залгамж чанарыг сайтар хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, хэлсэн үгэндээ эзэн болж, эв эе, эвлэрэл зохицлыг эрхэмлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уян хатан байж, уур уцаараар бус ухаан бодлоор асуудалд хандаж шийдвэр гаргаж байхыг онцгойлон анхаарах ёстой.Энэ бол өргөн олон түмний сонголтоос урган гарч байгаа ард түмний зүй ёсны бодит шаардлага юм.Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой он жилүүд байлаа.Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой.Аюулгүй байдал, гадаад харилцааг улс төржүүлж огт болохгүй.Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас Улсын Их Хурлын гишүүний бие даасан гадаад бодлого гэж огт байхгүй гэдгийг сануулъя.Монгол Улсын Ерөнхийлөгч үзэл санаа, үйл хэрэгтээ ямагт баримталж, цаг ямагт сэтгэлээ чилээдэг улс үндэстний оршин тогтнохуйн тулгуур гурван үнэт зүйл байдаг.Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас энэхүү гурван үнэт зүйлийг төрийн үйл хэргийг шийдэхдээ ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах учиртай.Монгол төрийн эрхэм түшээд Та бүхэн үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, халуун зуураа эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой.Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орноо хамтдаа хөгжүүлцгээе.Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
2024/07/02
215
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,    Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ Улсын Их Хурал нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна.   Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.   Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг Та бидэнд ноогдож байна.   Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.    Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана.   Энэ удаагийн Улсын Их Хурал дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц, дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.   Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныханы дунд парламентат ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх, эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.   Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.   Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.   Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна.   Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд Та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.МОНГОЛ ТӨРИЙН АЛТАН СОЁМБОТ ДАЛБАА ҮҮРД МӨНХӨД МАНДАН БАДАРТУГАЙ. 2024.07.02Улаанбаатар хот
2024/07/03
304
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав.Ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигчийн, мөн нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээ сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг хэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авч, УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн Ерөнхий хороо, сонгуулийг зохион байгуулахад оролцсон нийт төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.
2024/07/01
215
УЛС ТӨР
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан боллоо
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо.Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба Зөв намаас ирүүлсэн  “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан нам эвсэлд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тавигдах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тул энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна. Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнг, тодруулбал нам, эвсэлд жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарим асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. Шаардлагын хариуг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд санал хураалтын дүнг гаргах тухай нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах эсэх нь Таны эрхийн асуудал болно” гэсэн албан бичгээр өглөө.Мөн иргэн М.Сайнбаяр, Д.Баатаржав, Г.Батбаяр нараас тус Хороонд ирүүлсэн “…Үндэсний эвсэл нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.4-д заасны дагуу 7 хувийн санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болох нөхцөл бүрдэх ёстой…” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцээд “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.9-т зааснаар Үндэсний эвслээс тус Хороонд Монголын ногоон намын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 14 дүгээр Их хурлын 06 дугаар тогтоол, Монгол үндэсний ардчилсан намын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит 6 дугаар Их хурлын 13 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үндэсний эвсэл” (МНН-МҮАН)-ийн гэрээг ирүүлсэн, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Үндэсний эвслээс жагсаалтын гуравдугаарт нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдаваа нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлд хандаж Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу намын гишүүнээс татгалзах тухай өргөдөл, Монголын либерал ардчилсан намын Бүгд хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 005 дугаар тогтоолоор намын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг тус тус хавсарган ирүүлсэн байна” гэсэн хариуг албан бичгээр өгөв.
2024/07/01
343
УЛС ТӨР
Бүх саналын хуудсыг гар аргаар тоолж, хяналтын тооллого хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ.Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав.
2024/07/01
290
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч санал өгөх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэх гэж байна. Нийт ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь ардчилал гэдэг бол ард иргэд төлөөллөө сонгох сонголт юм.Энэ удаагийн сонгуулийн хоёрдахь онцлог бол өнгөрсөн 30 жилийг ард иргэд дүгнэх гэж байна. Анх ардчилсан хувьсгал ялаад Санжаасүрэнгийн Зориг үг хэлж байсан. Тэрбээр нэгдүгээрт, улс эх орны эрх ашиг байх ёстой, дараа нь намын эрх ашиг байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилал, парламентад итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцно гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ эрэмбэ дараалал, эрх ашиг эсрэгээрээ хэдэн жил явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг, нам дамнасан бүлэглэл үүсэж, төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрх зүйт төрд байж боломгүй зүйл болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, цэцэрлэг сургууль, эмнэлгийн талбай хууль бусаар хувьчлагдаж нийтийн эзэмшил рүү халдсан. Тийм учраас энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай, төр иргэн хоёрын итгэлцэл, урам зоригийн сэргэлт байгаасай гэж хүсэж байна.Хамтдаа нийслэл хотоо цэгцлэх, бүсчлэн хөгжих, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ сонсдог байх, парламент ард түмний дуу хоолой байх гэдэг утгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр шинэ 30 жил эхэлж байна. Ард түмний төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг мөн улстөрийн намууд  бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж ажиллахыг харах үлдэж байна. Ардчиллын хоёрдахь давалгаа эхэлж байна гэдэгт итгэж байна” гэлээ.
2024/06/28
221
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо.Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм.Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-ы “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.
2024/06/26
292