mmnews.mn | 2025-09-19

УЛС ТӨР

УЛС ТӨР
Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,-Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,-“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,-“Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,-Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,-Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,-Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэНийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.  Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээЗарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.  Уул уурхай, иргэний агаарийн тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт  15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.    
2025/01/03
329
УЛС ТӨР
Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцохыг урьж байна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулна.Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцох иргэдийг урьж байна.Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэлМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.10 дахь хэсэгт зааснаар хараат бус шинжээч нь:131.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;131.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;131.10.3.энэ хуулийн 131.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;131.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.Имейл: [email protected]Утас: 51-260749Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба
2025/01/02
376
УЛС ТӨР
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.Нэр дэвшигчдийн мэдээлэл: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Ч.Сайнбилэг, А.Халиунаа нарын нэрийг дэвшүүлсэн байна.Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-426, /Лавлах утас: 267155/Цахим шуудангийн хаяг:  [email protected] имэйл Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
2024/12/30
374
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 1992-2024 он хүртэл нутаг дэвсгэрийг төлөөлсөн 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол, 2024 оноос хойш сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар өөрийн түүхийг бичиж эхэлж байна.Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн 2024 он өндөрлөх дөхөж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийг шинээр харах нийгмийн захиалга бүхий түүхэн хариуцлагатай 2025 он эхлэх дөхөж байна. Өнгөрснөө зөв дүгнэхгүйгээр, ирээдүйг зөв тодорхойлох боломжгүй гэдэгчлэн өнөөдрийн энэхүү мэдээллийг ондоо багтаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.Өчигдөр та бид хамтдаа 16-20 жил гацсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын хувьд улс орны хөгжлийн томоохон асуудлыг том зургаар нь харж, дэмжсэнд талархал илэрхийлье.Төслүүд гацсан үндсэн суурь шалтгаан эрх ашгийн сонирхол байсан гэдгийг ч олон талаас нь дүгнэн ярилцлаа. Шүүхийн шатанд, цэцийн шатанд төслүүд гацсан шалтгаанууд, улс төрийн нөлөөлөл, авлигын хэргүүдийн шүүхийн шатанд эргэж буцсан олон шийдлүүдийн зангилааг ч үе солигдсон шинэ парламент нөлөөтэй толины тусгалгүй олж харж, тогтолцооны хувьд засаж чадна гэдэгт гүнээ итгэж байна.Ирээдүйн хөгжлийн боломжоо дахин алдахгүйн тулд бид өнөөдөр өвчнөө зөв оношилж, зөв эмчлэх ёстой. Хуримтлагдсан асуудлуудыг хамгийн зөв оношлох аргачлал бол хүний оролцоогүй цахим шилжилт билээ.Аливаа асуудалтай тэмцэхийн тулд асуудлыг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэх ёстой гэдэгтэй ч санал нэг байна. Энэ л агуулгаар төрийн байгууллагуудын салангид мэдээлэл, өгөгдлийг цэгцэлж, нэгдсэн дүгнэлт хийхийн тулд E-Mongolia платформыг Эстони улсын туршлагад тулгуурлан нээж, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчтэй болж, 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байна.E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн өөрийн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салингад төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан.Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу хоёр жил долоон сарын хугацаанд уг хуульд байнга нээлттэй байхаар заасан таван чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.Энэхүү мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулган завсарлахаас Улсын Их Хуралд өмнө өргөн барихаар бэлтгэл ажлаа хангасан. Энэхүү хууль батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацийн зарчмаар ажиллах болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!Засгийн газраас ирэх хаврын чуулганаар цахим өгөгдөлд тулгуурлаж, татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг, хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын  өргөн төлөөлөлтэйгээр олон жил яригдсан энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход амин чухал байгаа гэдгийг дахин хэлье.Эдгээр гурван эрх зүйн реформыг бид хаврын чуулганд багтан цогцоор нь шийдвэрлэж чадвал, 2025 оны улсын төсөв их өгөгдөлд тулгуурласан төсөв байх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү илүүтэй чиглүүлэхээр тооцож байна.2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай.Бид асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн уурын хөдөлгүүр үүсэж, механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100-120 жилийг зарцуулсан бол компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернетийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийг зарцуулсан байна. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан шинжлэх ухаан, өндөр технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн тав, цаашлаад зургадугаар хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, шинэ эдийн засгийн бүтэцтэй болоход Монгол Улс дараах гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Үүнд,Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт:o   Их өгөгдөлд суурилсан төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинo   Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэхo   Төрийн бүтээмж, гүйцэтгэл, үнэлгээний уялдаа холбооo   Төрийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдал сайжрах Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилт:o   Цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний шилжилтo   Цахилгаан автомашины хэрэглээний шилжилт o   Ногоон байгууламжийн стандарт, орчны бохирдлыг бууруулахo   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, усны нөөцийн асуудалГуравдугаарт, Хүний нөөцийн шилжилт:o   Боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдааo   Нийгмийн даатгал, татварын орчин, орон сууц, Баялгийн сангийн уялдаа холбооo   Хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхЦахим шилжилт бол зөвхөн төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, эсхүл аль нэг салбарын асуудал биш, харин бүх салбарыг хамарсан шинэ эдийн засгийн суурийг бүрдүүлэх зөөлөн дэд бүтэц юм. Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээ хийх боломжгүй, дүн шинжилгээ хийхгүй бол оновчтой, зөв шийдвэр гаргахгүй.Өнөөдрийн мэдээллийн үндсэн зорилго бол Засгийн газраас эдгээр гурван шилжилт болон үүн дотор цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүсэж байна.Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
2024/12/28
386
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ. Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм.   Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна. Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа  намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна. Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан:Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын  шууд болон шууд бус нөлөөлөл Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэлГуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц юм.  Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий. Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар 100 хоногтоо багтаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн ашиглалтад орж чадлаа. Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү шийдвэрийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлье. Ийм шийдвэрүүдийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдвэрлэж чадах билээ. Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн энэхүү шийдвэр болон сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн. Тийм ч учраас шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт  эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж  дүгнэсэн. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн байна. Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа.  Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад бид хамтдаа дүгнэлт хийх учиртай. Энэ ч агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны  дөрөвдүгээр  сарын 19-ндбаталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.   Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг  зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Эдгээр тоог тогтвортой өсгөхөд гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй ээ. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ.  Өнөөдөр Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр энэхүү төслийн талаар Улсын Их Хурал дэлгэрэнгүй ярьсан тул, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбохбүтээн байгуулалтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар илүү төвлөрч ярья. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа. Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно. Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна. Товч байдлаар дүгнэж хэлэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байна. Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улс төрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм. Хэлэлцээр явж байх үед ч энэ асуудал Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал Улсын Их Хуралд танилцуулагдахын өмнө болсон түүх хэрхэн давтагдаж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна.             1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;             2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;             3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;             4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;             5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;             6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх;             7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;             8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах;             9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;             10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх;             11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/12/27
342
УЛС ТӨР
ТБХ:Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны  /2024.12.25/ хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.Тэрбээр, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус станц нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станц бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна гэлээ.Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөжээ.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. “Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцөөд байгаа гэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар “Интер РАО Экспорт” компани тендерт шалгарсан байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, хуультай нийцэж буй эсэх,  мөн төслийн зураг төсөв батлагдаад явбал олон улсын дундаж үнэтэй харьцуулахад хэр байгаа талаар болон энэ асуудалд салбарын яамны байр суурийг лавлаж байлаа.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад монголын талд хүлээлгэн өгсөн. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлдээ нэг тэрбум 322 сая еврогоор төслийг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тусгасан байгаа юм. Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд оросын тал зургаа хийгээд түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая. Төсвөө гаргасны дараа  дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан хэмээн хариулав. Мөн  энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй. Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг. Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байгаа гэв.Ингээд “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээДараа нь Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа.Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Түвшин нар үг хэлэв. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гээд төсвийн орлого бүрдүүлэхийн тулд татвар төлөгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн дансыг хаахаас эхлээд захиргааны арга хэмжээ авдаг. Иймд цаашдаа татварын хувь хэмжээ, татвар бүрдүүлэлтийн асуудлыг Улсын Их Хурал өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж байлаа.Ингээд  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлэхээр заасны дагуу Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, сонгон шалгаруулах зарыг нийтэд хүргүүлсэн гэв.Мөн сонгон шалгаруулах зарыг 2024 оны 12 дугаар сарын 05-18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл Төсвийн байнгын хороо хүлээн авсныг дурдаад өнгөрсөн хугацаанд холбогдох материалаа ирүүлсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулсан юм.Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн 35 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа аж.Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн 36 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг Их Сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.Нэр дэвшигч З.Батмөнх нь 1982 онд төрсөн 42 настай. ШУТИС-ийн Компютер, технолог, мэдээллийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Япон Улсын Сайтамагийн Их Сургуулийн эдийн засгийн магистр, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжилтэй. 2005 оноос Сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа ажээ.Нэр дэвшигч Ж.Эрдэмзаяа нь 1984 онд төрсөн 40 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн магистр, санхүүгийн менежмент мэргэжилтэй. 2006-2011, 2020 онд СЭЗДС-д багш, 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн судалгааны төвд гүйцэтгэх захирал, 2014-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд статистик судлаач, 2016-2020 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах референт, 2024 оноос “Ди би эм ассет менежмент” үнэт цаасны компанид дотоод зөвлөх буюу төсөл хэрэгжүүлэгч нэгжийн санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байна гэлээ. Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураахад олонхын санал авсан хүн гараагүй тул уг асуудлыг дахин хэлэлцэхээр тогтов.Хуралдааны төгсгөлд “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын  Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/26
378
УЛС ТӨР
ТББХ: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо  /2024.12.25/ хуралдаж, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав. УИХ-ын 101 гишүүнээс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа.Жамсрангийн Самбуу Монгол Улсын XX зууны түүхэнд чухал байр суурь эзэлсэн, улс орныхоо хөгжил дэвшил, олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн ажил үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн нэрт зүтгэлтэн гэдгийг тэрбээр танилцуулгын эхэнд тодотгов.УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Самбуу БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажиллахдаа олон чухал шийдвэр гаргаж, улс орны хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн Элчин сайдаар ажиллаж, олон улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан нь Монголын дипломат албаны түүхэнд чухал байр суурь эзэлдэг.Жамсрангийн Самбуу нь төрийн болон дипломат албаны зэрэгцээ олон нийтэд зориулсан үнэ цэнтэй ном, судалгааны бүтээл туурвиж, ард түмэндээ мэдлэг, мэдээлэл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад сануулга сургаал” зэрэг бүтээл нь малчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийг агуулсан чухал гарын авлага юм гэлээ.Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан улс орны хөгжил дэвшил болон олон улсын харилцааг бэхжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, амьдрал, үйл ажиллагааг судлан таниулах, залуу үед сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишгүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Мөн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.Хууль, тогтоолын төслүүдийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн  Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн  Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгажээ.Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна.Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршиж буйг сайд Л.Гантөмөр танилцуулгадаа дурдсан.Засгийн газар оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс нутагт шинээр бий болгосноор хүн амын хэт төвлөрлийг бууруулахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.Хуулийн төслийг D.Parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа хэмээсэн.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Зулпхар, Б.Батбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Шинэ Хархорум” хотыг байгуулах асуудал нь үндэсний үйл хэрэг, эрмэлзэл, итгэл үнэмшил, татах хүч учраас хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хотын газар зохион байгуулалт, хот хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хотын эрх зүйн байдлыг тогтоох асуудлыг зохицуулахаас илүүтэй бүтээн байгуулалтыг дэмжих агуулгын хүрээнд хуулийн төслийг дэмжиж байна хэмээсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцлээ.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн 2024 оны 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/26
453
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг САС” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
2024/12/26
392
УЛС ТӨР
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарлавЗасгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн баринаУлсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн баринаМонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй.Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтуудыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан.УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
2024/12/25
351
УЛС ТӨР
Хамтарсан хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны  /2024.12.24/ хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн.Хамтарсан хуралдааныг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар даргалсан бөгөөд  хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөнгөн дүнгээр нийт 182.4 сая ам.долларын санхүүжилттэй байгааг дурдаад Байгаль орчны мэдээллийн санд байгаа мэдээллээр 1998-2023 оныг хүртэл үзэглэж, батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд 107 байна. Нийт дүнгээрээ 360 орчим сая ам.доллар эл салбарт зарцуулагдаад байна гэв.Үүнээс онцолбол тусгай хамгаалалттай газар нутагт нийт санхүүжилтийн гуравны нэг нь ногдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 24 хувь зарцуулагдсан. Олон улсын байгаль хамгааллын чиглэлийн донор байгууллагуудын санхүүжилтийн гол сонирхол нь урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөх, хамгаалагдсан газар, байгаль хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхийг илүүд үздэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их санхүүжилт хийж байгаагийн нэг шалтгаан гэлээ.2024 оны байдлаар Даян дэлхийн байгаль орчны сан, БНСУ, ХБНГУ, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 28 төсөл хэрэгжиж байна.Өнөөдрийн байдлаар 2028 он хүртэл 10 жилийн хугацаанд буюу 2018-2028 оны хооронд эдгээр төслүүдээр дамжин 170 орчим сая ам.долларын дотогшлох урсгал бий болж байна. Үүнийг эрчимжүүлэх, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төслүүдийн зарим нь тухайн улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тавьдаг тул Монгол Улсын Засгийн газраас ойролцоогоор 100 сая ам.долларын шууд бус санхүүжилтийг оруулах үүрэг хүлээсэн. Иймээс улсын болон орон нутгийн төсвөөс байгаль хамгаалалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг дахин авч үзэх, сайтар судлах шаардлагатай байна. Эдгээр төслүүдээс 2028 он хүртэл ямар хэмжээний санхүүлжилт хийх боломжтойг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жил бүрээр төслүүдийн санхүүжилтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулан харвал хангалттай биш байна. Яамнаас шалтгаалж байгаа асуудлууд болон дэмжлэгтэйгээр сайжруулж болох асуудлуудыг тодорхойлж байгаа гээд удаашралтай байгаа төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.2024 оны байдлаар хэрэгжиж буй 28 төслийн хувьд авч үзэхэд Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2-5 төсөл хэрэгжиж байна. Төслийн санаачилга гараад эцэслэн батлагдаж хэрэгжих хүртэл ойролцоогоор 2 жилээс багагүй хугацаа зарцуулагдаж байгаа тул 2024 оны байдлаар хэрэгжиж эхэлж байгаа төслийн үндсэн концепц хэрэгжих байршил нь 2022 он, түүнээс өмнө батлагдсан болохыг сайд онцлоод төслийг хэрэгжүүлэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарт тулгуурладаггүй бөгөөд байгалийн бүс, бүслүүр, экосистемийн хил хязгаар, хамгаалалтын дэглэмийн нөхцөлүүдэд тулгуурлан тогтоодог нийтлэг шинж чанартай гэлээ.Төслүүдийн санхүүжилтийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд чиглэж байгаа нь (53%, 97.5 сая ам.доллар) байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт (16 хувь буюу 29.1 сая ам.доллар), химийн хортой бодисын аюул (6 хувь буюу 11.9 сая ам.доллар), цөлжилт (8 хувь буюу 14.6 сая ам.доллар) зэрэг бусад чухал асуудлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч байна. Ойжуулалт, ойн салбарын шинэчлэл, цөлжилтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 8 хувь буюу 14.6 сая ам.долларын гурван төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 16 хувь буюу 29.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Химийн хорт, аюултай бодисын чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 6 хувь буюу 11.9 сая ам.долларын 3 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 7 хувь буюу 12.1 сая ам.долларын 5 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 10 хувь буюу 18.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг С.Одонтуяа сайд  мэдээлэлдээ онцолсон.Мөн тэрбээр цаашид Монгол Улс нь байгаль орчны төслүүдээ хэрэгжүүлэхэд гадаадын санхүүжилтийг татах шаардлагатайг дурдаад үүний тулд олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх (co-financing) шаардлага үүсч байна. Ингэснээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, төслийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой гэв.Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, зорилгодоо төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог шинэчлэх, Сангийн яамны мэдээллийн сантай бүрэн нийцүүлэх, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа зөвхөн нэг чиглэлд төвлөрөхгүй, харин цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг бусад чухал асуудлуудад ч анхаарал хандуулах нь зүйтэй гэж  үзэж байна гэлээ. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Замира, М.Мандхай, Ц.Идэрбат М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа нар үг хэлсэн. Гишүүд эл салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашдаа олон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь илүү тодорхой нарийвчлалтай гаргадаг болох, мөн салбарын яамнаас урт хугацаандаа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан ямар үр дүнд хүрэх талаараа тодорхой танилцуулж, иргэд, малчдыг мэдээллээр хангахад бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийг уур амьсгалын өөрчлөлт, өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, тэднийг малжуулах, амьжиргааг нь дэмжих, цаашлаад бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тодорхой чиглэлд хандуулахад онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/25
311
УЛС ТӨР
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав. БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийллээ. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл нь 2009 оноос хойш яригдсан бөгөөд 16 жил гацсаны эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр талууд  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон. Тус төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх юм.
2024/12/25
400
УЛС ТӨР
УИХ -ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн Л.Энх-Амгалан сайдад хаягласан ҮГС
УИХ -д гурвантаа сонгогдож, хоёронтаа сайдаар ажиллаж байгаа эрхэм гишүүн танд хаяглан дараах үгийг хүргэх учир байна. Та бол Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл , хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. “Хамгааллын ” гэсэн тодотголтой сайд шүү. Тэгэхээр та монголчуудынхаа гэр бүл, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн баталгааг хамгаалж явах учиртай байх нь. Гэтэл таны өргөн бариад буй “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл дараах байдлаар монгол хүний эрх ашиг, хөдөлмөрийн зах зээлийн эсрэг , бүр цаашлаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа зөрчиж байна. Өнөөдөр Монгол улс ажиллах хүчний хомдсолд орсон нь үнэн. Яагаад ийм байдалд хүрэв ээ. Тань шиг гурвантаа сонгогдож төрийн эрх мэдлийг авсан хүмүүс Монгол хүний төлөө, Монголын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын төлөө юу ч хийгүй учраас нь 220 гаруй мянган монгол хүн хүний нутагт дүрвэж ажил хийж ар гэрээ тэжээж яваа. Та өргөн барьсан хуулийнхаа үзэл санаанд “285 мянган ажиллах хүч хэрэгтэй” гэж дурдсан байсан. Таны гаднаас импортлохыг хүсч байгаа тэр тоо аргагүйн эрхэнд эх нутгаа, гэр бүлээ орхиод гарсан монголчуудын тоотой бараг тэнцэж байна. ТЭДНИЙ ТӨЛӨӨ ТЭДНИЙГЭЭ БУЦААЖ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХЫН ТӨЛӨӨ ТА БОЛОН ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЮУ ХИЙСЭН БЭ. ЮУ ХИЙХ ВЭ… Монгол хүн яагаад Монголдоо сайхан амьдарч чадахгүй байна вэ. Монгол хүн Монголдоо л зовохын учир юу вэ. Монгол хүн эх орондоо ажиллаж амьдарч чаддаггүй харин харийн оронд очоод сайхан амьдарч чаддагийн шалтгааныг та хайсан уу…. Энэ бүхэн энэ төрийн алдаатай бодлогоос үүдсэн гэдгийг өнөөдөр бүгд мэднэ.Та бизнес эрхлэгчдийн эрх ашгийг их ярьж байна. Тэгвэл танай Засгийн газраас одоо хийх гэж буй ЕвроАзийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж буй Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг зүй нь та дэмжихгүй байх ёстой биш үү. Үндэсний үйлдвэрлэгчдээ 100, 100 мянгаар нь дампуурлын ирмэг рүү шидэх гэж буй энэ хэлэлцээрээ зогсоогооч гэж бизнес эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ, Эдийн засгийн байнгын хорооны даргатай уулзлаа. Та дуугүй л байлаа. Сүүлийн үед эрхэм сайдыг дэмжиж байгаа зарим хүмүүс “Гадаадаас ажиллах хүч авчраад л Монгол улс хөгжих байсан юм” гэцгээх болов. Тэд ганцхан сарын өмнө “Халамжаа зогсооё. Ажлын байр нэмж ард иргэдээ ажилтай орлоготой болгоё” гэцгээж байсан. Тийм бол монгол хүнийг ажлын байртай болгож эх оронд нь ажиллуулах талаар юу хийв ээ… Юу ч хийсэнгүй. Харин одоо бүүр “Монголчууд ажил хийж чадахгүй. Оронд нь гадаадаас ажиллах хүч оруулж ирээд сайхан хөгжицгөөе” гэв. Үг үйлдэл үзэл бодол нь тэнгэр газар шиг ялгаатай ийм хүмүүсийн балгаар өнөөдрийн бодит байдал үүссэн юм аа. Монгол хүнийг төр засаг нь нохойноос дор үзчихээд улсаа хөгжүүлнэ гэж юу ярина вэ:. Эцэст нь би Л.Энх-Амгалан сайдаас асууя. Та Монгол хүн мөн үү. Та Монгол улсын сайд мөн үү… Та Монгол улсын Их хурлын гишүүн мөн үү. Мөн бол таны үндсэн үүрэг монгол иргэнээ эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдруулах боломжийг бий болгохын төлөө оюун ухаанаа дайчлан ажиллах ёстой. Чадварлаг , боловсролтой, ухаалаг, хариуцлагатай олон монгол боловсон хүчин та нараас болоод эх орондоо ажиллаж, амьдарч, ахин дэвшиж чадахгүй чадахгүй харийн оронд дүрвэж яваа гэдгийг бүү март. Таны санаачилсан хууль бол Монголын гэр бүлийн элэг бүтэн байдал, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын эсрэг хийж буй терорист үйлдэл мөнөөсөө мөн. Эрхэм гишүүн та хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу…
2024/12/24
434
УЛС ТӨР
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2024.12.23) Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгажээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан тогтоолуудаар, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Б.Жавхлан уламжлав. Тодруулбал, тус банкны үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгисийн зүүн болон өмнөд хэсгийн бүс нутаг, Монгол зэрэг орныг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахтай холбоотой зарим өөрчлөлтийг оруулжээ. Монгол Улс нь 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурал соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элсэн орсон. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
2024/12/24
309
УЛС ТӨР
Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд  (2024.12.23) хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан талаарх мэдээллийг уулзалтын эхэнд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд дурдаад “Таван тулгуур зорилт бүхий энэхүү стратегийн нэгдүгээрт “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ” хэмээн тодорхойлсон. Үндсэн хуульдаа ч “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно…” гэсэн атлаа хууль хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад шаардлагатай хүн төвтэй бодлогын шалгуураа огт тодорхойлоогүй явж иржээ. Ийм учраас эдийн засаг, улс төр, нийгмийн аль ч чиглэлээр шийдвэр гаргахдаа баримтлах хүн төвтэй бодлогоо хэрхэн тодорхойлох талаар бид ажиллаж байна” хэмээсэн. Үргэлжлүүлэн тэрбээр Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны талаар танилцуулаад, Улсын Их Хурлаас гаргаж буй бодлогын шийдвэрүүдийг гаргахдаа хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг хэллээ. Энэ ташрамд Хүний эрхийн дэд хорооны зүгээс иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйгаа дуулгасан.Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар оролцов.Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, энэхүү уулзалтыг зохион байгуулж буйд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын Өсөлт, хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат талархал илэрхийлэв. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл “Хүний Эрхийн Форум”-ын 10 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирээд байгааг танилцууллаа. Тодруулбал, “Хүний эрх-Хөгжил төв”, “Үнэн хатамж”, “Сэтгэл мэдрэмж”, “Бүсгүйчүүд XXI зуун”, “Хэрэглэгч мэдээллийн сан”, “Үндсэн уртраг”, “Хил хязгааргүй алхам”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”, “Татварт иргэн, хяналт”, “Монголын Эмнести Интернэшнл”, “Захиргааны шинэ санаачилга” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу “UPR” нь тус байгууллагын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. “Хүний Эрхийн Форум”-аас хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээг гаргасныг “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож дэлгэрэнгүй танилцуулав.Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс 2021 оны 05 дугаар сард 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ дагуу хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (UPR) зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайланг Засгийн газраас гаргахдаа 170 зөвлөмжийн 11 нь бүрэн хэрэгжсэн, 88 нь хэрэгжиж байгаа бол 71 нь хэрэгжиж байгаа зарим зөвлөмжтэй давхацсан гэжээ. Засгийн газрын энэхүү тайлан гарсны дараа “Хүний Эрхийн Форум” үнэлгээ хийхэд 8 зөвлөмж хэрэгжсэн, 103 зөвлөмж хэрэгжиж байгаа, 59 зөвлөмжийг хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй, зарим зүйл дээр ухралт гарсан гэдэг дүгнэлт гарсан гэв. Ингээд энэхүү үнэлгээний дэлгэрэнгүй хувилбарыг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан.Дараа нь “Татварт иргэн, хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сарантуяа үйл ажиллагааныхаа талаар, мөн хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээтэй холбоотой мэдээлэл, байр сууриа танилцуулав. “Үндсэн уртраг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал илэрхийлж, “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа Улсын Их Хурал хүн төвтэй бодлого баримталж ажиллахаар тодорхойлсныг дэмжиж буйгаа илэрхийлээд төсвийн төсөл, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдрэмжтэй байхыг уриалсан. Иргэдийн оролцоог бодитой болгох чиглэлд санаачилгатай ажиллах талаар, малчдын эрхийг дордуулсан эрх зүйн орчны талаар “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан саналаа илэрхийлсэн бол “Сэтгэл мэдрэмж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээрх 2022, 2024 онд Азийн 8 орны ажлын хэсэгт орж, хийсэн судалгааныхаа талаар мэдээлэл өгч, холбогдох тайлан, дүгнэлт, мэдээллийг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан. Улсын Их Хурлын шийдвэрээс гарах үр дагаврын талаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Г.Оюунтуяа санал хэлсэн.Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн илэрхийлсэн байр суурь, санал, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлав. Нийгмийн тулгамдсан нэг асуудлын ард хүний эрхийн хөвөрсөн зөрчил үүсч байдаг талаар Г.Уянгахишиг гишүүн хэлсэн.Дэлхийтэй Монгол Улсаа холбох, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тууштай ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. “Хүний Эрхийн Форум”-аас гаргасан хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны үнэлгээтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулах талаарх саналаа мөн танилцуулсан. Уулзалтад оролцогчдын тодруулсны дагуу Улсын Их Хурал дахь хүний эрхийн асуудал эрхлэх бүтцийн талаарх мэдээлэл, холбогдох баримт, олон улсын жишгийг Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар саналаа хуваалцсан.Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг сар бүр зохион байгуулахаар товлож, энэ талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/24
280
УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа."Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон."Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийхдээ“Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэллээ. Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэвЗасгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.Мөн Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо.Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов. Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэМонгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсад туршлагатай, технологи эзэмшигч бүхий гүйцэтгэгчийг түргэн шуурхай сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээНийслэл Улаанбаатар хот, аймгийн төв төдийгүй томоохон сум суурин газрын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс /2024 оны арванхоёрдугаар сарын 20/ 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болголоо.Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэХархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотын сэргээн байгуулах тухай” зарлигаар “ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-ын өв, соёлыг хамгаалах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай долоон бүлэг, 36 зүйл бүхий анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.Хуулийн төслийн зорилго нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй ногоон, техник, технологийн дэвшилд суурилсан Хархорум хотыг төлөвлөх, төлөвлөлт хийхэд тавигдах шаардлага, хотыг бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
2024/12/23
283