mmnews.mn | 2026-06-15

НИЙГЭМ

НИЙГЭМ
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллооХувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав.Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ.Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээЭдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх эрсдэлтэй байна."Засгийн газар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж буй"-г Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.Товч мэдээ“Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. "Ингэснээр Улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55 хувиар буурна, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь цахимжуулах, хуулийн этгээдийн тамга, тэмдгийг цахимжуулах ажлын эхлэл болж байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээллээ.
2026/04/22
324
НИЙГЭМ
'Улаанбаатар Трам' төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно
Нийслэлд трамвайн төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр чиглэл нь Зунжингаас Сүхбаатарын талбай хүрэх бөгөөд 11 км урт, 16 зогсоолтой байна. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.Харин хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд барина. Төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарлаж, тендерийн материал хүлээн авч байна. Тендер нь "EPC" нөхцөлтэй буюу гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт болоод барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгахаар төлөвлөөд байна.ШУГАМ 1Трассын урт: 11 кмЗогсоол: 16Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/цЗорчих дундаж хугацаа: 29 минут /нэг талдаа/Зогсоол хоорондын дундаж зай: 700 метрНэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүнТрамвай хоорондын хугацаа: 5 минутЗамын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувиар нэмэгдэнэ.ШУГАМ 2Трассын урт: 15 кмЗогсоол: 23Гүрэн байгууламж: 520 у/мТогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/цЗорчих дундаж хугацаа: 37 минут /нэг талдаа/Зогсоол хоорондын дундаж зай: 700 метрНэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүнТрамвай хоорондын хугацаа: 5 минутЗамын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувиар нэмэгдэнэ.Трамвай төсөл нь нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх бөгөөд нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно.
2026/04/14
444
НИЙГЭМ
5.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.5 га газарт хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол байгуулж, тохижуулна.Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах юм. Төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд 85 нэгж талбар өртсөнөөс 65 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
2026/04/14
300
НИЙГЭМ
Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г хүлээн авч уулзлаа.“Ниппон сан”-гийн боловсрол, хүний нөөц, уламжлалт анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нийгэм, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чухал түлхэц болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.Ялангуяа орон нутгийн 1,000 оюутанд МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.Тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ.1,000 оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон.Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Ниппон сан” хамтран “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт 2025 онд гарын үсэг зурсан юм.Оюутнууд Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах юм. Тэтгэлэгт хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлэх бөгөөд 5 сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт олгоно.“Ниппон сан” цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тус сангийн тусгай зөвлөх Мори Юүжи-г Алтан гадас одонгоор шагналаа.
2026/04/14
284
НИЙГЭМ
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа.Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрсэн байсан юм.Иймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 онд Засгийн газрын тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулсан.Хүрээлэн нь Хүнсний химийн, Реологийн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн, Багажит анализын, Молекул биологийн лабораторитой.Импортыг орлох, шим тэжээллэг, эрүүл мэндийг дэмжих шинэ бүтээгдэхүүний судалгаа, технологи хөгжүүлэлт, инновацыг дэмжих,Хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах,Молекул биологийн судалгаа хийхӨндөр мэдрэмжтэй багажит анализын арга зүйн туршилт, зүгшрүүлэлт, нутагшуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Дэлхийн олон улс, тухайлбал Ази тивийн 12 орон хүнсний бүтээгдэхүүний найрлагын нэгдсэн мэдээллийн сантай.Энэ сан нь хүн амын хоол, шим тэжээлийн боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд суурь өгөгдөл болохоос гадна хүнсний экспортыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний агуулга, шим тэжээлийг бодитоор үнэлэн үнэ цэнийг нь өсгөх ач холбогдолтой гэж үздэг байна.Манай улс орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл, мэргэшсэн боловсон хүчин байхгүйгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын мэдээллийн сангийн INFOODS олон улсын сүлжээнд өнөөдрийг хүртэл нэгдээгүй.Иймээс хүний нөөцөө чадавхжуулах, мэргэшүүлэх, өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хүчин чадлыг нь өргөжүүлэх шаардлага байгааг хүрээлэнгийн захирал, доктор М.Пүрэвжав хэллээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, тоног төхөөрөмж авахад шаардагдах хөрөнгө, дэлхийн түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан зориулалтын байртай болгоход онцгой анхаарахаа илэрхийллээ.   Дэлхийн орнуудад хүнс, хоол, түүний шим тэжээлийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага төрийн дэмжлэг дор ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.
2026/04/14
345
НИЙГЭМ
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.Эмч, ажилчдын цалинг 2026 онд 75 хувь нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр есөн хувиар, 2026 оны төгсгөл гэхэд 75 хувь нэмэгдэх юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн, нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу илүү цаг, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо.Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан Засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ.Түүнчлэн салбарын доголдлын гол шалтгаан болж буй эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргаж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэн хүлээлт өндөр байгаагаа шинэ сайдад сануулав.Мөн монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатай, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл өглөө.
2026/04/14
339
НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа.Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг  сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ.  Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм. Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.   7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр хэллээ.Налайх дүүрэг цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишиг хот болохыг зорьж байна.  Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд байхдаа Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг бүрэн шинэчилсэнд талархал илэрхийллээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа. Тэрбээр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний Техникийн их сургуулийн Эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Содномпилийн Гэлэгжамцад Гавьяат багш, “Нэмүүнтөгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд Хүний гавьяат эмч цол хүртээлээ.Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллана.  
2026/04/08
331
НИЙГЭМ
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон ирэх амралтын өдрүүдэд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсов. Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно. 
2026/04/07
317
НИЙГЭМ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн 'Хар жагсаалт'-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат салбарын анхны томилолтоо Дархан-Уул аймгаас эхлүүлж, хаврын тариалалтын бэлтгэл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.Тариаланчид улаан буудайн урамшууллын үлдэгдэл, хөнгөлөлттэй түлшний хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах шаардлагатай талаар хэллээ.Ц.Идэрбат сайд асуудлыг шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахаа илэрхийллээ.2026 онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг үе шаттай хангаж байна.Хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууныг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэх зохицуулалт хийж, эхний ээлжийн нийлүүлэлт эхэлжээ.Гол зорилго нь хаврын ажлыг саадгүй явуулж, намрын ургацын суурийг эртнээс найдвартай тавих юм.Хаврын нэг өдөр бол намрын ургацын үнэ цэнтэй хугацаа учраас бэлтгэл, нийлүүлэлт, шийдвэр гурвын уялдаа энэ жил онцгой чухал байна гэж үзэж байна. 
2026/04/07
301
НИЙГЭМ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэж, стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нэгтгэн байршуулахаар болсон. Тус паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойн 539 га газарт байгуулахаар бэлтгэл хангаж буй. Тодруулбал, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөсөн. Дулааны цахилгаан станц нь жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин цэвэрлэх байгууламж нь хоногт 6700 шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Үүнийг хоногт 20’000 шоо метр хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөж байна. Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлэх зорилготой Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь мах, дайвар бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэнэ. Төслийн үр дүнд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гараад байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэх юм. 
2026/04/06
343
НИЙГЭМ
Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна
Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гаргасан. Мөн хоёрдугаар сарын 5-наас өргөтгөсөн худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоног бүрийн гурван өдөр есөн дүүргийн есөн байршилд иргэдэд хүргэж байна.Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 5016 тонн мах бэлтгээд байна. Үүнээс 2000 гаруй тонныг үхрийн мах, 3000 гаруй тонныг хонины мах эзэлж байна. Мах бэлтгэл, нийлүүлэлтэд есөн аж ахуйн нэгж оролцож, түгээлтийг хийж буй. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Энэ жил махны үнэ нэлээд өссөн. Махны экспорт нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн, мөн иргэдийн идэш бэлтгэдэг арваннэгдүгээр сард мах хомс байсан тул өндөр үнээр бэлтгэгдсэн зэрэг хүчин зүйлс үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Түүнчлэн энэ оны эхний гурван сард 22-ын товчоогоор хот руу орж ирсэн махны хэмжээ буурсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй. Гадуур нэг кг мах 32-34 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна. Зэрэглэл өндөртэй зах, худалдааны төвүүдэд энэ үнээр зарагдаж байна. Сүүлийн долоо хоногт Дэнжийн мянгад жижиглэнгийн худалдаа 26-29 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдаас шууд худалдан авахад үхрийн мах 21-24 мянган төгрөг, хонины мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин лангуун дээр тодорхой хэмжээний нэмэгдэлтэй худалдаалагдаж байна. Мөн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа учраас махны чанар, аюулгүй байдал сайтар хангагдсан. Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд нөөц хангалттай байгаа. Иргэдийг идэш бэлтгэлийн үеэр махаа нөөцлөхийг уриалж байна” гэв.
2026/04/06
303
НИЙГЭМ
'Баянгол боловсрол-2026' үзэсгэлэнд 10 гаруй улсын 300 орчим боловсролын байгууллага оролцлоо
Энэ онд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 3899 суралцагч төгсөнө. Эдгээр суралцагчдад зориулан “Баянгол боловсрол-2026” үзэсгэлэн арга хэмжээг өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Өдгөө гурав дахь жилдээ болж буй уг арга хэмжээний үеэр гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар цогц мэдээллийг хүргэсэн. Мөн  дотоодын их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээллийг өгснөөс гадна мэргэжлээ зөв сонгоход туслах зөвлөгөөг өгсөн аж.Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Канад, Австрали, Филиппин зэрэг 10 гаруй улсын 300 орчим сургуулийн төлөөлөл, албан ёсны төлөөлөгч байгууллагууд оролцов. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мандах их сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл, хэлний сургалтын төвүүд, гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй боловсролын төвүүд оролцсон юм.Өнгөрсөн онд тус боловсролын үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 гаруй улсын 200 гаруй их, дээд сургууль оролцож, 7000 гаруй сурагчид элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар танилцуулж байв. Тэдгээр суралцагчдаас 10 сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан. 
2026/04/06
295
НИЙГЭМ
'Хоёрдугаар тойрог зам' төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна
Нийслэлд тээврийн хэрэгслийн тоо жил бүр өссөөр байна. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Тойрог зам” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нэг болон хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд Хоёрдугаар тойрог зам нь 21.3 км урттай, хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замтай шууд холбох юм.Тодруулбал, тус төслийн баруун трасс нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн.БНХАУ-ын “Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. "Хоёрдугаар тойрог зам" төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 403 оршин суугчийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн. Тус судалгаагаар төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулах тооцоо гарсан бөгөөд хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар буурах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурах үзүүлэлт гарчээ.Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, нийтийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
2026/04/06
324
НИЙГЭМ
Оюутан дадлагажуулах 'Нээлттэй парламент-2026' хөтөлбөрийн хаалт боллоо
Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад, дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, Улсын Их Хурлын нэр бүхий 28 гишүүнээр удирдуулан дадлагажуулсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хаалтын  ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, хөтөлбөрт шалгарч, оюутан ахуйдаа парламентын ажилд оролцож үзсэнд нь оюутнуудад баяр хүргээд, бидний үед ийм боломж байгаагүй, маш их хичээл зүтгэлтэй байж, эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн улс төрч, Улсын Их Хурлын гишүүн болж чадна хэмээн чухалчлан дурдав.Мөн оюутнуудыг дагалдуулан дадлагажуулсан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Зулпхар, Ж.Золжаргал, Х.Тэмүүжин, О.Саранчулуун, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, Ө.Шижир, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг нар үг хэлж, оюутнуудад ухамсар, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй байхын чухлыг, өөр хоорондоо дотно нөхөрлөж, үүрдийн холбоотон болохыг, боломж бүрийг ашиглан, эсвэл өөртөө боломж бий болгон тасралтгүй суралцахыг, өөрийгөө хөгжүүлж, танин мэдэхээ зогсоохгүй байхыг, хүсэл тэмүүлэлтэй байхыг, салбар салбартаа сайн мэргэжилтэн болохыг, улс төрийн өнөө маргаашийн муу муухайд сатааралгүй, Монголын зорилго том гэдгийг үргэлж санаж байхыг, хожим харамсахааргүй үнэт зүйлтэй, өөрийнхөөрөө амьдрахыг захилаа.Дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төлөөлөн Монгол Улсын Их сургууль (МУИС)-ийн тавдугаар ангийн оюутан Б.Бат-Ирээдүй, Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэн ннар үг хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Оюутнууд парламентын үйл ажиллагаатай оролцож, хууль тогтоох үйл явцыг бодитоор мэдэж, судалгаа, шинжилгээ хийн, санал санаачилга гаргаж, асуудлыг олон талаас харж бүтээлчээр ажиллах боломж олгосноороо ач холбогдолтой болсныг онцолж байлаа. Мөн мөрөөдөл, тэмүүлэлтэй олон залуустай дотносуулан нөхөрлүүлснийг дурдан, цаашид харилцан суралцаж, бие биедээ эерэгээр нөлөөлөн, найз нөхдийн харилцаагаа хадгалж явна гэдгээ хэлэв.Оюутан дадлагажуулах хөтөлбөрөөр судалгааны арга зүй, Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагаа, төрийн албанны ёс зүйн сэдэвт хичээлүүд орж, Улсын Их Хурлын гишүүд лекц, илтгэл тавьж, мөн тэднээс тусгай даалгавар авч гүйцэтгэх, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, зарим яам, салбарын бодлогын асуудлаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх зэрэг олон талын дадлага ажлуудыг хийсэн байна. Дөрөвдүгээр сарын 01-нд “Загвар парламент” хуралдааныг МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны лекцийн дугуй танхимд хийж, Залуучуудын орон сууцны дэмжлэгийн тухай хуулийн хэлэлцсэн юм. Хуралдааны үр дүнд сөрөг хүчин буюу цөөнхийн баг ялалт байгуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/04/03
317
НИЙГЭМ
Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ
“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. Санал асуулгын бэлтгэл ажлын явц болон орон нутагт иргэдийг санал асуулгад хэрхэн хамруулж байгаад хяналт тавьж, холбогдох албан хаагчид 11 аймагт томилолтоор ажиллажээ.Санал асуулгын эхний шатанд 1570 иргэдийн санал асуулгыг таблет төхөөрөмжөөр авч байна. “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шат ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд болж, 800 иргэн оролцоно.  
2026/04/03
322