mmnews.mn | 2025-10-21

НИЙГЭМ

НИЙГЭМ
Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийлээ.  Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:2-р хороо, МҮЭСТО-ы баруун талд автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,2-р хороо, ТБД андуудын урд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ, 2-р хороо, ТБД андуудын хойд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ, 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байсан 6 ТҮЦ,2-р хороо, Төмөр замын дуу бүжгийн чуулга буюу “Ганзам палас”-ын урд байсан 2, хойд талд байсан 1 ТҮЦ,5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал дээр байсан 8 ТҮЦ,5-р хороо, 3-р эмнэлгийн баруун талд байрлах автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр байсан 9 ТҮЦ,16-р хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр байсан 5 ТҮЦ29-р хороо Саппорогийн автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:2-р хороо, Чингүнжавын гудамж, Моносын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ, 16-р хороо, Модны-2 автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,17-р хороо, Дамдинбазарын гудамж, 41-р байрны урд байсан 1 ТҮЦ,17-р хороо, Амарсанаагийн гудамж, Модны-2 автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,19-р хороо, “Парадокс”-ын автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,32-р хороо, Хорооллын автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,33-р хороо, 86а байрны хойд талд байсан нэг ТҮЦ гээд энэ сарын 10-11-нд шилжих шөнө нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөөд байна.Зураг 1-2. Гуравдугаар эмнэлагийн урд талын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дарааЗураг 3-4. 10 дугаар хорооллын автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дарааЗураг 5-7. 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа
2025/04/12
448
НИЙГЭМ
Фото сурвалжилга: Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах 'UB food' фестиваль төв талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулж байна. Мөн маргаашаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.Шинэ мэдээ2025-04-09 16:37Фото сурвалжилга: Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль төв талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна2025-04-08 13:20Фото сурвалжилга: “UB food” фестиваль2025-04-06 15:20Фото сурвалжилга: "Good Deeds day” буюу сайн үйлсийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна2025-03-19 11:57Фото сурвалжилга: “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг 96 багийн тоглолтууд явагдаж байна2025-03-17 16:19Фото сурвалжилга: “Хөх дөл” төсөл нээлээ2025-03-08 14:17Фото сурвалжилга: “Бүргэдийн баяр-2025”2025-02-22 16:15Фото сурвалжилга: “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт өнөөдөр болж байна2025-02-21 18:01"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна2025-02-21 15:30Фото сурвалжилга: Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно2025-02-17 16:15Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна2025-02-13 16:51Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг өдрийг хүртэл үргэлжилнэ2025-02-13 15:55Фото сурвалжилга: Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна2025-02-11 01:00Фото сурвалжилга: Чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой2025-02-07 15:58Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөргүйгээр оролцож байна2025-02-04 14:51Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна2025-02-01 15:29Фото сурвалжилга: “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааг нээлээ2024-12-26 10:01Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна2024-12-21 13:51Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо2024-12-10 14:20Сонгинохайрхан дүүргийн 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад орууллаа2024-12-03 17:36Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 10-нд асаана
2025/04/09
466
НИЙГЭМ
Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ.Дашрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх  “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчилсөн билээ.
2025/04/08
347
НИЙГЭМ
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. 
2025/04/08
316
НИЙГЭМ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар  (2025.04.07) Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов.Улсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд  Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан улсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ.Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой, цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, шүүх хуралдааны нийт 8 танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй юм. 
2025/04/08
477
НИЙГЭМ
Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Бүгд Найрамдах Полш Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.Бүртгэлийн хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.Өргөдөл хүлээн авах цахим холбоос: https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495  Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
2025/04/07
341
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.31-04.07/  нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 129 нь объектын гал түймэр, 9 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 
2025/04/07
326
НИЙГЭМ
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ. Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын  тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ. 
2025/04/07
299
НИЙГЭМ
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно
Нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд цогцолборт өчигдөр боллоо. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа болж буй Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар болгон зохион байгуулах юм. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгч, дүүрэг, хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож, шийдлийг хэлэлцлээ.Нэгдүгээрт, Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэг болголоо.Хоёрдугаарт, Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Улаанбаатар хотын иргэдийн 46 хувь гэр хороололд амьдардаг. 2040 он гэхэд гэр хороололд амьдардаг иргэдийн 80 гаруй хувийг орон сууцанд хамруулахыг зорьж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд эхний ээлжид зогсоолын асуудлыг шийднэ. Мөн ногоон байгууламж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг эхнээс нь зэрэгцүүлэн төлөвлөхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцолж хэллээ.Гуравдугаарт, хороо бүрт байгаа эзэнгүй удсан машин, төмрийн сэг, хурсан хог хаягдал, эвдэрсэн хашаа, хайсыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад үүрэг оролцоотой ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нараас хүслээ.Дөрөвдүгээрт, Агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд хамаарах 103,090 өрхийг цахилгаан болон хийн түлшид шилжүүлнэ. Ингэхдээ 51 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна. Байшин сууцны гадна дулаалга хийх, дээврийн дулаалга, цонхны дулаалга, цонх солих ажилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дулаалгын төсөлд гэр болон амины орон сууцны нөхцөл байдлыг тодорхойлох зэрэг ажилд дүүрэг, хороодоос дэмжлэг үзүүлж, оролцоотой ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгов.Тавдугаарт, золбин нохой, муурны судалгааг гаргаж, ялангуяа зуслангийн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа муур, нохойны асуудлыг цэгцлэхийг үүрэгдэв.Зургаадугаарт, Хотын соёлыг бий болгох, эерэг хандлага түгээх, аялал жуулчлалыг татах зорилгоор энэ онд хэд хэдэн томоохон арга хэмжээ, эвентийг Улаанбаатар хотоос зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болох “UB food” олон улсын хоолны фестиваль нь хотын соёлыг бий болгож, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эдгээр арга хэмжээг дүүрэг, хороодоос дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахыг хотын дарга уриаллаа.
2025/04/04
301
НИЙГЭМ
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9000 метр авто зам, 4500 метр нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ.Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
2025/04/04
366
НИЙГЭМ
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.Даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Холбогдох утасны дугаар: 51-261029, 51-265010, 96062488 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч үзнэ үү.  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч үзнэ үү.  АЖЛЫН АЛБА
2025/04/03
284
НИЙГЭМ
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын  өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв.Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй. Харин орон сууцны хорооллууд нь нийт 80.000 зогсоолтой бөгөөд хүртээмж 40.1 хувьтай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119.676 зогсоол шаардлагатай.Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “06:00–20:00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг ялган судалсан бөгөөд эрэлт зогсоолоор үйлчлүүлэх зорилгоос хамааран харилцан адилгүй байна. Өдрийн цагаар оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсүүдэд бүх цагуудад зогсоолын эрэлт өндөр байна” гэлээ.Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зогсоолын тоо 68.908-аар нэмэгдэх юм. Ингэснээр одоо байгаа зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ. Мөн 120 мянгат орчимд далд зогсоол барих бөгөөд нийт 7000 орчим зогсоолтой байхаар төлөвлөөд байна.
2025/04/01
304
НИЙГЭМ
О.Батнайрамдал: Бакалаврын түвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын сургалтад зээл олгохоор зохицуулах нь зөв
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна. Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ. Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.Тэгэхээр бакалаврын түвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан түвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан түвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн  үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?- Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм. -Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?- 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.
2025/04/01
367
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа
Боловсролын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нээлээ.Тус хуралдаанаар зөвлөлийн гишүүд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсролын үйлчилгээг ижил тэгш хүргэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг нь хангах чиглэлд үе шаттай арга хэмжээ авах талаар санал солилцов.НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн талаарх мэдээлэл, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг Монгол Улсад хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг гишүүдэд танилцуулж, цаашид төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахыг онцолж, гишүүдэд үүрэг болгов.Цаашид хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх салбар дундын нийтлэг ангилал болгох эрх зүйн баримт бичгийг батлуулахаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-д санал хүргүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад шаардлагатай хэрэглэгдэхүүний жагсаалт гаргах зэрэг үндэсний хэмжээнд нөлөөлөхүйц асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн зорилтыг дэвшүүлж, төлөвлөгөөндөө тусган  ажиллахаар шийдвэрлэлээ.
2025/03/27
320
НИЙГЭМ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг чадавхжуулна
Боловсролын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.Уг төслийг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн яам хамтран  Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилттэйгээр 2026 оны 06 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэх юм.Төсөл нь гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, хосмог сургалтыг нэвтрүүлэхэд оролцогч талуудыг чадавхжуулах, жендерийн мэдрэмжтэй сургалтын орчныг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хосмог сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх зэрэг үндсэн зорилготой.2024-2025 оны хичээлийн жилд дөрвөн мэргэжлийн болон техникийн боловсролын  сургалтын байгууллагад гурван компанийн 108 ажилтныг хосмог сургалтад хамруулан ажлын байран дээр сургаж байгааг, төслийн удирдах хороо хосмог сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн онцолсон юм.Төслийн удирдах хорооны хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Австралийн Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, Холбооны Бүгд Найрамдах Холбооны Герман Улсын Элчин Сайдын Яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од болон бусад гишүүд оролцлоо.Төсөл нь 2025 онд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг  нэвтрүүлж  байгаатай  холбоотойгоор мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг боловсруулах, хосмог сургалтын хамрах хүрээг өргөжүүлэх,  ажил олгогч, мэргэжлийн холбоодыг нийгмийн түншлэл-үйлдвэрлэлийн сургалтын арга зүйчид чадавхжуулах,  жендер болон тэгш хамрагдалтын талаар оролцоог дэмжсэн олон нийтэд чиглэсэн контентуудыг түгээх зэргээр олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
2025/03/27
397