УЛС ТӨР
УЛС ТӨР
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр (2024.02.07) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн банкуудаас анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргасан гэж хууль санаачлагч танилцуулав.Тэрбээр, эдгээр системд нөлөө бүхий 5 банк 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 5.0-11.4 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд анхдагч зах зээлийн захиалга нь анхны саналаас даруй 17.2-204.6 хувиар илүү биелж, банкуудаас хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа бүгд амжилттай хэрэгжлээ. Үүний үр дүнд эдгээр 5 банк Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ (2022 оны эцсийн байдлаар 6.89 их наяд төгрөг)-ний 6.5 хувьтай тэнцэхүйц буюу нийт 446.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг харьцангуй богино хугацаанд татан төвлөрүүлээд байна гэв.Түүнчлэн, Монголын банкуудын хувь эзэмшлийг бууруулахад дотоодын хөрөнгийн захын төлбөрийн хөрвөх чадвар ханасан гэж олон улсын байгууллагуудаас дүгнэсэн бөгөөд нийт арилжааны банкуудын хувьцаа эзэмшлийг 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар авч үзвэл цөөн тооны томоохон хувьцаа эзэмшигчдэд суурилсан бүтэцтэй, хувьцааны төвлөрөл өндөртэй бөгөөд хамгийн өндөр хувьцаа эзэмшиж байгаа эхний 3 хувьцаа эзэмшигч нь тухайн банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшиж байна. Банкны системд нөлөө бүхий банкуудаас Хас банкнаас бусад банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл 85-аас дээш хувийн төвлөрөлтэй байгаа бол бусад банкуудын хувьд 76.6-100.0 хувийн төвлөрөлтэй байна. Уг төвлөрлийг хуульд заасан 20 хувь хүртэл бууруулахад банкны салбарын хэмжээнд нийт 1.8-2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь болгож бууруулах хүрээнд банкууд болон Монголбанкны зүгээс санаачилга гарган ажиллаж байгаа хэдий ч банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл явц нь гадаад, дотоодын олон хүчин зүйлээс хамаарч ихэнх банкуудын хувьд цаг хугацаандаа биелэх боломж хязгаарлагдмал байгааг дараах нөхцөл байдал харуулж байна:- Банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс ихээхэн хэмжээний эх үүсвэр татаад удаагүй байгаа өнөөгийн нөхцөлд их хэмжээний хувьцааг (40%-80% хүртэл) богино хугацаанд, харьцангуй өндөр үнэлгээтэйгээр худалдан борлуулах шаардлага үүсч байгаа нь цаашид банкуудын хувьцааны эрэлт нийлүүлэлтээсээ хэт бага болсноор банкуудын хувьцааны ханшинд сөрөг нөлөө үзүүлж, компанийн зах зээлийн үнэлгээ буурах, улмаар банкууд болон хувьцаа эзэмшигчид томоохон бэрхшээл, хүндрэлүүдтэй тулгарч болзошгүй;- Банкууд олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах үйл ажиллагаа нь ихээхэн цаг хугацаа шаардагдаж байгаа;- Монгол Улсын Прокурорын байгууллагаас зарим банкуудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан нь эдгээр банкуудын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчийн өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зохицуулалтыг банкны салбарт амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдэд боломжит хугацаа өгөх шаардлага үүсээд байгаа ба ОУВС-гаас 2023 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тайланд Монгол Улс банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийг судлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх олон улсын мэргэжлийн байгууллагын саналыг харгалзсан. Хуулийн төслийн саналыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо, банкуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгээс боловсруулсан бөгөөд хуульд заасны дагуу тус төслийн талаар олон нийтээс санал авах зорилгоор Монголбанкны цахим хуудаст нээлттэй байршуулсан боловч тодорхой санал ирээгүй.Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчаар дамжуулан банкны зохистой засаглалыг сайжруулах, шат дараалсан хяналтын хэрэгжилтийг хангуулах, банкны төвлөрлийн эрсдэлийг бууруулж, хязгаарлалтыг мөрдүүлэх, өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банк дахь олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох, улмаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/02/08
503
УЛС ТӨР
Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан ахмадууд Та бүхний оролцоо цэгцрэх цагийн босгон дээр ирсэн Монгол орны хөгжилд нэн чухал юм
Сар шинийн босгон дээр Улсын Их Хурлын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, уулздаг уламжлалтай. Өчигдөр /2024.02.07/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзлаа.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол төрийн эрх барих дээд байгууллагад ажил амьдрал, залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан Та бүхэнтэйгээ луу жилийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн 2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгсөн юм.Тэрбээр, Улсын Их Хурал 2023 онд 378 хууль, 121 тогтоолыг хэлэлцэн баталсан. Мөн энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 69 удаа, Байнгын болон дэд, түр хорооны 287 удаа хуралдсан. Энэ бүхэнд Улсын Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа. D-parliament, D-өргөдөл нэгдсэн системүүдийг ашиглан иргэд, олон нийт хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байна.Мөн Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн улс орнуудын парламентаас Монгол Улсын Их Хурал анх удаа хийсэн гэдгийг энд дурдъя гээд 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хүч нөөцөө дайчлан, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа хэмээв.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад хандаж үг хэллээ. Тэрбээр, төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ажиллаж, залуу насаа төрийн хууль тогтоох үйл хэрэгт хоёргүй үнэн сэтгэлээр зориулсан Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхлөө.Улсын Их Хурлын дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх цаг ирж байна. Цар тахлын амаргүй цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч хоног тасалдуулалгүй явуулж чадсан. Ийнхүү цахим парламентын цоо шинэ дэгийг бүтээж, Олон Улсын Парламентын Холбоо дэлхийд жишиг болохуйц ажилласан гэж дүгнэсэн. Эрх зүйн шинэчлэл хийх, хүний эрхийг дээдлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, “Гурван D” буюу цахим парламент болох зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн. Бүхэлд нь дүгнэж хэлбэл энэ удаагийн парламент ШИНЭЧЛЭЛИЙН парламент байж чадсан гээд хяналт шалгалтын хуулийн хүрээнд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж, “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гээд нийгмийн эргэлзээ, бухимдлыг төрүүлсэн хэргүүдийг ил болгож, ард түмний “мэдэх эрх”-ийг хангасан тухай хэлсэн үгэндээ онцоллоо.Мөн тэрбээр цааш нь, нийгэм ихээхэн бухимдалтай, өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноогоо дэнсэлсэн, буруу булхайг илчлэн шүүмжилсэн цаг үе тохиож байна. Энэ бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмний оролцоо эрс идэвхжиж, хяналтын тогтолцоо ард нийтийн мэдэлд шилжиж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар тогтолцооны болон үйл ажиллагааны алдаа, сургамждаа дүгнэлт хийх, түүнийг засан сайжруулах чиглэлээр төр, засаг ч ихээхэн санаачлага өрнүүлэх боллоо. Энэ бүхэн нэг зүгт нийлж, нэгдсэнээр Монгол орон цэгцрэх цагийн босгон дээр иржээ гэсэн итгэлийг төрүүлж байна гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, аливаа асуудлын мөн чанарыг зөв оновчтой харж, гарц шийдлийг олж, шийдвэрлэх талаар ихээхэн туршлага, мэдлэг хуримтлуулсан Та бүхний оролцоо энэ үйл хэрэгт ч нэн чухал шүү гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна гэв. Түүний дараа ахмадуудаа төлөөлж, Монгол Улсын баатар, 2004-2008 оны Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Гүррагчаа, Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил удирдах албан тушаал хашин ажиллаж байсан Ж.Нарантуяа нар үг хэллээ. Тухайлбал Ж.Гүррагчаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өргөн бүрэлдэхүүнтэй парламентыг байгуулах том сорилтын өмнө ирж байна. Мөн нутаг дэвсгэрийн том төлөөлөлөөс сонгогдох хариуцлагатай төрийн түшээг бид сонгох учиртай. Энэхүү сонголтоо зөв зохион байгуулж хийх нь чухал юм. Мөн өнөөгийн парламент нийгмийн бухимдлыг тайлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, тодорхой ахиц гаргаж байгаад талархаж байна гээд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/02/08
475
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв.Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төрийн айлчлалын ач холбогдлыг талууд онцолж, хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсныг зарлалаа.Талууд харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг улам бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.Талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэв. Гарын үсэг зурсан баримт бичгүүдийг Энд дарж үзнэ үү.ХБНГУ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд 530 гаруй сая еврогийн дэмжлэг үзүүлсэн.2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон нь тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж ирсэн бөгөөд үүнд ХБНГУ-ын дэмжлэг, туслалцаа их байсныг тэмдэглэв.Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, геополитикийн эгзэгтэй энэ үед Монгол Улс ухаалаг бодлого явуулж байгаа учир санал бодлоо солилцож байх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр онцлов.Мөн 3.5 сая хүн амтай улсад герман хэлээр ярьдаг 35 мянган хүн байдаг нь маш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэж, мянга мянган монгол оюутан ХБНГУ-д суралцаж байгааг хэлэв.Цаашид Стратегийн түншлэлээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг харилцан уялдуулж, хамтран ажиллахаа зарлалаа.Талууд харилцаа, хамтын ажиллагааны дараагийн 50 жилийн хөгжлийг өөдрөгөөр харж байгаагаа онцлон тэмдэглэлээ.
2024/02/08
569
УЛС ТӨР
Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднер нар гарын үсэг зурав.Хоёр улс 2008 оноос Иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлалын үеэр харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэл байгууллаа.Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийв. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол, Германы ард түмний 100 орчим жилийн нөхөрлөл, түүнчлэн 1995 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал”, 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал”-аар бэхэжсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг сайшаав. Талууд мөн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-той уялдсан хоёр улсын хоорондын улс төр, аюулгүй байдал, ардчилсан засаглал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны чухал үр дүнг мөн онцлон тэмдэглэв.2. Талууд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үүрэг амлалт, тууштай хүчин чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв.3. “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв: 3.1 Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлнэ; бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ, тухайлбал НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох эрмэлзлийг Монгол Улс тууштай дэмжинэ; үй олноор хөнөөх зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтад талуудын оруулсан хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлнэ; НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хамтын хүч чармайлтаа үргэлжлүүлнэ, энэ хүрээнд батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана, 3.2 Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ; ялангуяа хоёр талын парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шүүх болон хууль эрх зүйн шинэчлэлийн төлөөх монголын талын хүчин чармайлтыг германы тал үргэлжлүүлэн дэмжинэ; иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутгийн түншлэл, улс төрийн сангуудын үйл ажиллагаа, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, хөгжлийн бодлогыг дэмжинэ, 3.3 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ; тухайлбал, тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, 3.4 Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ; энэ хүрээнд монгол оюутнуудыг Герман Улсад дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн Монгол Улсын “Илгээлт 2100” санаачилга болон бусад тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр болов. Мөн Герман Улсын мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Талууд шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Герман дахь Монгол судлал, Монгол дахь Герман судлалыг үргэлжлүүлэн дэмжихээр мөн тохиролцов, 3.5 Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна, тухайлбал “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг хэлэлцээрээр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийг тууштай дэмжинэ, 3.6 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажиллана; эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ногоон эрчим хүчний шилжилтийн төлөөх нийтлэг зорилт болон Монгол Улсын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлнэ, чингэхдээ энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн зөв шилжилт хийхэд чухал алхам болно гэдгийг харгалзаж, үүнд чиглэсэн бодлогоо сайжруулна, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээнүүд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт байгуулсан гэрээг монголын тал бүрэн хэрэгжүүлнэ, 3.7 Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ. 4. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дээр дурдсан салбар, чиглэлүүдээр гүнзгийрүүлэхэд хоёр улсын харилцааны тогтсон механизмууд, хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хувь нэмэр чухал ач холбогдолтойг талууд онцлов.
2024/02/08
495
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав.Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсон Элчин сайд М.Игавахарад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэхийн сацуу Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад буйд гүн эмгэнэл илэрхийлж, Монголын ард түмэн Японы ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгааг тэмдэглэлээ.Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өрнөж ирсэн ба эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх “Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг Ерөнхий сайд онцлов.Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” болох Япон Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд нүүрснээс ус төрөгч гарган авах төсөл, Хөшигийн хөндийд бий болох шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон Улс хамтарч ажиллахад бэлэн байгааг, аялал жуулчлалыг хөгжүүлэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж буйг тэмдэглэлээ. Мөн Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын техникийн хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн. Цаашдаа шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах тал дээр нарийвчлан ярилцах нь чухал байна гэв. Түүнчлэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөл дээр хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.
2024/02/07
419
УЛС ТӨР
Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 2035 он хүртэл шаардагдах эрэлттэй ажил, мэргэжлийн судалгааг тус яамнаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, арга аргачлал, загварыг харьцуулан судалж боловсрууллаа.Энэхүү судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн. Үүний дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхарын ахалсан Ажлын хэсгийн хурал 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж хуулийн төслийг Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ТББ-ийн төлөөллүүд, эмэгтэйчүүдийн ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүрдэж байгаа бөгөөд хуулийн төсөлд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.Цаашид хуулийн төслийг бусад оролцогч талуудад танилцуулж, саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангахаар шийдвэрлэлээ.
2024/02/07
386
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав.Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав.Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.
2024/02/07
444
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо. Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин, дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.
2024/02/06
474
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
2024/02/06
435
УЛС ТӨР
Х.Нямбаатар: Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр над руу дайраад нэмэргүй шүү
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд дараах бичвэрийг оруулжээ. Ард иргэдийн амин чухал асуудал болоод буй сургууль, цэцэрлэгийн талаар тэр тууштай шийдвэр гарган, зоригтой ажиллахаар болсон аж. Ингээд түүний бичвэр болон яриаг аль болох олон хүнд түгээхийг хүслээ. "30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газраа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барихаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна.
Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.
Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм.
Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр над руу дайраад нэмэргүй шүү".
2024/02/05
698
УЛС ТӨР
“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төсөл боловсруулна
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд Ажлын хэсгийн хуралдааныг найман удаа зохион байгууллаа. Энэ хугацаанд Байнгын хорооны 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт тус бүр 2-ыг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороонд хүргүүлжээ.Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь хууль тогтоомжийн төслийг олон нийтэд таниулан сурталчлах хэлэлцүүлгийг 3 удаа, хууль тогтоомжийн төсөлд санал авах, нийтээр хэлэлцүүлэх уулзалт 2 удаа, төрийн байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 5 удаа зохион байгуулжээ. Мөн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан хууль тогтоомж, тогтоол, албан бичгийн гурван ботийг Улсын Их Хурлын архивын нэгж болгон шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/02/05
424
УЛС ТӨР
Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/02/05
474
УЛС ТӨР
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн засаг
дарга нартай 2024 онд орон нутагт боловсрол, шинжлэх ухааны салбарт
хамтран ажилах гэрээ байгуулав.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 55 дугаар тэмдэглэл болон Засгийн
газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсрол,
шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны зорилт, арга хэмжээний
хэрэгжилт, хүн амд үзүүлэх боловсролын
үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн хөгжилд
шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлэх зорилгоор энэхүү гэрээг байгуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам 2024 онд:
Үндэсний чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж, үр дүнг үнэлэх, урамшуулах“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэхТусгай хэрэгцээтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлэхСургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхДижитал сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний нөөцийг бий болгохДотуур байранд суралцагчийн эрүүл, аюулгүй сурч, амьдрах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэхЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхСургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхСуралцагчийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахНасан туршийн суралцахуйн бодлогыг хэрэгжүүлэхОрон нутагт шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхШинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхСудалгаанд суурилсан шийдвэр, инновацийн үйл ажиллагааг дэмжихБоловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн
хэрэгжилт, салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар
хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг хүлээхээр
тусгажээ.
Харин нийслэл, аймаг, орон нутаг:
Сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын
үйлчилгээг салбарын хууль, тогтоомж, шийдвэрийн дагуу тухайн орон
нутагтаа зохион байгуулахХичээлийн жилийн бүтцийг мөрдөх, сургалтын цахим платформыг
хөгжүүлэх, цар тахлын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад
тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлэхАймгийн боловсролын салбарын барилга байгууламжийн бүртгэлийг жил бүр шинэчлэхСургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, хамгаалал болон сургуульд
бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас
авах улсын шалгалт, чанар болон гүйцэтгэлийн үнэлгээ, ерөнхий
боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс
авах монгол хэл, бичиг, элсэлтийн ерөнхий шалгалтыг чанартай зохион
байгуулахад дэмжлэг үзүүлэхЯлгаатай хэрэгцээтэй (малчин өрхийн, хилчдийн, хөгжлийн
бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдарч буй, шашны сургуульд суралцаж буй, хэл
соёлын ялгаатай хүүхдүүд) хүүхдийг боловсролд тэгш хамруулах,Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэрхшээлийн хэлбэр, нөхцөл байдлаас
үл шалтгаалан хамран сургах тойргийн цэцэрлэг, сургуульд хамруулж,
танхимын болон хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээ үзүүлэх Хичээлээс гадуурх сургалтын ажлыг дэмжихБүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхБагш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, орон сууцны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхЕрөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Хүүхэд хөгжлийн
өрөө”, “Охидын ариун цэврийн булан” байгуулж, үйл ажиллагааг
тогтмолжуулахАймаг, орон нутагт шинжлэх ухаан, инноваци, технологийг хөгжүүлэх
2024 оны арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан шаардагдах
зардлыг орон нутгийнхаа 2024 оны төсвийн багцаас санхүүжүүлж,
хэрэгжилтийг хангах зэрэг үүргийг хүлээн хамтран ажиллана.
2024/02/04
490
УЛС ТӨР
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойллоо
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр үргэлжилж, санал, дүгнэлтээ нэгтгэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хоёр өдрийн турш Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогын тухай санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ. Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, орон нутагт иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэлээ. Энэ саналаа ч Улсын Их Хурлын даргад өнөөдөр танилцуулсан байна.Түүнчлэн бүс бүр ялгаатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд улс төрийн намууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлого шийдлээ дэвшүүлэх боломжтойг хэллээ.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.Хоёр өдөр үргэлжилсэн чуулганд нийт 2775 төлөөлөгч оролцож 400 орчим санал гаргасныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дүгнэлтдээ дурдаад зургаан бүсийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлсныг танилцууллаа.Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлТөрөлжсөн аялал жуулчлал (археологи, амралт, рашаан сувилал, шашин)Баруун бүсийн тэргүүлэх чиглэлБаруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,Хойд бүсийн тэргүүлэх чиглэлШинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланТөвийн бүсийн тэргүүлэх чиглэлЭрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлалЗүүн бүсийн тэргүүлэх чиглэлБоомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлалГовийн бүсийн тэргүүлэх чиглэлУул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлЭдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэхээр тогтлоо.
2024/02/03
476
УЛС ТӨР
“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг /бүрэн эхээрээ/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.
2024/02/01
565