mmnews.mn | 2026-02-06

НИЙГЭМ

НИЙГЭМ
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас нийт 217 эсээ бичлэгийг ирүүлсэн байна.Уралдааны сонгон шалгаруулалтын комиссоос шилдэг эсээг шалгаруулахдаа удирдамжийн шаардлагад нийцсэн, хиймэл оюун ухааныг ёс зүйтэй ашигласан эсэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, холбогдох бусад агуулгыг хамруулсан байдал, шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээ, бодит баримтыг тусгасан эсэх шалгуур үзүүлэлтийг харгалзсан үнэлсэн  байна.Их, дээд сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн тэргүүлж, мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ удаалж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан гуравдугаар байрт шалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнх-Ариун тусгай байрыг хүртжээ.Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал манлайлж, Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Г.Манлайбаяр тусгай байрт орсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2026/01/06
276
НИЙГЭМ
Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.01.05/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Архангай, Завхан аймгийн хилийн зааг Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр - Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав. Хөвсгөл аймгийг өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гадаад, дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ-Идэр сумын иргэд хатуу хучилттай авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдэв ирэх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авлаа. Г.Занданшатар: Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал-Жанхай- Тойлогт, Хатгал- Хүзүүвчийн шил, Булган-Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ. Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв. Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье гэж хэлэв.  Монгол Улсын Ерөнхий сайдын Шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтад нутгийн 300 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.
2026/01/06
230
НИЙГЭМ
'Улаанбаатар трамвай' төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Улаанбаатар трамвай” төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. Энэхүү төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна.“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бодитоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.
2026/01/05
266
НИЙГЭМ
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.
2026/01/05
271
НИЙГЭМ
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20218 нэгж талбар өртөөд буй. Тодруулбал дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тус тус тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ.Түүнчлэн 2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Мөн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөллөө. Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.
2026/01/05
244
НИЙГЭМ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой гурван давхар бөгөөд барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрхийн 4100 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос түргэн, шуурхай үзүүлэх боломж бүрдэж буй юм.Тус цогцолборын барилгыг Эйч Ар Ви ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
2026/01/05
256
НИЙГЭМ
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.Ардын багш цолыг:АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш  бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багш Түндэвийн Зэвгээд хүртээлээ. Гавьяат багш цолоор:Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батаагийн Минжүүрдорж,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:ШУТИС-ийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессор Балбарын Доржсүрэн,Гавьяат эдийн засагч цолоор:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Хөхөөгийн ХандсүрэнГавьяат механикжуулагч цолоорБулган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” сангийн аж ахуйн ахмад ажилтан Цогбадрахын Оюунсуртал,Гавьяат барилгачин цолоор:“Сонинхайрхан-Уул” ХХК-ийн захирал Давхарын Цогзолмаа,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:“Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захирал Нэмэрийн Буянжаргал,“Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа,Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Нийтлэг үйлчилгээний албаны зөвлөх инженер Дондогийн Чулуунбүргэд,Худалдааны гавьяат ажилтан цолоор:“Тээвэр дархан” ХК-ийн гүйцэтгэх захирал Минээгийн Оюун,Хүний гавьяат эмч цолоор:Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор Дагвадоржийн Баян-Өндөр,Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нуруу, нугасны тасгийн зөвлөх эмч Жадамбаагийн Оюунтөгс,Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:Нийслэлийн Амгалан амаржих газрын ахмад ажилтан, эх баригч Мижиддоржийн Аня,АШУҮИС-ийн менежер, их эмч Сумъяагийн Нарантуяа,Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Хөнхөрийн Бямбажав,Зурагчин Гончигийн Ган-Өлзий,Гавьяат тамирчин цолоор:Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Содномдоржийн Мөнхзул,Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүна Сугаррагчаагийн Бямбасүрэн,Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Сэржээгийн Мөнхсайхан,“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин, Үндэсний сурын харвааны Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр,“Ий тив и” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат,“Одонгоо салон”-ы үсчин Ганболдын Ганцоож,Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин,Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Түвшинжаргалын Энхжин,Алтан гадас одонгоор:“Свебау хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Байх-Үрийн Хишигдорж,Чөлөөт уран бүтээлч, дуучин Энхбаярын Мөнгөнчимэг,“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургалтын мэргэжилтэн Дамирангийн Оюунчимэг,Хөдөлмөрийн хүндэт медалиар:“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Энхтайваны Энхболд,Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ганболдын Оюунгэрэл,“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн бүртгэл мэдээллийн ажилтан Дашдаваагийн Нарантуяа,“Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль, худалдан авах ажиллагаа хариуцсан менежер Баяраагийн Ганхөлөг нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
2025/12/29
257
НИЙГЭМ
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Тархмал эх үүсвэр төслийг 10 байршилд хэрэгжүүлнэ. Тодруулбал, Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад хийн түлшээр ажиллах дулааны станцуудыг барих юм. Сэлбэ болон Хүннү хотод байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, газрын гүний дулааныг ашиглах геотермийн станц барихаар төлөвлөөд байна. Харин Шархад, Яармаг, Залуус, Морингийн давааны бүсэд хатуу түлшээр ажиллах станцууд барихыг зорьж буй.Эдгээр эх үүсвэр нь 21-144 МВт хүртэлх хүчин чадалтайгаар ажиллаж, оргил цагийн үед системийн ачааллыг бууруулан нийт 581 Гкал/цаг дулааны эрчим хүчийг системд нийлүүлнэ. Ингэснээр гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой. Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
2025/12/25
297
НИЙГЭМ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. 2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Түүнчлэн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөллөө. Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.Харин нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 341 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж буй. Тухайлбал, ирэх онд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо, Дамбадаржаад газар чөлөөлнө.
2025/12/25
287
НИЙГЭМ
'Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025' Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төслийн нээлт өнөөдөр боллоо.Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам “Төв цэнгэлдэх хүрээлэн бол зөвхөн том арга хэмжээ зохион байгуулдаг талбай бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглагдах орон зай байх ёстой. Тиймээс хамт олны санаачилгаар, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төслийг хэрэгжүүлж, өвлийн улиралд дотор болон гадна талбайг иргэд нээлттэй, идэвхтэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Сурагчид амарч гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед хүүхэд, залуусыг хөдөлгөөн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэ бүтээн байгуулалт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Нийслэлийн иргэн бүрийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төсөл нь:Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байгаа юм. “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.  
2025/12/25
332
НИЙГЭМ
Төв талбайд 'Крисмасс маркет' ажиллаж эхэллээ
“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байна. Мөн өдөр бүр 18:00–19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж иргэдийг шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Крисмасс маркет өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна.  
2025/12/23
245
НИЙГЭМ
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна. 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станцыг 42 жилийн дараа төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд барьж эхэлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 52,800 өрхийг цахилгаанаар, 40,800 өрхийг дулаанаар хангана.Төслийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болно. Ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болно. Станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барих юм. Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
2025/12/23
274
НИЙГЭМ
Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажиллалаа.Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн. Төсөл, арга хэмжээний хүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй. Дараах сургуулиудыг ашиглалтад орууллаа.БГД, 11-р хороо, 960 хүүхдийн суудалтай 28-р сургуульСБД, 12-р хороо, 720 хүүхдийн суудалтай 166-р сургуульБЗД, 26-р хороо, 640 хүүхдийн суудалтай 183-р бага сургуульБГД, 720 хүүхдийн суудалтай 93-р сургуулийн өргөтгөлСХД, 28-р хороо 640 суудалтай сургууль /171-р сургууль/СХД, 28-р хороо 640 суудалтай сургууль /171-р сургууль/СХД, 19-р хороо, 640 хүүхдийн суудалтай 62-р сургуулийн өргөтгөлДараах цэцэрлэгүүдийг ашиглалтад орууллаа.ХУД, 25-р хороо, 335-р цэцэрлэг, 200 ортойСХД, 28-р хороо Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга, 341-р цэцэрлэг, 150 ортойСХД, 176-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортойСБД, 13-р хороо 248-р цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортойСБД, 16-р хороо 50 ортой цэцэрлэг /281-р цэцэрлэг салбар бүлэг/, 50 ортойБЗД, 13 дугаар хороо, 172 дугаар цэцэрлэгийн өргөтгөл/, 150 ортойБЗД, 11-р хороо 64-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортойХУД, 145-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортойХУД, 71-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортойХУД, 1-р хороо 240 ортой цэцэрлэгийн барилга /348-р цэцэрлэг/, 240 ортойБЗД, 8-р хороо, 240 ортой цэцэрлэгийн барилга, 240 ортойБЗД, 45-р цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортойЧД, 16-р хороо, 100 ортой 359-р цэцэрлэгийн барилга, 100 ортойХУД, 20-р хороо, 100 ортой цэцэрлэгийн барилга, 362-р цэцэрлэг, 100 ортойБГД, 26-р хороо, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ортойБГД, 24-р хороо, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ортойБЗД, 5-р хороо, 52-р цэцэрлэгийн барилга (буулгаж барьсан), 240 ортойЧД, 6-р хороо, 108-р цэцэрлэгийн барилга (буулгаж барьсан), 240 ортойСХД, 33-р хороо, 351-р цэцэрлэг, 240 ортойДараах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа.Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БГД, 10-р хороо/ 343-р цэцэрлэг, 172-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтайБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 14-р хороо/ 300-р цэцэрлэг, 156-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтайБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 24-р хороо/ 352-р цэцэрлэг, 179-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтайБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 33-р хороо, Тахилт, 122-р сургуулийн доод талд/, 280 хүүхдийн хүчин чадалтайБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 16-р хороо, Нисэхийн спорт ордоны хойд талд/ 181-р бага сургууль, 356-р цэцэрлэг, 280 хүүхдийн хүчин чадалтайХУД, 24-р хороо бага сургууль, цэцэрлэгйин цогцолбор, 280 хүүхдийн хүчин чадалтайХУД, 12-р хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 351-р цэцэрлэг, 177-р сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтайДараах спорт заалыг ашиглалтад орууллаа.БЗД, 97-р сургуулийн спорт заалБЗД, 85-р сургуулийн спорт заалыг ашиглалтад орууллаа.
2025/12/22
285
НИЙГЭМ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй онцлогтой. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилнэ. Барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Харин явган хүний замын хуучин хавтанг гэр хорооллын гудамж, талбайг тохижуулахад ашиглаж байна. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 ам.метр талбайг хуучин хавтангаар тохижууллаа. Явган хүний замаас гадна ирэх онд 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. 2026-2028 онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 253 км урт дугуйн зам барихаар төлөвлөлөө.
2025/12/22
193
НИЙГЭМ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна.Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлнэ.Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьсан. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан юм.
2025/12/22
276