НИЙГЭМ
НИЙГЭМ
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна.Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.Мөн НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 13 дахь жилдээ Туул гол дагуу зохион байгуулж байна.
2024/06/10
348
НИЙГЭМ
Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна.Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг дэлгээд байна. Иймд иргэд та бүхэн цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалж байна.
2024/06/10
374
НИЙГЭМ
Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх;Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;Зөвшөөрөгдсөн зам, гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
2024/06/10
326
НИЙГЭМ
Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах, эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах, нуурт цутгаж байгаа хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах, нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажлыг хийхээр тогтсон юм. Өгий нуур нь 25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн. Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн байна.
2024/06/07
368
НИЙГЭМ
487 нэгж талбарын 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн боллоо
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулаад байна. Иймд эхний ээлжид гэрээ байгуулсан 487 иргэний нөхөх олговрыг олгож, 209.544 м.кв буюу нийт 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болсон бол 175 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
2024/06/06
279
НИЙГЭМ
Үйлдвэрийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:50 цагт тархалтыг зогсоож, 14:20 цагт бүрэн унтраалаа.Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна
2024/06/05
307
НИЙГЭМ
‘Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2024-001’ сургалт дадлагыг зохион байгуулж байна
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2024-001” сургалт дадлагыг Төв аймагт зохион байгуулж байна.Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад 70 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.Сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, төлөвлөлт, улсын хяналт, эрдэлийн үнэлгээ, түүнд тулгуурлан төлөвлөх, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн болон цаашдын чиг хандлага, үндэсний аюулгүй байдал, төрийн болон албаны нууц, байгууллагуудын харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
2024/06/04
264
НИЙГЭМ
Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, Өмнөговь аймгийн шилдэг сумаар удаа дараа шалгарч байгаа амжилт, бүтээл, сумын ард иргэдийн ажил үйлс, гавьяа зүтгэлийг нь үнэлж Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа.Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, сумын төр, захиргааны байгууллагууд болон хувийн хэвшил, ард иргэдэд амжилт хүсэн ерөөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордууллаа.Даланзадгад сум 32 мянга гаруй хүн амтай. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр зарлигаар орон нутгийн хот болон өргөжин хөгжсөн түүхтэй.2020-2024 онд Даланзадгад хотыг хөгжүүлэх иргэн төвтэй “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөр хэрэгжүүлэн, 2022 оноос сум өөрөө өөрийгөө 100 хувь санхүүжүүлж байна.Монгол Улсад анх удаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэгтээ олон улсын ISO стандарт нэвтрүүлж, эхийн эндэгдэлгүй, бэлчээрийн усан хангамжийг 62 хувиас 75 хувьд хүргэжээ.Мөн малын гоц халдварт өвчингүй тайван бүс нутаг гэдгээ гурван жил дараалан баталгаажуулсан. Гэрэлтүүлэг, цэвэр, бохир усны шугам сүлжээ, автозам, явган зам болон дугуйн зам зэрэг дэд бүтцээ жил бүр нэмэгдүүлж, хөгжлийн индексээрээ улсын хэмжээнд, иргэдийн сэтгэл ханамжийн буюу хэрэглэгчийн үнэлгээгээр аймагтаа тэргүүлсэн зэрэг амжилтаар 59 жилийн ойгоо угтаж байна.
2024/06/03
285
НИЙГЭМ
Сурагчдын 4-р улирлын амралт үе шаттайгаар эхэлж байна
2023-2024 оны хичээлийн жилийн 4 дүгээр улирлын амралт өнөөдрөөс үе шаттайгаар эхэлж байна. 1-2 дугаар ангийн сурагчид энэ хичээлийн жилд 34 долоо хоногийн турш хичээллээд амарч байна. Эцэг эх, асран хамгаалагчид зуны амралтын хугацаанд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарал хандуулаарай. Зуныг зугаатай өнгөрүүлж, сайхан амраарай сурагчид аа.
2024/06/01
507
НИЙГЭМ
Камержуулалт үр дүнгээ өгч байна
Камержуулах ажлын үр дүнд бодит үнэн хэн нэгнээс хамаарахгүйгээр харагддаг болжээ.Гэр хорооллын гудамж харанхуй, хаана ямар булан тохой байгааг мэдэхгүй, хэний хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа нь нотлогдохгүй байсан харанхуй хэдэн арван жил ард хоцорчээ. Энэ бол технологийн амжилт буюу камержуулалтын үр дүн. Одоогийн байдлаар камержуулалтын үр дүн хамгийн эергээр гарч байгаа бүрэн камержсан ганц дүүрэг бол Чингэлтэй дүүрэг. Тус дүүрэг 2023 оны байдлаар 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулсан байна. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6% багасаж, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37.1%-иар буурчээ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн үр дүн гарсан байна. Энэ нь бусад 5 дүүрэгтэй харьцуулахад гэмт хэргийн гаралтаар хамгийн бага түвшинд байна гэсэн үг юм.Камержуулалт зөвхөн гэмт хэргийн бүртгэлд эергээр нөлөөлж байгаа биш гэрээсээ төөрсөн, алга болсон хүүхэд хөгшдийг хурдан шуурхай олоход ч түлхэц болж байна. Алга болсон хүүхдийг ам дамжуулан сураг сонсохоос гишгэсэн мөр алхсан гудамж бүрээр нь өргөн дэлгэцээр нягтлан харах хоёрын хооронд асар их зөрүү бий.Мөн камержуулалтын ажлыг үр дүнтэй болгоход хамгийн чухал зүйл бол байршлаа зөв тодорхойлох. Чингэлтэй дүүрэг бол хотын төвийн бүсээс хойшоо Чингэлтэй уулын бэл хүртэлх том газар нутгийг хамардаг. Мөн жуулчид хамгийн ихээр зорчдог дүүрэг. Тухайлбал “Их дэлгүүр”, “Мөнгөнзавъяа”, “Ард кино” театр зэрэг жуулчны гудамж гэж хэлж болохоор байршлуудад хамгийн их халаасны хулгай бүртгэгддэг. Харин энэ хэсгүүдэд хяналтын камерыг байршуулснаар одоо бид гаднын жуулчны өмнө нүүрээ улалзуулах шаардлагагүй болжээ.Нэг жишээ татъя: Улсын их дэлгүүрийн зүүн урд гарц дээр нэгэн эмэгтэй утсыг хулгайлсан этгээд хойшоо гарч “Теди” төвд худалдан борлуулсан үйл явц бүхэлдээ бичигдэн үлджээ. Ингэж гэмт хэргийн зам төрийг тэр чигт нь тасралтгүй бичсэн нь камерын байршлыг зөв тодорхойлсныг илтгэнэ.Энэ мэт “Чингэлтэй” дүүрэг 8940 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрээ бүрэн камержуулж тэдгээрийг хянах хяналтын нэгдсэн төвийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнээс онцолбол тэр олон мянган дэлгэцээс зөвхөн хог хаясан тохиолдлыг илрүүлдэг буюу дохио өгдөг ухаалаг системтэй болох зорилт тавьжээ. Ийнхүү Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, аюулгүй хот болгоход Чингэлтэй дүүргийнхэн манлайлж байна.Камержуулалт манай улсад төдийгүй дэлхий нийтээр иргэдийн аюулгүй амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал хөшүүрэг тул цаашид бусад хороо дүүрэг цаашлаад аймаг сумдыг энэ мэт бүрэн камержуулах хэрэгтэй байна. Гэхдээ зөвхөн камер суурилуулаад орхих биш, программ хангамж, техникийн шинэчлэл хийж, камераа арчилж, гэмтээхгүй байх, зөв зохистой ашиглах нь чухал. Тиймээс зөвхөн сум, дүүрэг, хороодын ажилчид, цагдаагийн алба хаагчид гэлтгүй иргэд ч уялдаатай ажиллаж, хяналтын камерыг гэмтээхгүй байх, эвдэрч гэмтсэн тохиолдолд яаралтай засаж, шинэчлэх тал дээр анхаарч, зохистой ашиглахыг уриалж байна.Эх сурвалж: ЦЕГ
2024/05/30
530
НИЙГЭМ
Бага тойруугийн 1,7 км авто замыг шинэчиллээ
Бага тойруу буюу "Цэцэг төв"-ийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд тус байршилд дөрвөн удаа авто зам хааж, 1.7 км замыг хэсэгчлэн шинэчилж дууслаа. Тус авто замыг шинэчлэхдээ хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулан, худгийн тагийг өндөрлөсөн юм. Мөн тэгшилгээ, хэвтээ тэмдэглэгээг хийлээ.
2024/05/30
419
НИЙГЭМ
'Дэлхийн Монгол хүүхдүүд' арга хэмжээг зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм. Мөн талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.Үүнд:- “Power expo” авто машины үзэсгэлэн- Урлаг соёлын тоглолт- Спортын 6 төрлийн тэмцээн уралдаан- “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн- E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах- Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа- Хүнс худалдаа үйлчилгээМөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 6 дугаар сарын 1-ний өдөр дараах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд жолооч та бүхэн явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу!НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД , ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР
2024/05/30
550
НИЙГЭМ
'Цагаан алт' хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарна гэж үзэж байна. Тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД:Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр,Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн байна.Манай улс жилд дунджаар 49.8 мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй.Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг.Ноос, ноолуураа дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой.Арьс, ширний салбарын хувьд жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь хаяж байна.Дотоодын үйлдвэрүүд 2023 онд 3.3 сая ширхэг арьс, ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс, ширэнд гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэгийг боловсруулж, 12.5 саяыг нь боловсруулж чадаагүй гэсэн тоо гарчээ.Үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гадны худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоогүй, хууль, эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ бүрэн боловсруулж чадалгүй, боломжит орлогоо алдсаар байна.Мөн үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилтан дутмаг, тогтвор суурьшилтай ажиллах нь ч бага байгаа юм. Энэ бүхнийг цогцоор нь шийдэх зорилгоор Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.
2024/05/28
419
НИЙГЭМ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн хоёр насос худаг суурилуулах ажил үргэлжилж байна. Уг ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгана.
2024/05/27
416
НИЙГЭМ
Хүүхэд, хөгжил хамгааллын 'Жишиг сургууль' төслийг хэрэгжүүлнэ
НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүний эрхэд суурилсан хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус ариун цэврийн байгууламж зэргийг сайжруулах зорилгоор “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Жишиг сургууль” төслийг танилцуулав.Тус төсөл БЗД-ийн 14 дүгээр сургууль, 64 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, 89 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 16, 131 дүгээр сургууль, 216 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 57 дугаар сургууль, ХУД-ийн 89 дүгээр сургууль болон СХД-ийн 74, 151, Өнөр цогцолбор сургуульд хэрэгжинэ.
2024/05/27
347