НИЙГЭМ
НИЙГЭМ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-тэй холбоотой өмнө нь нийслэлд хэрэгжиж байсан зохицуулалтуудыг хүргэж байна.Нийслэлийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжаар мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн.Скүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд хүч” ХХК, “Жэт шаринг” ХХК, “Юү гөү” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан компанид тодорхой шаардлагын хүрээнд олгож дараах зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Үүнд:Мопед, скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлсэн.Зорчих зам, эгнээ, зогсоолын талбайг нэмэгдүүлж, тусгаарлах, тэмдэг, тэмдэглэл хийх шаардлагатай газруудад хөдөлгөөнийг хориглох тэмдэг байршуулсан.Аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөрчилд хариуцлагын системийг хэрэгжүүлсэн.Хурдны хязгаарыг 20 км/ц-аас хэтрэхгүй байхаар тохируулсан.Насанд хүрсэн хүн жолоодох, Е-Mongolia системээр нэвтэрсний үндсэн дээр түрээслэх боломжийг бүрдүүлсэн.Үүний дараа Авлигатай тэмцэх газрын “Шийдвэр хянасан тухай” албан бичгээр дээрх зөвшөөрөл олгосон захирамж, зохицуулалтуудыг хүчингүй болгох тухай санал ирүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/820 дугаар захирамжаар “Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамж, дээрх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгоод байна.
2026/06/15
269
НИЙГЭМ
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм.Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ.Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг уламжиллаа.БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ.Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан.Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон юм.
2026/06/15
245
НИЙГЭМ
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжид цом, өргөмжлөл гардуулах ёслол өнөөдөр боллооМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээл, амжилт ололтоороо манлайлж, “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан нийт хамт олонд баяр хүргэлээ. Мөн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулж, монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, улсдаа татвар төлж, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн тусгаар тогтнолыг дархлан бэхжүүлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүддээ Ерөнхий сайд талархал илэрхийлэв. ТОП-100 аж ахуйн нэгж улсын төсөвт найман их наяд төгрөгийн татвар төлжээ. Энэ нь өмнөх оноос таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба Монгол Улсын татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна.Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж буй үзүүлэлт юм.2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай тэнцлээ. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлого хэрэгжүүлж байна. Энэ бодлогын гол цөм болсон “эдийн засгийн чөлөөлөлт” нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, тэднийг бизнесийн орчин дахь элдэв дарамт шахалт, шаардлагагүй чөдөр тушаанаас чөлөөлөх бодлого юм. Уг бодлогыг бодитоор хэрэгжүүлэх Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Татварын болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баялаг бүтээгчдээ дэмжиж ажилллахаа илэрхийлээд Засгийн газар татварын өрийн улмаас данс нь битүүмжлэгдсэн 12,153 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн, 2026 онд эрүүл мэнд, байгаль орчны зайлшгүй төлөвлөгөөт шалгалтаас бусад 7,300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан, нийслэлд худалдаа, үйлчилгээний 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг хэн нэгэн даргын зөвшөөрлөөр бус, цахим системд мэдэгдээд эрхэлдэг болгосон нь бодит эхлэл болсныг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар:o Төр дур зоргоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.o Төр бизнес эрхлэгчтэй өрсөлдөхгүй.o Төрд байгаа мэдээллийг бизнес эрхлэгчээс ахин дахин нэхэхгүй.o Хувийн өмч, хөрөнгө оруулалт, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн “Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Төр “гэнэтийн бэлэг” барьж, зохиомол саад босгодоггүй “No surprise” зарчмыг төр, бизнесийн харилцаанд нэвтрүүлнэ” гэдгийг тэмдэглээд ТОП-100 аж ахуйн нэгжийн өнөөдрийн амжилт дараагийн үндэсний 1000 компанийг төрүүлж, Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ боломжийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
2026/06/15
243
НИЙГЭМ
Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Үндэсний цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн "Монгол Улсад цаг уурын нэгдсэн автомат систем суурилуулах нь I, II" төсөл нь 2017-2019, 2022-2026 онд хэрэгжсэн. Энэхүү төслийн II шатны хүрээнд төвийн бүсийн аймаг, сумдад цаг агаарын автомат 52 станц суурилуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод "Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв"-ийг байгуулсан бөгөөд тус төвийн нээлт /2026.06.14/ боллоо. Тус төв нь агаар мандлын дээд үе давхаргын мэдээллийг олон улсын стандартын дагуу тогтмол цуглуулж, боловсруулах, ашиглах нөхцөлийг бүрдүүлж, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлалыг олон улсын түвшинд нийцэх хэмжээнд сайжруулах ач холбогдолтой юм.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улсын Засгийн газар иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилтыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгаа”-г онцолж, тус төв ашиглалтад орсноор байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үндэсний тогтолцоог бэхжүүлэх стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт болохыг тэмдэглэв.Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны судалгаа, нүүрстөрөгчийн эргэлтийн үнэлгээ, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон бүс нутгийн гамшгийн эрсдэлийн хамтарсан мониторингийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж байгааг цохон тэмдэглэлээ.Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аэрологийн станцуудын мэдээлэл дэлхийн цаг уурын мэдээлэл солилцооны сүлжээгээр дамжин олон улсын тоон прогнозын төвүүдэд хүрч, дэлхийн агаар мандлын загварчлалын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгаа”-г дурдав. Мөн шинэ төв ашиглалтад орсноор дээд агаар мандлын ажиглалтын мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд чанартай ажиглалтын өгөгдөл нийлүүлэгч, дэлхийн газар зүйн ажиглалтын сүлжээний идэвхтэй оролцогч орны байр сууриа улам бэхжүүлэх боломж бүрдэж байгааг тодотголоо.
2026/06/15
246
НИЙГЭМ
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.Зам хаах өдөр: 2026 оны 06-р сарын 12-ны 23:00 цагт хаана.Зам нээх өдөр: 2026 оны 06-р сарын 15-ны 05:00 цагт нээнэ.
2026/06/12
185
НИЙГЭМ
'Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл'-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш 63 жилийн турш ашиглагдаж байна. Нийт дөрвөн байршилд 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг. Үүний 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Нийслэлд 2024 оны зургаадугаар сард болсон үерээр зургаан дүүргийн 40 гаруй хорооны нутаг дэвсгэр үерт автсан нь үерийн хамгаалалтын байгууламжуудыг үе шаттайгаар шинэчлэх шаардлагатайг харуулсан юм. Иймд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний есөн байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ тус төслийг хоёр багцад хуваажээ. Тухайлбал, “Багц-1” ажлын хүрээнд 95.5 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барина. Төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурлаар 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, магадлал хийлгэх шийдвэр гарсан байна. Харин “Багц-2” ажлын хүрээнд 40 км урт бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд тус багцын ТЭЗҮ-ийг “Гидро инженеринг” компани боловсруулсан байна. Шуудуу ухалгүйгээр бохир ус дамжуулах хоолойг доторлох технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгож, хотын хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг багасгах ач холбогдолтой юм.Дээрх хоёр багц ажлын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
2026/06/12
168
НИЙГЭМ
Энэ амралтын өдрүүдэд 'Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй' өдөрлөг төв талбайд болно
"Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгуулж буй.“Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөгөөрХортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах,Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
2026/06/12
176
НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үйлчилгээний стандартаа баримталж, иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэн, олон мянган ажлын байрыг тогтвортой хадгалж, татвараа төлж байгаа нийтийн аж ахуйн салбарынхан, үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын олонх нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг. Иймээс иргэдийг албан ёсны хөдөлмөрийн харилцаанд шилжүүлэх, ажлын байрыг нь албажуулах, нийгмийн баталгааг нь хангах цогц ажил хийнэ гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.2010 оноос хойш улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бус албан бус хөдөлмөр эрхлэлт 40 хувиар өсөж 215 мянга, Улаанбаатар хотод 80 хувиар өсөж 124 мянгад хүрчээ.Салбарын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна.Цаашид:Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөх,5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийн 3 хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлөх,Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулах,Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоох,Ажил хийж байгаа оюутан, суралцагчид, тэднийг ажиллуулж байгаа бизнес эрхлэгчдийг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Хос шагай” салоны захирал, Дэлхийн цомын аварга, Ази, Европ тивийн аварга, мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагайд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.Мөн нэр бүхий үсчин, гоо засалчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
2026/06/12
178
НИЙГЭМ
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчид болон мал эмнэлгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.Ерөнхийлөгч, хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийллээ.Цаашид мал сүргээ өсгөх, эмчлэх, түүхий эдийг нь боловсруулах, хөнгөн үйлдвэр болон газар тариаланг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар хүн амыг хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахын төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх таатай нөхцөл, боломж бүрдсэнийг тодотголоо.“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд урьд өмнө нь байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан.Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.Төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 85 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл кластераар хөгжих суурь тавигдлаа.Мөн агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч байна.“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл авчирч, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж бүрдүүллээ.Тухайлбал үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ. Мөн гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал хийх хүчин чадалтай боллоо.Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.Салбарын яам малчны залуу халаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавх, хөдөлмөрийн таатай, үр өгөөжтэй зохицуулалт бий болгоход анхаарч байна.Мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор тариалангийн зориулалттай боловч ашиглалтгүй, атаршсан газрыг түшиглэн 1,000 гаруй багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байгаа.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан цаашид тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хувь хэмжээ, нэр төрлийг улам нэмэгдүүлж, экспортын шинэ боломж нээхийг зорьж байна.Дээрх салбар нь:Дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувь,Экспортын орлогын 5 хувь,Нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуйд Малын гавьяат эмч, “Улаанбаатар гурил” ХХК-ийн Үйлдвэрийн дарга, технологич Буянтогтохын Намдаад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
2026/06/12
179
НИЙГЭМ
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн III үе шатны төслийн болон зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. /2026.06.12/ Сангийн сайд З.Мэндсайхан, “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, ХБНГУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулиц, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Европ, Ази болон Глобал санаачилгын улс орны хөтөлбөр хариуцсан газрын захирал Клаус Мюллер болон албаны бусад төлөөлөгч оролцлоо. Энэхүү төсөл нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт шинэ дэд станц болон хос кабель шугам барих, мөн одоо ашиглагдаж буй Туул дэд станцыг өргөтгөн шинэчилнэ. Төслийг хэрэгжүүлснээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны хэрэглэгчид, тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нэн байгууллагын цахилгаан хангамж бэхжиж, 11 мянга гаруй хэрэглэгчийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангана. Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд амжилттай өргөжин хөгжиж, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов.Мөн Германы Засгийн газар болон Сэргээн босголтын зээлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дундаа эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
2026/06/12
167
НИЙГЭМ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Монгол Улсын Засгийн газар мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогын хүрээнд Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг баялаг бүтээгчдэд шилжүүлж байна. Энэ дагуу Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагууд 33 политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичигт /2026.05.07/ гарын үсэг зурав.Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр бид мэргэжлийн боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буй чухал үйл явдлын гэрч болж байна. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар хамгийн үнэ цэнтэй болоод байна. Сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Төгсөгчид дипломтой ч ажилд бэлэн биш, харин ажил олгогчид ур чадвартай ажилтан хайсаар байна. Иймд мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбар хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шуурхай шилжих шаардлагатай байна. Засгийн газар иргэн, бизнес эрхлэгчдээ хязгаарлаж, хааж боодог биш боломж олгож ажиллана гэдгийг онцолсон юм.Хамтын ажиллагааны санамж бичигт MCS групп, Монголын Алт ХХК, АПУ ХХК, Таван богд групп, Хурд групп, Макс групп, Гацуурт ХХК, “Өгөөж-Чихэр боов” ХХК, Монос групп, Оюутолгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Энержи Ресурс ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.Энэхүү хамтын ажиллагаа нь:“Түнш байгууллага” (anchor company)-ын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ.Аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран шинэчилнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ.Сургуулийн дэргэд хувийн хэвшлийн оролцоотой дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын орчин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах санхүү, татварын таатай нөхцөл бүрдүүлэх давуу тал бүрдэнэ.Мөн тухайн суралцагчийг цалинтай дадлагажих, ажиллах боломжийг нээж өгөх юм байна.Зөвхөн дипломтой бус, ажлын байранд гараад шууд ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны энэхүү эхлэл нь тогтвортой, үр өгөөжтэй, харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэл болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлэв.
2026/05/08
362
НИЙГЭМ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр /2026.05.07/ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2027 оны хөгжлийн төлөвлөгөө, мөн оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Хуульд заасан үндэслэлээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдгээр төслүүдийг тавдугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн барьж, зургаадугаар сарын 01 гэхэд УИХ-аар эцэслэн батлах ёстой. Төсвийн төсөөлөл батлагдсаны дараа Сангийн яам 2027 оны төсвийн төслийг есдүгээр сард багтаан боловсруулж, УИХ-д өргөн барих юм.Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг 2025 оны 6.8 хувиар өссөн гүйцэтгэл гарлаа. Үүний 3.2 хувийг хөдөө аж ахуйн 33.2 хувь болон уул уурхайн 10 хувийн өсөлт бүрдүүллээ. Оюу толгойн уурхайн зэсийн агууламж болон биет хэмжээнд орсон өөрчлөлтөөс үүдэн өсөлт ажиглагдлаа. Бусад салбарын өсөлт нийлээд 3.6 хувьтай буюу тооцоолсноос доогуур байна. Эдийн засгийн идэвхжил худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарт сул байгаа. Өрхийн орлого улсын хэмжээнд 5.0 хувь байгаа бол Улаанбаатар хотод 2.2 буюу хамгийн бага. Харин орон нутагт 10 хувийн өсөлттэй гарсан нь мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноос, ноолуурын үнийн өсөлтөөс шалтгаалсан.Цалингийн өсөлт инфляцтай харьцуулахад 15 хувьтай гарч, харин тэтгэвэр, тэтгэмж 3.2 хувиар буурав. Ахмадуудад ачаалал болсон гэсэн үг. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар инфляц 7.4 хувьтай байгаа бол түүн дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляц 14 хувиар нэмэгдсэн нь онцгой анхаарал хандуулах асуудал юм. Мах, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүний өсөлт хүнсний инфляц өсөхөд нөлөөлсөн бол Ойрх-Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт нөлөөлж эхэлж байна.Улирлын чанартайгаар сүүлийн гурван сард махны үнэ нэмэгдсэнээс гадна гадаад зах зээлд манай махан бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн. Хэрэглээний зээл 9 хувийн өсөлттэй буюу багасч, бизнесийн зээл 20 гаруй хувийн өсөлттэй байгаа сайн мэдээ өнгөрсөн гурван сард ажиглагдлаа. Чанаргүй зээлийн үлдэгдэл 2025 оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд буюу 5.1 хувьтай байна. Гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд тогтвортой байснаар төгрөгийн ханшийг алдахгүй барьж чадаж буйг дуулгая.Төсвийн орлого эхний гурван сарын байдлаар 6.3 их наядад хүрсэн. Эдийн засаг муудаж, төсвийн орлого багассан гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй, харин ч өнгөрсөн оныхоос 153 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, тэтгэврийн өсөлт зэргээс шалтгаалж төсвийн урсгал зардал 7.7 их наяд болов. Энэ нь өмнөх оноос 2.2 их наяд буюу 17.2 хувиар нэмэгдсэнд анхаарлаа хандуулж байна” гэв. Монгол Улсын экспортын орлого нэмэгдсэн сайн мэдээг мөн энэ үеэр онцоллоо.Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 06-ны өдрийн байдлаар экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт харуулахад нүүрс, зэсийн экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Монгол Улс 2026 оны эхний таван сарын байдлаар 40.5 сая тонн нүүрс экспортолж, 71 хувийн өсөлт үзүүлсэн бол зэсийнх 870 мянган тоннд хүрч, өмнөх оноос 40 хувиар өсчээ. Харин импорт 3.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 3.1 хувиар багасахад ачаа тээвэр, суудлын автомашин, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн импортын бууралт нөлөөлснийг хэлж байлаа. Монгол Улс сардаа 250 мянган тонн шатах, тослох материал, нефтийн бүтээгдэхүүн импортлоход 200 гаруй сая ам.долларын төлбөр төлж байсан бол энэхүү төлбөрт нэмэгдэл үүсэж, дарамт учирч буйг цаашдаа анхаарч явна гэлээ.Эдийн засгийн нөхцөл байдлаа бүхлээр нь дүгнэж үзээд цаашдаа зургаан асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаар болжээ.Тодруулбал,2026 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай байгаа ч худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт муу байгааг засахХүнсний инфляцид онцгой анхаарах, Ойрх-Дорнодод үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн улмаас импортын гаралтай инфляцид ирэх хүчтэй шоконд анхаарах7.1 тэрбум болж өндөр өсөлт үзүүлсэн экспортын сэргэлтэд голлох нөлөө үзүүлсэн биржийн арилжааг тогтвортой явуулахГадаад валютын албан нөөцийн тогтвортой байдлыг хадгалахТөсвийн орлогын гүйцэтгэл өндөр байгаа ч урсгал зардал нэмэгдэж буйд анхаарч, өсөлтийг хязгаарласан эрх зүй, бүтцийн эрс шинэчлэл хийхГадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын зэрэг нэн чухал хуулийн төслүүдээ батлахаас гадна гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон асуудлуудыг нэг мөр цэгцлэх зэрэг ажлуудад тус, тус анхаарна гэсэн юм.Эдийн засаг, хөгжлийн яамнаас 2027-2029 онуудад эдийн засгийн өсөлт, инфляц, тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, суурь зарлага, Засгийн газрын өр зэрэг нийт есөн үзүүлэлтийг Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөлд тусгаснаас гадна Монгол Улсын эдийн засагт өндөр өсөлт үзүүлж буй хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээний салбаруудад ямар ажлууд хийх вэ гэдгээ салбар нэг бүрээр нь тооцоолон гаргажээ. Тухайлбал, ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг 5.7-гоос 6.3 хувьд хүргэх бол тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наядаас 41 их наядад хүргэж, зарлагыг 32 их наядаас 40 их наяд руу хүргэснээр тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наядаас бууруулан 707 сая төгрөгт буюу ДНБ-ий 0.5 хувьд хүргэж бууруулна гэсэн төсөөллөө танилцуулав.Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортод гаргахаас гаднаГеологи хайгуулын ажилд шинэ хөрөнгө оруулалт татахАшигт малтмалын хуулийг шинэчлэхАлтны үндсэн ордуудын олборлолтыг нэмэгдүүлэхЗэсийн 20 хувийн АМНАТ бууруулахБаяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна сорчлохгүй олборлохЦагаандэлийн боомтыг ашиглалтад оруулахШивээхүрэн, Бичигт, Булган боомтуудын ухаалаг гарцын автоматжуулалтыг 2026 онд багтаан иж бүрэн хэрэгжүүлэхХил гаалийн ажилтнуудын тоог нэмэхээс гадна амралтын өдрүүдэд ажилладаг болох“Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн ТЭЗҮ, татварын маргааныг эцэслэх“Эрдэнэт” ТӨҮГ-ын эзэмшлийн 7 тусгай зөвшөөрөлтэй ордын хөрөнгө оруулалт нэмэгдэхНөөц нь тогтоогдсон 21 ордын хөрөнгө оруулалт нэмэгдэхУБТЗ-ын зорчигч тээврийг үе шаттай зогсоож, ачаа тээврийг нэмэхТөмрийн хүдрийг дотоодод худалдахГазрын тосны компаниудын маргааныг эцэслэхЭрдэнэбүрэн, Тавантолгой, Эгийн голын цахилгаан станцуудын ажлыг эрчимтэй явуулахХүнсний хувьсгал, Цагаан алт хөтөлбөрийг тууштай дэмжихЧөлөөт бүсүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг найман салбарт тухайлсан ажлуудыг эрчимтэй хийж, хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлтийг хангах төсөөлөл боловсруулсан байна.
2026/05/08
584
НИЙГЭМ
Сүхбаатар дүүрэг 2026 оныг 'Хүүхдийн хөгжлийг дэмжих жил' болгон зарлажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутагтай, төр, захиргаа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм.Сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл, хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ.Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл барьж, дүүргийн хөрөнгөөр Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, таван хороонд 800 хүүхдийн ортой цэцэрлэг, жилийн турш үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөснийг Засаг дарга М.Алтангэрэл хэллээ.Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг барьж байна.Энэ эмнэлэг дүүргийн 140 гаруй мянган иргэнээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, төвөөс алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ үзүүлнэ.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.Дүүрэг иргэдийнхээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэд, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл, зөв хүн хандлагатай болж төлөвшихөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтад оруулна.“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 41 нь Сүхбаатар дүүргийнх юм.Тэд 11 улсын их, дээд сургуульд мэдээллийн технологи, инженер, барилга архитектур, байгалийн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.Цаашид ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүнрэвийн Бямбажав, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” ТББ-ын сургагч багш Адъяагийн Нарангэрэлд Гавьяат багш, цагдаагийн хурандаа Дугаржавын Майсүрэнд Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан Тогтохын Шархүүд Үйлчилгээний гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, доктор, профессор Дүнгэрдоржийн Зоригт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.
2026/05/01
350
НИЙГЭМ
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.05.01) БНХАУ-ын анхны их сургуулиудын нэг, инженерчлэл, технологи, компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, төрийн бодлого, эдийн засаг, олон улсын харилцаа, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр улсдаа болон тив дэлхийд тэргүүлдэг Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиу Юун нарын удирдлагууд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нарыг хүлээн авч уулзлаа.Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд залуу мэргэжилтэн, судлаач, төрийн албан хаагч, инженерүүдийг Цинхуа их сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг болон зорилтот сургалтад оролцуулах талаар санал солилцлоо. Түүнчлэн, чөлөөт бүс, боомт, хот байгуулалт, логистик, байгаль орчны салбарт тус их сургуультай хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр уулзалт хийв.Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чин Юун БНХАУ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус их сургууль нь энэ бодлогыг бүрэн дэмжиж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд болон судалгааны хүрээлэнгүүдийг байгуулан ажилладаг туршлагатай гэдгийг тодотголоо. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов.Цаашид Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
2026/05/01
320
НИЙГЭМ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилжээ. Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах чиглэлээр ярилцсаны үр дүнд зарчмын тохиролцоонд хүрчээ. ОХУ дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлжээ. Ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.Мөн Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгуулжээ.
2026/04/23
351
